Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэрчнийхний зорилго нь зөв ч арга ажиллагаа нь өөр болж хувирчихлаа
2018.05.08

Гурван талт хэлэлцээрээр тохиролцсондоо хүрч чадаагүй учраас МҮЭХ-ыхон тайван жагсаал, цуглаан өнгөрсөн Мягмар гарагт хийлээ. Сүржин мэдэгдэлтэй даржиндуу жагсаал л боллоо. Засгийн газар амлалтаа биелүүлж хэлэлцээрээс хүлээсэн үүргээ гүйцэлдүүлээгүй учраас үйлдвэрчний эвлэлээс тэмцэлд босохоор шулууджээ.Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тохирсноосоо Засгийн газар буцаж хойрго хандаж эхэлсэн юм.

Тэтгэврийн доод хэмжээг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгаснаас өөр үр дүн өгөөгүй.Тиймээс үйлдвэрчний холбооныхон хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлжээ Өмнө нь хийсэн хэлэлцээрээр цалин хөлсний асуудлыг дахин хэлэлцэхийг санал болгосон ч ямар ч ажил хийгдээгүй байгаа юм.Харин ХНХ-ийн сайд С.Чинзориг цалин нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхээр тохиролцож гурван талт хэлэлцээрийг түр завсарлуулсан гэж тайлбарласан.МҮЭХ-дын тавьж байгаа шаардлагаар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хугацаа нэгэнт болчихжээ. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлж 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж тооцоолжээ.Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 доллараас хэтрээгүй болохоор үйлдвэрчнийхэн цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, жагссан юм. 

Харин ард түмэнд хамгийн их үгүйлэгдэж байгаа хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл,цалин,тэтгэвэр, ажлын байрны таатай орчны төлөө дуу хоолойгоо илэрхийлэх хуульчлагдсан үүрэгтэй Үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд Монголдоо л  хамгийн их хөрөнгөтэйд тооцогдох ганцхан төрийн бус байгууллага юм. 100 жилийнхээ босгыг давж байгаа МҮЭ-ийн байгууллага нь 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотой. Энэ холбоонд элссэн гишүүдийн тоо 214620 болжээ. Гэхдээ энэ бол зөвхөн идэвхтэй гишүүдийн тоо нь юм. Сайн дураар элссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд байнгын идэвхтэй биш гишүүд бас бий. Идэвхтэй гишүүдэд нь авто замчин, барилгачин, эмч, багш, уурхайчин, тээвэрчин, хүнсчин, нийтийн аж ахуйн ажилчин зэрэг мэргэжлийн чиглэлүүд дундаас хамгийн өнөр өтгөн салбарынхан багтдаг.

Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харьяа газруудтай.Тэндээсээ түрээсийн багагүй орлого олдог айл. Зах зээлийн эхэн үед л гэхэд  тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч  оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай  эзэнт гүрэн болжээ.

Харин МҮЭХ .түүний салбар байгууллагуудын хөрөнгө орлого,210 мянга гаруй  албан ёсны гишүүд дэмжигчдийн татвар нь яг юунд зарцуулагддаг вэ?.Асар их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулж байгаа үе үеийн дарга нар нь өөрсдөө цэвэр ариун явдалтай хүмүүс үү гэдэг асуулт сонирхол татсан хэвээрээ байна. Өнгөрсөн 2016 онд 4.5 хувиар өсөх үед инфляцийн өсөллтэй уялдуулан  хөдөлмөрчин олны цалинг 50 мянган төгрөгийн нэмэгдүүлэхээр болж байлаа. Харин 36.7 хувиар нэмэгдсэн цалингийн доод хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагын орлогыг 36.7 хувиар нэмснийг зөвхөн Зууны мэдээ сонин л анхааруулан бичиж байсан юм. Үйлдвэрчний эвлэлийн холбоондоо 1400 төгрөгийн татвар төлдөг байсан ажилчин цалин нь нэмэгдсэнээр 1900 төгрөгийн татвар нэмж төлдөг болсон нь ойлгомжтой юм.Аль нэг намын улстөрийн хавсарга нь болчих гээд байгаа Үйлдвэрчний эвлэлийнхэн нийт хөдөлмөрчдөд биш зөвхөн гишүүн болсон татвар төлөгчдөдөө л үйлчилдэг болсон.

