Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ЗХУТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2018.05.10

НИТХ-ын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн багийнхантай  өмнө нь уулзаж санал солилцсон тухай  мэдээллийг  өмнө хүргэж байсан.

Тэгвэл өнөөдөр НИТХ-ын С.Амарсайхан болон НИТХ-ын дэргэд байгуулагдсан Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын орон тооны бус зөвлөлийн гишүүд, Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  зарим төлөөлөгчид Замын хөдөлгөөний удирдлагын төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус арга хэмжээнд Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан доктор /Ph.D/, дэд профессор Д.Ганзориг, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш доктор /Ph.D/ Б.Баярсайхан,  Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр докторын зэрэг хамгаалсан  доктор /Ph.D/ Н.Амаржаргал, Английн Лизингийн Их сургуулийн магистр О.Удвал нарын  эрдэмтэн судлаачид болон НАЗХГ, НЗЦГ, ННТГ зэрэг авто зам тээврийн үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн агентлаг, газрын даргыг нар хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

 

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдсан асуудлаа хүргэлээ.  

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хувьд 2010 онд анх байгуулагдсан бөгөөд  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэн, авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, осол авааргүй, тав тухтай зорчих боломжийг бий болгох зорилгыг 5 хэлтэс, 86 ажилтан албан хаагчтайгаар хэрэгжүүлэн ажилладаг байна.  

Нийслэл хотын хэмжээнд нийт 839 км авто замаар,  өдөр бүр  420-450 мянган тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохионуудаар дамжуулан хотын хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулах, замын хөдөлгөөн зохицуулж, хяналт тавьж байгаа сервэр, программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг  найдвартай ажиллагааг хангах үндсэн үүргээс гадна:

  • Улаанбаатар хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 ширхэг хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан тухайн авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, нягтрал, замын түгжрэлийн тухай тоон мэдээллийг цуглуулан, хөдөлгөөн зохион байгуулалт хийх
  • Иргэдийн зорчилтын оргил ачааллын үед Замын цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авах
  • Хөдөлгөөний хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, нийтийн тээврийн  хэрэгслүүдийн хурдны мэдээллийг ашиглан Телевиз, ФМ радио, интернет сүлжээгээр дамжуулан  замын хөдөлгөөний тухай бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, хөдөлгөөний бөглөрөл түгжрэлтэй  замын хэсэг рүү орохоос сэргийлэх
  • Иргэдийн зорчилтын оргил ачааллын үед Замын цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авах
  • Хөдөлгөөний хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, нийтийн тээврийн  хэрэгслүүдийн хурдны мэдээллийг ашиглан Телевиз, ФМ радио, интернет сүлжээгээр дамжуулан  замын хөдөлгөөний тухай бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, хөдөлгөөний бөглөрөл түгжрэлтэй  замын хэсэг рүү орохоос сэргийлэх гэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлдэг гэв.

Нийслэлийн хэмжээнд өдөртөө хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн, уулзвар нэвтрэх дүрэм зөрчсөн, эгнээ байр буруу эзлэсэн, зөвшөөрөгдөөгүй газар тээврийн хэрэгслээ байршуулсан, 1-р эгнээгээр зорчсон зэрэг 2000 орчим зөрчил камеруудын тусламжтайгаар бүртгэгддэг байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд жолоочийн гэрийн хаягаар явуулдаг торгуулийн хуудасны төлөлт буурч байгаатай холбоотойгоор автомашины нэр шилжүүлэх, улсын үзлэг, тээврийн хэрэгслийн татвар  төлөлттэй холбож замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг жолоочоор төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон иргэдийг соён гэгээрүүлэх, хотын соёл, замын хөдөлгөөний соёлыг сурталчлах чиглэлээр хийж байгаа ажил, удахгүй жолооны дүрэм зөрчсөн жолоочийн торгуулийг хуудсыг гэрийн хаягаар нь илгээхээс гадна тухай бүр нь тухайн тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй гар утсаар нь мессэж хэлбэрээр жолооч нарт хүргэх ажлыг төлөвлөж байгаа тухай мэдээллийг ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр танилцууллаа.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Энд ажиллаж байгаа шалтгаан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч буй хэрэг зөрчлийг бууруулахтай холбоотой ямар ажлыг авч хэрэгжүүлж болох вэ гэдгийг газар дээр нь танилцаж, ялангуяа энд ажиллаж байгаа  ажилтан албан хаагчдийг ажиллах орчныг сайжруулах, тус төвийн тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн дэвшилтэй тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судлахад чиглэгдэж байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд ухаалаг хот гэж яриад байдаг. Тэгвэл ингэж ярьж байгаа гол зүйлийн нэг бол та бидний энд харж байгаа  авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил дутагдлыг таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээг авах гэх зэрэг үйл ажиллагаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үүрэг өндөр учраас бид энд анхаарч ажиллах ёстой. Тус төв  2010 онд байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл  техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээгүй байна. Тиймээс төвийн тоног төхөөрөмж, техникийг шинэчлэхтэй холбогдох зардал хөрөнгийг төсөвлөх, тэр хэмжээгээр Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бий болгох, улмаар иргэдийн аюулгүй зорчиж, ажиллаж амьдрах нөхцлийг хангах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд юуны өмнө хяналтын камеруудын чанар стандартыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх, төвийн ажилчдын ажиллах байрыг өргөтгөх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, технологийн шийдлүүдийг нь цаг үетэй нийцүүлэн шинэчлэхийг зорих болно гэв. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигч тээврийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар НИТХ-ын дэргэд Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр зөвлөхөөр ахлуулсан судлаачдын баг ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний бууруулах ажлын хэсгийн багийн гишүүд та  бүхэн ойрхон мэдээллээ солилцож, ажил хэргийн уулзалт зохион байгуулж, судалгаа болон техникийн зөв шийдлээ гаргаж, саналаа нэгтгэн НИТХ-д ирүүлэх хэрэгтэй. НИТХ-аас шийдвэр гарахаас өмнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан зөв мэдээлэлээр хангаж, улмаар судалгаа тооцоонд үндэслэн оновчтой шийдвэр гаргах чиглэлд та бүхний үүрэг оролцоо чухал" гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан онцлон хэллээ.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын д...

Уншсан: 4571 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд ...
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажи...
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн ...
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслү...
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2018.10.17
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим ...
2018.10.01
Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд...
2018.10.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011