Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Мунаг” Муратын хууль бус үйлдлүүдийг ЭЦГ, АТГ давхар шалгаж байна
2018.04.17
УИХ-ын 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймагт АН-аас Д.Мурат гэгч нөхөр нэр дэвшиж, улс төрд хөлс тавьснаасаа хойш байнгын хэл ам татлан сонгогчдынхоо төдийгүй монголчуудын чихийг халууцуулж, УИХ-ын гишүүн” гэдэг нэрнийхээ өмнө “Мунаг”, “Боожгой” гэсэн нэр хоч зүүх болсоор өнөөдөртэй золгож байна. Тиймээс Д.Мурат гэгч энэ эрхэм казак ард түмний дундаас хэрхэн сонгогдож, яаж УИХ-ын гишүүн болсон. Өнөөдөр яг ямар хэрэгт шалгагдаж байгааг бид эрэн сурвалжилсан юм. Харамсалтай нь мэдээлэл цуглуулж байх явцад түүний олж цуглуулсан хөрөнгө мөнгө, хүрсэн эрх мэдэл албан тушаал, янаг амрагын асуудал бүгд дандаа маргаан дагуулсан асуудал байх юм.

 

ТООРЦОГ МАЛГАЙ, ТОЛГОЙНЫ АЛЧУУРААР ХУДАЛДАЖ АВСАН САНАЛ
Д.Муратын хувьд мэдлэг боловсрол дульхан, ТМС төгссөн нэгэн хэмээн нутаг нэгтнүүд нь ярьдаг юм билээ. Тэрээр Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженерээр төгссөн гэж ярьдаг ч түүний сургууль төгссөн гэх он цаг бас л тодорхой бус байдаг гэнэ. Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэрт офсет техникч хэмээх орон тоон дээр ажиллаж байсныг тооцвол төрийн байгууллагад ажиллаж үзээгүй, улс төрийн алба хашсан туршлагагүй, хувийн компанийнхаа төлөө л зүтгэж явсан энэ хүн гэнэт яагаад УИХ-ын гишүүний өндөр суудалд залрах болов гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Гэвч энэ асуултын хариуг удаан хайх хэрэггүй бололтой. Д.Мурат гэгч энэ хүн Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, иргэдийн саналыг эд мөнгө, эрээн алчуураар худалдаж авсан нь аль эрт тогтоогджээ. Сонгуулийн өмнө Д.Мурат гишүүн өөрийнхөө нэр дэвших 6-р тойргийн иргэдэд сая, саяар нь мөнгө тараасан бичлэг хүртэл шүүхэд өнөөдөр хадгалагдаж байна. Тэр ч бүү хэл сонгуулийн сурталчилгааны үед түүний эхнэр Сетерхан гэгч эмэгтэй Дэлүүн сумын айл өрх бүрээр орж, эхнэр хүүхдүүдэд цэнхэр өнгийн толгойн алчуур, эрчүүдэд нь даавуун цамц, настайчуудад тоорцог малгай дээр чихэр, шокладь тавин тарааж, “Миний нөхөрт саналаа өгөөрэй” хэмээн санал худалдаж авахаар явсан байх юм. Үүнээс гадна Д.Мурат зүгээр ч нэг нэр дэвшсэнгүй. УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэд дэвшсэн А.Тлейханыг бие муутай хүн удахгүй үхнэ. Би тэр хүний хагалгааны зардалд хувиасаа 45 сая төгрөг хандивласан” гэдэг цуу яриа тарааж, өгөөмөр хүний дүрд чадамгай тогложээ. Эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүйгээр аашилсан энэ хүний тухай баримт материалыг тухайн үед Баян-Өлгийчүүд цуглуулан Баян-Өлгий аймгийн Цагдаад өгсөн байна. Энэ дагуу хэрэг үүсгэн шалгаж, 2016 оны 07 сарын 29-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхөө хэргийг хянан Сонгуулийн тухай хууль зөрчснийг тогтоож, 4 416 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл ангийн 70.1.4, 70.50.13 заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, санал худалдаж авсан нь тогтоогдонгуут Д. Мурат хууль шүүхийн байгууллагуудаас санаатайгаар зугатан, хөөн хэлэлцэх хугацааг дуусгажээ. Гэвч маргаан дуусаагүй байна. Д.Мураттай холбогдох энэ хэрэг зургаан шүүх дамжин хэлэлцэгдэж, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц дээр хүртэл маргаан үүсгээд байна. Хамгийн харамсалтай нь тоорцог малгай, толгойны алчуураар санал худалдаж авч, өрсөлдөгчөө элдвээр гүтгэж байж УИХ-ын гишүүн болсон Д.Мурат ганц ч хууль санаачилсангүй. Тэрээр ИХ хурлын гишүүн болсноосоо хойш боожгойныхоо зургуудыг авч хүүхнүүд рүү явуулж доромжилдог, зодож нүддэг гэсэн асуудалд орооцолдохоос хэтэрсэнгүй.

