Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05

МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар нээлтэд оролцлоо.

Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээж байв.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, ардын багш Д.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Отгондалай, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нар хүндэтгэлийн суудалд заларсан байв.

Энэ үеэр МҮОНРТ-ийн 150 студи, Спортын төв ордноос теле мостоор шууд дамжуулсан юм. 

“MNB Sport” суваг нь үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх аж.

Гол зорилго нь хүн ардынхаа бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпийн наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршиж байна.

Түүнчлэн үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтах аж.

Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулахаар бэлтгэж буй.

Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 06:00-00:00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх юм байна. Хэвлэл мэдээллийн салбарт 2-33 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байна.

“MNB Sport” сувгийн нээлтийн үйл ажиллагаанд “Аварга”, “ҮБТДС”, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас гадна “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн жонглёртой үзүүлбэр, туялзуур сэлэмчдийн, гимнастикийн харайлтын, таеквондогийн, аэробик гимнастикийн гайхалтай үзүүлбэрээр хурсан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Дашрамд хэлэхэд, "MNB Спорт" спортын төрөлжсөн сувгийг Дидш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм.









































































МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спор...

Уншсан: 3718 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
2019.10.16
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна
2019.10.10
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийнэ
2019.10.07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуулчин сонирхжээ
2019.10.07
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа
2019.10.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
2019.10.16
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалд...
2019.10.10
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтэ...
2019.10.07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуу...
2019.10.07
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгуул...
2019.10.04
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эм...
2019.10.01
АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг...
2019.09.30
Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо
2019.09.30
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн маргааш нээлтээ хи...
2019.09.26
“Халх голын дайчдын алдар” музейд 80 жилийн ой...
2019.09.20
“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нэ...
2019.09.17
Монгол Улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа: Би хичээнэ э...
2019.09.16
“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хү...
2019.09.13
Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдө...
2019.09.10
Tenger Bella beauty салон бүсгүй таньд зориулан ио...
2019.09.10
Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэ...
2019.09.09
Д.Цэрэндорж хүрэл медаль, Ц.Одбаяр тавдугаар байр ...
2019.09.06
"Говь фестиваль-2019" ес дүгээр сарын 27, 28-ны өд...
2019.09.02
"Халхын голд байгуулсан гавьяа” цуврал баримтат ...
2019.09.02
Булганы залуус халамж горьддог хандлагыг өөрчилж х...
2019.08.27
“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр т...
2019.08.27
Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газа...
2019.08.27
“Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт уралда...
2019.08.27
С.Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэв...
2019.08.27
Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн боди...
2019.08.27
Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хий...
2019.08.26
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн б...
2019.08.22
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр ...
2019.08.22
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга х...
2019.08.22
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах тө...
2019.08.21
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
“Хулсан ташуур” дууны домог
2011.12.15
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Намрын хит 2017
2017.10.13
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хори...
2019.01.30
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011