Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сэтгүүлчдийн XVII Их хурал амжилттай боллоо
2018.02.12

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

Телевизийн салбараас 70, Радиогийн салбараас 30, Сонин, сэтгүүлийн салбараас 50, Цахим салбараас 50, Орон нутгаас 55, Судлаачид эрдэмтдээс 20, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 30 нийт 305 төлөөлөгч Их хуралд сонгогдон оролцож дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Бага хурлаа сонголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр МСНЭ-ийн зургаан мэргэжлийн төв өөрийн бодлогоор тухайн мэргэжлийн төвд ноогдсон мандатыг гишүүддээ хувиарлан олгосон тухай мандатын комисс илтгэлдээ тайлагналаа.

Их хурлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсний дараа мандатын комисс 305 мандат тараагдсанаас 232 төлөөлөгч хуралдаа ирж, 76 хувийн ирцтэйгээр хурал хүчинтэй болсныг мэдээлсэн. Их хурлын тэргүүлэгчдэд Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номинцэцэг, Төв аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Энхбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Ц.Оюундарь нар сонгогдож, хурлын даргаар Ж.Батбаатар ажилласан юм.

Тооллогын комиссын даргаар "Монцамэ” агентлагийн тамгын газрын дарга Д.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар "Нийгмийн шуудан” сонины төлөөлөл, сэтгүүлч Р.Саруул, Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Архангай аймгийн салбар зөвлөлийн дарга О.Амарзаяа, "Стар” телевизийн сэтгүүлч Б.Болорсайхан нар сонгогдсон. Редакцийн комиссын даргаар МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Туул, гишүүдэд Монцамэ агентлагийн дотоод мэдээний албаны дарга Т.Наранмандухай, Говь-Алтай аймгийн "Алтайн мэдээ” сонины эрхлэгч Г.Заяа нар сонгогдон ажиллалаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын тайлан илтгэл, Ажлын албаны тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг тавьсан. МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж 11 хүн асуулт асууж, 28 хүн санал хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий дөрвөн төлөөлөгч дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхгүйгээр хуучин дүрмээ мөрдөж ажиллах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулсан.

Хуралдаанд оролцогч 232 төлөөлөгчийн 81 хүн горимын саналыг дэмжиж олонхийн санал авч чадаагүй учраас горимын санал унаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг цаашид хэлэлцсэн юм. Горимын саналыг дэмжээгүй төлөөлөгчид "Бид дөрвөн жилд ганцхан удаа хуралддаг. Хуучин дүрэм маань удирдлагын нэгдмэл байдлыг хангаж чадаагүй, санхүүжилтын байдал тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг олон дутагдалтай тал бий. Тиймээс бид дүрмээ шинэчлэх нь зайлшгүй” гэсэн байр суурийг баримталж байсан. Энэ үеэр хуучин дүрмээ мөрдөх нь зөв, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг их хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн төлөөлөгчид хурлыг орхиж гарсан. Үүний дараа тооллогын комисс зааланд үлдсэн төлөөлөгчдийг тоолоход 185 төлөөлөгч байв. Дүрмийн дагуу Их хурлыг цаашид үргэлжлүүлэн хурал хаяж гарсан болон үлдсэн бүх төлөөлөгчдийн хэлсэн саналыг зүйл заалт бүрээр хэлэлцэн дүрмийн өөрчлөлтөнд тусгаж, Их хурлаас МСНЭ-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.

Үүний дараа хэлэлцэх асуудлын дараалал ёсоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж Ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, "ТВ-2” телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлсэн. Л.Нинжжамц, Ү.Хүрэлбаатар нар нэрээ татаж, Д.Энхтуяа, Х.Мандахбаяр, Д.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөнөөс нууц санал хураалтаар Х.Мандахбаяр 87.5 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Түүнчлэн Их хурлаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлд Б.Ганчимэг, Б.Цоожчулуунцэцэг, С.Алтанцэцэг, М.Эрдэнэчимэг, Д.Мягмартогтох, Б.Ариунзаяа, Ч.Чулуунцэцэг нар олонхийн санал аван сонгогдож, Б.Цоожчулуунцэцэг Хяналтын зөвлөлийн даргаар сонгогдлоо.