МҮЭХ-дын дүрэмд нь зааснаар нэг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр нь тогтоож, бэлэн бусаар хураадаг. Зууны мэдээ сонинд бичсэнээр бол 214 мянга 620 гишүүний нэг сарын дундаж цалинг 450 мянган төгрөгөөр тооцож үзье. Үүний нэг хувь нь сар бүр үйлдвэрчний эвлэлийн хороодын данс руу автоматаар шилжинэ. Энэ нь 4500 төгрөг. Үүнийг 214620 гишүүнд үржүүлэхэд 965 сая 790 мянган төгрөг болж байна.

Ингэж л орон даяар байгаа үйлдвэрчний эвлэлийн хороод зөвхөн идэвхтэй гишүүдээсээ сард нэг тэрбум орчим төгрөгийн татварыг авдаг байх нь Харин татвараа төлдөг ч эрхээ мэддэг, үйлдвэрчний эвлэлдээ ханддаг хүн хэр олон бол. Бүхэл бүтэн 214 мянган идэвхтэй гишүүнтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны фэйсбүүк хуудас ердөө 745 лайктай. Өдөр алгасахгүй гардаг барилгын ослын хохирогчид ихэвчлэн ажилчид нь байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний эвлэл гэх байгууллага эдгээр осолд барилгын эздийг буруутгаж нэг үг дуугарсан уу. Магадгүй хохирогчид холбоондоо гишүүнээр элсээгүй байсан байж мэдэх юм. Хэрэв үйлдвэрчний эвлэл татвар төлдөг гишүүн бүртээ хүрч ажиллаж чаддаг бол сард цалингийнхаа нэг хувийг өгөөд эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй биз. Тиймээс жагсаал цуглаан, сургалт, хурлаас өөр яг яаж ажилладаг, ямар үр дүн гаргадаг талаар илүү бодитой мэдээллийг олон түмэнд хүрэхсэн. /Эх сурвалжийн линк:http://mongolnews.mn/1kp8/

Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй МҮЭХ-ны олонд танигдсан төрх нь бол Хөдөлмөрчний эрх ашгийг хамгаалж. Засаг төрөөс жирийн ажилчны цалин хөлсийг нэмүүлж,эрх ашгийг нь хамгаалах. Энэ байгууллагаар овоглож УИХ-д гарч жаалсан хүн ч байгаа бол дотроос нь түнжин хагарсан зарим нэг хүмүүс нь энэ байгууллагын хөрөнгө бага багаар алга болоод байгаа гэсэн ноцтой мэдээллүүд нийтэд ил болсон ч газар аваагүй юм.Ардчилсан нийгэмд Үйлдвэрчний байгууллага гэж байдаггүй жишээ ОУ-д цөөнгүй байгаа. Харин манай улсад л үйлдвэрчний эвлэл зөнөг тэнэг залгасан зуун насанд хүртлээ амь бөхтэй оршин тогтнож байна.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэдний хийсэн гавьяа багагүй байгаа боловч дотоод хөрөнгийн аудит хийдэггүй татвар түрээсийн орлогоо идэвхтэй гишүүддээ тайлагнадаггүй шилэн данс хөтөлдөггүйгээрээ алдартай. Энэ айлын орлогоо олдог нэг эх үүсвэр нь Үйлдвэрчний Соёлын ордон. Хошин шогийн хамтлагууд тоглолтоо хийж орлогыг нь оруулдаг газар. Саяхан л хажуу талд нь цөөнгүй модтой цэцэрлэгтэй 700 квадрат метр сул газар байсан юм,  Хотын “А” бүст  байрладаг тэр газрыг нь МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгөөр зарсан байдаг юм.  Шинжээчдийн үзэж байгаагаар ямар ч мулгуу бизнесмен 500 саяар хивс авахгүй нь тодорхой. Үүний цаана давхар наймаа явагдсан гэж гишүүд нь харддаг.Харин ерөнхийлөгч нь манай сургалтын бааз хэмээн тайлбарлаж хамгаалдаг.