Д.МУРАТЫН МӨНГӨЖСӨН ТҮҮХ БУЮУ СОНГОГЧДОО ДЭЭРЭМДЭХ АРГА
Төрийн сонгуулийг луйвардаж, түмний саналыг худалдаж авсан энэ эр тун баян хүн байх нь гэдэг бодол хэн хүнд төрөх байх. Гэвч түүний мөнгөжиж, хөлжсөн түүх бас л луйварын шинжтэй байна. Тэрээр Баян-Өлгийн аймагт “Эрчим” нэртэй ХК-тай. Гэвч нэр давхардсан тул хожим энэхүү компаниа “Эрчим Баян-Өлгий” ХК болгон өөрчилжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын дагуу “Сумдын төвлөрсөн дулаан хангамж” төсөл арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайн үед Д. Муратын “Эрчим” ХК нь Дэлүүн, Улаанхус сумдад халаалтын зуух, дулааны шугам сүлжээ барьж байгуулахаар гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү гэрээг шалгаж үзэхэд тун олон ноцтой зөрчлүүд илэрчээ.
1. Дэлүүн, Улаанхус сумдад халаалтын зуух, дулааны шугам сүлжээ барьж байгуулах сонгон шалгаруулалт зарлаагүй. Д.Мурат энэхүү эрхийг ямар ч сонгон шалгаруулалтгүй авсан
2. Д.Муратын “Эрчим” ХК нь Эрчим хүчний хуулийн дагуу барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй байсан.
3. Зураг төсөл, төсөв мөнгийг боловсруулан улсын экспиртизээр батлуулах ёстой байсан ч батлуулахгүйгээр Дэлүүн, Улаанхус сумдад халаалтын зуух, дулааны шугам сүлжээ барьжээ.
Д.Мурат дээрх 2 сумын халаалтын зуух, дулааны шугам сүлжээ барьж байгуулахдаа Улсын төсвөөс нийтдээ 300 сая төгрөг авсан байх юм. Гэвч энэ 300 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байгаа бөгөөд Д.Мурат Дэлүүн, Улаан хус суманд нийтдээ 1 тэрбум, 770 сая төгрөгөөр халаалтын зуух, дулааны шугам сүлжээ байгуулсан хэмээн өндөр үнэ өртөг тогтоожээ. Гэвч энэ бол зөвхөн Д.Муратын тогтоосон үнэ. Сургуулийн актлагдсан байранд барьсан халаалтын зуух, дулааны шугамыг нь 1 тэрбум, 770 сая төгрөгөөр барьсан гэх ямар ч нотлох баримт, санхүүгийн тайлан тооцоо байхгүй. Гэвч тэрээр Улсын төсвөөс 300 сая төгрөг авсан. Харин үлдэгдэл мөнгөө Баян-Өлгийчүүдийн халааснаас авч байна. Учир нь Дэлүүн, Улаан хус суманд Д.Муратын хувийн компани болох “Жанат” ХХК бас л Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу дулаан үйлдвэрлэх, дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ дээр батлагдаагүй хөрөнгө оруулалтаа тусган их хэмжээний ашиг олдог байна. Хамгийн сонирхолтой нь Д.Мурат анх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахдаа халаалтын зуух, шугам сүлжээг Төрийн өмчид шилжүүлэхээр гарын үсэг зурсан ч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгсөнгүй. Өөрийнхөө өмчлөлд хадгалсаар сууж байна. Тиймээс Д.Муратыг АТГ-т шалгуулах хүсэлт хүртэл ирээд байгаа юм байна.