Үүний дараа Их хурлын төлөөлөгчид дүрмийн дагуу Мэргэжлийн төвүүдийн салбар хуралдаанд хуваагдан оролцож, төвүүдийн дарга болон тэргүүлэгч есөн хүнийг Бага хуралд сонгосон бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон зургаан хүн багтан Бага хурлын 61 хүнийг Их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон батласан. Ийнхүү МСНЭ-ийн Их хурал амжилттай өндөрлөлөө. Их хурлын дараа МСНЭ-ийн Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж 15 удирдах зөвлөлийн гишүүнээ сонгосон.

МСНЭ-ийн шинээр баталсан дүрмийн дагуу Төсөл хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, Сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МУБИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр МН25 телевизийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул, Цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр News агентлагийн /News.mn/ дэд захирал Д.Нарантуяа, Радио хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Г.Батзаяа, Сонин, сэтгүүл хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр "Өдрийн сонин”-ы Ерөнхий менежер Б.Нямдорж, Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Орхон аймгийн салбар зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн телевиз радио хариуцсан редактор А.Батбаяр нар сонгогдлоо.

Удирдах зөвлөлийн гишүүнд МУИС-ийн багш, МУСГЗ, Доктор М.Зулькафил, "Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Д.Бямбацэцэг, Олон улсын радио 92.1 ФМ радиогийн захирал Р.Нямбаяр, Өмнөговь аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга С.Номинцэцэг нар сонгогдлоо. МСНЭ-ийн Удирдах Зөвлөлөөс сэтгүүлч Э.Болортулгыг Гүйцэтгэх Захирлаар томилсон юм гэж МСНЭ-ийн Ажлын албанаас мэдээллээ.


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний ...

Уншсан: 2368 | Түгээх |
Холбоотой мэдээ
Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
2019.03.21
НЗДТГ, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав
2019.03.21
Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай
2019.03.20
Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр
2019.03.20
Нислэгийн хөөрөлт, буултын мэдээг шуурхай авах боломжтой
2019.03.20
Уг мэдээнд сэтгэгдэл авах боломжгүй.
Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
2019.03.21
НЗДТГ, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны ...
2019.03.21
Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхи...
2019.03.20
Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр
2019.03.20
Нислэгийн хөөрөлт, буултын мэдээг шуурхай авах бол...
2019.03.20
Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг эх орондоо амж...
2019.03.20
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, т...
2019.03.20
ITM Mongolia олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн...
2019.03.18
Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио...
2019.03.15
Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсө...
2019.03.15
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад ШӨХТГ-тай хам...
2019.03.14
Иргэдийн анхааралд!
2019.03.14
Эрдэнэзуу хийдэд “Майдар эргэх ёслол” болно
2019.03.13
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
2019.03.13
Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ
2019.03.13
“Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сур...
2019.03.13
Япон, Монголын аврагчид харилцан туршлага солилцож...
2019.03.13
"Ухаалаг эрчим хүч"-ний жилд хийх ажлаа танилцуулл...
2019.03.11
С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан...
2019.03.11
Дөрвөн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
2019.03.10
Орхон аймгийнхан эко уутны үйлдвэрлэлд анхаарна
2019.03.10
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруу...
2019.03.10
“Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зохион б...
2019.03.10
Та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгаж бай...
2019.03.06
Дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгээ түрээсээр...
2019.03.06
Эх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олг...
2019.03.06
"Нэг хором" аяны хүрээнд 3100 оюутанд лекц уншлаа
2019.03.06
"Дарь-Эхийн хөгжил миний нүдээр" уралдааны шилдгүү...
2019.03.06
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холб...
2019.03.06
Шадар сайд ослын голомтод ажиллалаа
2019.03.06
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011