Дахиад нэг баримт ишлэе. “Шар”хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсан юм. Хэдэн жилийн  өмнө 1,6 га газар үлдсэн байсан ч өнөөдөр ор мөргүй алга болжээ. Барилгын компани, иргэдийн ярьж байгаагаас үзвэл мөн жижиглэн зарчихжээ. Зарсан мөнгөний бараа сураг ч байдаггүй.Үйлдвэрчний гишүүддээ огтхон тайлагнаагүй өнгөрсөн юм.Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаа байж. Бас л багасч жижгэрээд ирэхээр нь үлдсэн  1,4 квадрат метрийг МҮЭХ-ноос хашаалаад авчээ. Их юмны үлдэгдэл газрыг МҮЭХ-ны удирдлагууд хотын даргатай зөвшилцсөн нэрээр  “Бэрэн” компанид хоёр өрөө байраар заржээ. Бас болоогүй нөгөө хоёр өрөө байр нь ор сураггүй, алга болчихсон байдаг юм. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар энэ айлыг эзэгнэж байхдаа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн нэр дээр “Үйлдвэрчин” хотхоныг бариулсан юм. Ингээд 180  айлын орон сууцанд  хөгшин залуу ажилтнууд, ахмадуудаа 1-2 өрөө байранд оруулжээ. Аргагүй л баян л хөрөнгөтэй газар гэсэндээ квадрат метрийг нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн. 

Гэтэл тэр байрнаас нь 40 ширхэг байрны мөнгө сох дутсан  гэдэг юм. Өөрөөр хэлбэл 40 ширхэг байр хэнд өгсөн нь тодорхойгүй алга болчихож. Эрж сурдаг эрхэм дарга нар ч байхгүй. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь “Ахмадын орон сууцанд орохгүй” гэсэн учир нөхөр төлбөр гэж 42 сая төгрөг бэлнээр авсан нь тодорхой үлдсэн. МҮЭХ-ны төв оффистой залгаад спорт заал байсан юм билээ. Тэр спорт заалыг тус холбооны Ерөнхийлөгч асан  “Мөлхөө сайд” хэмээн алдаршсан Ший. Батбаярын хүү  авчихсан түүхтэй. Олон жил шүүх цагдаа болзсоны эцэст тохиролцоонд хүрчээ.Үйлдвэрчний төв зөвлөлийн ар талын 16 давхар шилэн барилгаас нь 750 квадрат метр оффис авахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унажээ. 130 сая төгрөгөөр “Toyoto escalade”, тус бүр нь 30 сая төгрөгийн үнэтэй“Toyoto camry”, “Toyoto crown” машин авч сэлгэн унадаг юм. 

Үйлдвэрчний төв зөвлөлийн ихэнх оффиссууд давхар түрээстэй ч ашиглалт  нь муу, алдагдалтай явсаар иржээ. Харин энэ холбооны боссууд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин хөлөглөдөг нь анхаарч шалгах л асуудал. Энэ нь МҮЭХ нь “луйварчид” орогнодог газар болж хувирчихсан юм биш үү гэж хардахад хүргэж байна. хэрхэн ашиглаж, ямаршуу орлого олдгоо ч энэ холбооны эзэн нь болсон удирдлагууд нь тайлбарлахыг л хүлээх үлдлээ. Хэрвээ тэгж чадахгүй бол Төрөөс дутахааргүй хөрөнгөтэй МҮЭХ-дын өмчийг “нийгэмчлэх” нь дээр болжээ.
 

Гурван талт хэлэлцээрээр тохиролцсондоо хүрч чадаагүй учраас МҮЭХ-ыхон тайван ж...

Уншсан: 31295 | Түгээх |
Холбоотой мэдээ
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриаллаа
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
2018.09.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жил...
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна...
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж...
2018.09.09
Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон б...
2018.09.06
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их...
2018.09.05
Тарваган тахал өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг в...
2018.09.05
Таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрү...
2018.09.03
Яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт ханга...
2018.08.30
Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэт...
2018.08.28
Ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэгл...
2018.08.22
Сэрэмжлүүлэг
2018.08.20
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2018.08.15
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажи...
2018.08.15
Төмөр замын осолд өртсөн 2 хүний биеийн байдал хүн...
2018.08.12
Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
2018.08.08
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав
2018.08.02
16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн х...
2018.08.01
БНТУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчий...
2018.08.01
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд галзуу өвчин илэр...
2018.07.29
Мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөлгүй иргэдэд анха...
2018.07.29
ШУУРХАЙ МЭДЭЭ: Дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан аж...
2018.07.27
10 тарвага, 26 хавх, 5 буу хураажээ
2018.07.24
Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 ...
2018.07.19
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг авар...
2018.06.30
Mossack Fonseca-гийн 1,2 сая гаруй баримтыг ил бол...
2018.06.24
79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж...
2018.06.22
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011