Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аппликейшныг бүтээлээ
2018.04.16

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “ШУВУУ 1.0” тусгай зориулалтын аппликейшныг бүтээлээ. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд 200сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа нь ядууралд өртөх шалтгаан болж өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн нийгмийн бүлэг болоод байна. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх, эмнэлэг, сургууль, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлагууд байгаа ч улсын бодлого хангалтгүй, хандлага сөрөг, үйлчилгээний хангамж дутмаг, үйлчилгээ авахад асуудалтай, дэд бүтэц шийдэгдээгүй, хүртээмж дутмаг байсаар байна.

Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нь нийгмийн орчин, хандлага, хязгаарлалттай нэгдэн хөгжлийг илүү бэрхшээлтэй болгож байна. Жишээ нь: тэргэнцэртэй хүн тэргэн дээр сууж байгаа болохоор ажил хийж чадахгүй байгаа зүйл огт биш юм, харин эсрэгээрээ ажил олгогч нь тэргэнцэртэй иргэн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлээгүйгээс тэргэнцэртэй иргэн ажиллах чадамжгүй гэсэн ангилалд автоматаар орж байгаа юм.

Төрөлхийн, гэнэтийн тохиолдлоор аль ч насны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч тэр хөгжлийн бэрхшээлтэй чигээр амьдарч, нийгмээс тусгаарлагдаж, түүний хувь тавилан үүнээс болж буруугаар эргэх ёсгүй.

2018 оны байдлаар харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй, мөн эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан Монгол улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Хөгжлийн бэрхшээлд хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь харилцаа юм. Монгол улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенцид нэгдэн орсон нь хөгжлийн бэрхшээлгүйгээр амьдрахад хандлагаа чиглүүлж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл харилцааны асуудлууд шийдэлгүй хэвээр байна.  Үүний хирээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нэгдэн нийлж олон арван ТББ байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг тод жишээ нь аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход гол гүүр болж буй “Аутизм Монгол – Анд”, “Монголын аутизмын холбоо” ТББ-иуд бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах аппликейшн бүтээх санаачилгыг гаргасан билээ.

Тус санаачилгыг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийн харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “Шувуу хөгжүүлэгчид” ТББ 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах, харилцааны хүндрэл бэрхшээлийг даван туулах, дэмжлэг үзүүлэх, эрхийг хангаж хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, үйлчилгээг ялгаваргүй хүртээх зорилтын хүрээнд “Шувуу” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшныг бүтээхээр санхүүжилт босгосон. Хөгжлийн бэрхшээлийг ойлгодог, эерэг хандлагатай олон сайхан хүмүүс, байгууллагуудад хандсан олон удаагийн уулзалтын үр дүнд оюуны болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авч “Шувуу 1.0” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшнийг Монголд анх удаа гаргаад байна. Дэлхий дахинд энэ төрлийн 4,000 орчим аппликейшн байдаг.

Монголын дауны холбоо, Аутизм Монгол-Анд, Монголын аутизмын холбоо, Улаанбаатар Ротари клуб, Redpath Mongolia, Namuunzet продакшн, Dualzet студи, Procraft студи, LEAD хөтөлбөрийн залуус, IFC, ikon.mn, trends.mn, Цэрэн турс, Бяцхан агаар төсөл, Зориг сангийн Байгаль орчны манлайлагчид хөтөлбөрийн төгсөгч залуус болон хувь хүмүүсийн үнэлж баршгүй дэмжлэгээр энэхүү аппликейшн бүтсэн юм.

“Шувуу 1.0” нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернэтгүй орчинд ажиллах боломжтой, үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах боломжтой. Мөн тухайн үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсох боломжтой.

“Шувуу 1.0” аппликейшныг 30,000 хүн хэрэглэх боломжтой бөгөөд жилээс жилд үгсийн сан, зураглалыг нэмэгдүүлж сайжруулах тул хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд үргэлж нээлттэй байх болно.
 

“ШУВУУ ХӨГЖҮҮЛЭГЧИД” ТББ

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “ШУВУУ 1...

Уншсан: 1308 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
11 цаг 14 минутын өмнө
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд ...
11 цаг 14 минутын өмнө
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажи...
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн ...
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслү...
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2018.10.17
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим ...
2018.10.01
Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд...
2018.10.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011