Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй зарим захын үйл ажиллагааг түр зогсооно
2018.05.03

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын  газрын дарга, хурандаа  Ж. Чүлтэмсүрэн  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд  мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.  

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43  зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж,  гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг өгсөн байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага 20, зөвлөмж 47-г дээрх байгууллагуудад өгсөн байна. Олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй байна. Эрсдэлийн үнэлгээ хийсэн аж ахуй нэгжийн тоо 0.4 хувь, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан нь 12 хувь байна. Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа  хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх аж. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар  зогсоох шийдвэр гаргалаа. Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  Баянгол дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп”  ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах  хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ...

Уншсан: 2069 | Түгээх |
Холбоотой мэдээ
Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж байгуулав
2019.01.23
"Дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна"
2019.01.23
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ
2019.01.22
Жолооны үнэмлэх олгох, солих үйл ажиллагаатай танилцаж эхэллээ
2019.01.22
Төрийн 15 байгууллага дахь авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг эхлүүллээ
2019.01.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран аж...
2019.01.23
"Дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна"
2019.01.23
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто з...
2019.01.22
Жолооны үнэмлэх олгох, солих үйл ажиллагаатай тани...
2019.01.22
Төрийн 15 байгууллага дахь авлигын эрсдэлийг үнэлэ...
2019.01.22
"Фоккер-50" Монголд сүүлийн нислэгээ үйлдлээ
2019.01.22
Гадаад паспортын захиалгын хугацаанд өөрчлөлт орло...
2019.01.21
“Улаанбаатарыг өрсөлдөх чадвартай, аюулгүй хот б...
2019.01.20
С.Амарсайхан: Худалдан авах газрын даргыг олон ний...
2019.01.20
Хүүхдийн орны ачаалал 3.6 хувь хүртэл буурч, эмнэл...
2019.01.20
Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг орол...
2019.01.20
Ууцны үнэ дунджаар 230 мянган төгрөг байна
2019.01.20
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019.01.17
Шимтгэл төлж, ажилласан хугацаа нь хангалттай бол ...
2019.01.17
Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
2019.01.16
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
2019.01.16
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
2019.01.16
Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно...
2019.01.16
Нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа
2019.01.16
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан эхэллээ...
2019.01.16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
2019.01.16
Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориг...
2019.01.15
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
2019.01.15
Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны ахма...
2019.01.15
Цагаан сараар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэх...
2019.01.15
Гахайн мялзан өвчнөөс сэргийлье
2019.01.14
Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гаргажээ
2019.01.14
Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байн...
2019.01.14
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2019.01.14
Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруула...
2019.01.14
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011