Д.МУРАТ ГИШҮҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан, нууц эрхтнийхээ зургийг байнга явуулж, сүүлдээ зодож, биенд нь гэмтэл учруулсан тухай мэдээлэл олон сарын турш хэвлэлийн хуудаснаа бичигдсэн. Хэдийгээр Д.Мурат “Энэ бол эвлүүлэг, гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн яллагдагчаар татан шалгаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Энэхүү хэргийг шалгах явцад мөн Д.Мураттай холбоотой хэд хэдэн асуудал гарч иржээ. Тэрээр Хятад улсын иргэнтэй гэр бүлийн баталгаатай. Түүний эхнэр нь Алма-Ата хотод амьдардаг аж. Харин одоогийнх нь эхнэр Монгол иргэншилтэй гэнэ. Д.Мурат гишүүн хоёрын хоёр эхнэртэй. Дээр нь нууц амрагтай болох санаархалтай. Бэлэг эрхтнийхээ зургийг хүртэл явуулан бусдыг доромжилж, санаархал нь бүтэхгүй болохоор зодож, дарамтлан бие, махбодид нь хохирол учруулсан байх юм.

БАЯН-ӨЛГИЙЧҮҮД Д.МУРАТЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ЖАГСААЛ, ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА
Энэ мэдээллийг бидэнд Баян-Өлгий аймгаас өгсөн юм. Д.Мурат гэгч энэ этгээд хэрэглэгчдэд өндөр үнэтэй дулаан нийлүүлж, тэндээс олсон ашгаараа сонгогчдод бэлэг сэлт тараан төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан. Мөн УИХ-ын гишүүн болчихоод бөгс бөөр, боожгойны хэрүүлд хүртэл нэр хавчуулагдаж, эд эрхтнийхээ зургийг энд тэнд тарааж, төрийн түшээ хүнд байж боломгүй ааш авир гарган, нутаг усныхаа нэр хүндийг төдийгүй Монгол төрийн нэр хүндийг гутаасан хэмээн казакын ард түмэн үзэж байгаа гэнэ. Тиймээс Д.Мурат гишүүнийг эргүүлэн татахыг шаардаж жагсаал цуглаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.

ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙГҮЙ ХОРОО
Баян-Өлгийчүүд төдийгүй олон нийтийн гайхлыг төрүүлээд байгаа нэг асуудал бий. Энэ бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо. Бусдын эрхэнд халддаг, эмэгтэйчүүдийг доромжлон гутаадаг, төсвийн мөнгө шамшигдуулдаг, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хүртэл тогтоогдоод байхад УИХ-ын Ёс зүйн байнгын хороо энэ ноцтой асуудлыг ганц ч удаа сөхөж гаргаж ирсэнгүй. Ёс зүйгээ өөрсдөө ч мэдэхээ больсон Ёс зүйн дэд хорооныхон чив чимээгүй сууж байгаа учраас Д.Мурат Төринй ордонд заларч, түүнээс холбогдсон хэргийнх нь талаар лавлахаар очсон сэтгүүлчдийг хүртэл “Та нар зүгээр хөгжлөө л ярь л даа. Дандаа хүний муу муухай юм ярих юм” элэг барьж сууна. Үргэлж л муу муухай хэрэгт холбогдож байгаа энэ хүнтэй хариуцлага тооцох хууль байна уу?

УИХ-ын 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймагт АН-аас Д.Мурат гэгч нөхөр нэр дэв...

Уншсан: 1724 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
11 цаг 58 минутын өмнө
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд ...
11 цаг 58 минутын өмнө
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажи...
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн ...
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслү...
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2018.10.17
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим ...
2018.10.01
Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд...
2018.10.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011