Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хандан хатуухан үг хэллээ
2018.01.29

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал хуралдсан. тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу  төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчидөд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

С.Амарсайхан: "Төлөөлөгчид та бид захиргааны албан хаагчидаасаа том хариуцлага шаарддаг, ёс зүйтэй байхыг нэхдэг шигээ жижигхэн хариуцлагыг өөрсдөө биелүүлдэг байх сэтгэл итгэл байхгүй бол энд суух ямарч шаардлага байхгүй. Иргэдээ төлөөлж байгаа, нутгийн удирдах ёсыг өөрсдөө хэрэгжүүлж байгаа эрхэм төлөөлөгчид та бүхэн өөрсдөө ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгнээс гуйдаг, асуудаг, эрдэг, сурдаг байж болохгүй. Ялангуяа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, АН-ын Ц.Баатархүү хоёр надаас төлөөлөгчдийн ирцийн тухай асуух, шаардах биш өөрсдөө  төлөөлөгчидөө хуралдаа суулгах, ирц бүрдүүлэх, нэгдсэн хуралдаанд бүлгийнхээ төлөөлөгчдийг оролцуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажилла.

Ер нь энд байхгүй байгаа, хуралдаа суудаггүй төлөөлөгчид хөгжлийн тушаа болсон, асуудал ажил гацаадаг хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээгээ өөрсдөөсөө эхлээд хаяцгаах хэрэгтэй. Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа 6 төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье.

Төлөөлөгчид өөрсдөө үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа, үүнийг нуух шаардлага байхгүй, зардал урамшуулал аваад явж байгаа юм бол сард ганц болдог, жилд 10 хүрэхгүй удаа болдог НИТХ-ын хуралдаа ирээд суучихдаг, иргэдийнхээ төлөөлөл болж ажилладаг, сонгуулиар амлаж байсан шигээ иргэдийн асуудлыг ярьдаг, шийдвэрлэхэд оролцдог байх хэрэгтэй. Хуралдаа суухгүй, байхгүй байж байснаа гэнэтхэн гарч ирээд хууль дүрэм гээд том том юм ярьж улс төр хийчихээд алга болчихдог байж болохгүй ээ. Энэ тал дээр ил тод нээлттэй байх ёстой. Хоёр бүлгийн дарга энэ асуудлаар  нээлттэй мэдээлэл хийгээд цаашид хуралд ирэхгүй байгаа төлөөлөгчид, ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг төлөөлөгчидтэйгээ хариуцлага  тооц, иргэддээ нээлттэй мэдээлэл өг гэсэн саналыг хүргэж байна" гэсэн юм.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөл болж НИТХ-д сонгогдсон атлаа иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа хийдэггүй, хуралдаанд оролцдоггүй, шалтгаангүйгээр хурал тасладаг төлөөлөгчидтэй хариуцлага ярих ёстой гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ дурьдлаа. Цаашид төлөөлөгчдийн ирцийг нэмэгдүүлэх, хуралд нь ирүүлэх асуудалд анхаарч ажиллах үүргийг  НИТХ дэх МАН, АН-ын бүлгийн дарга нар болон Ажлын албанд үүрэг болголоо.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал ху...

Уншсан: 66156 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Улаанбаатарын өвлийн наадам 2019” энэ амралтын өдрүүдэд болно
2019.02.14
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
2019.02.14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2019.02.14
Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ
2019.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2019.02.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
“Улаанбаатарын өвлийн наадам 2019” энэ амралты...
2019.02.14
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
2019.02.14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2019.02.14
Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн...
2019.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2019.02.14
Нийслэл дэх хорих ангиудад гэнэтийн шалгалт хийлээ...
2019.02.13
Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг н...
2019.02.13
Сэлэнгэ аймагт африкийн гахайн мялзан өвчин илэрлэ...
2019.02.13
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодло...
2019.02.13
Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон о...
2019.02.13
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагу...
2019.02.13
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглай...
2019.02.12
“Эерэг өөрчлөлт” аян эхэллээ
2019.02.12
Дулааны алдагдлаа хэмжүүлж, байшингаа дулаалах зөв...
2019.02.12
Автобусны буудалд машинаа байрлуулбал жолоодох эрх...
2019.02.12
Xүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зо...
2019.02.12
Өмнөговь аймагт 1000 даалингийн баяр боллоо
2019.02.12
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2019.02.12
Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зо...
2019.02.11
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
2019.02.04
УБЦТС ТӨХК сар шинийн баярын өдрүүдэд 24 цагаар аж...
2019.02.03
Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг х...
2019.02.01
Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажилл...
2019.02.01
Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ
2019.01.31
Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ
2019.01.30
Шинийн 4-ний ажлын өдрийг ирэх бямба гарагт шилжүү...
2019.01.30
Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчл...
2019.01.30
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ...
2019.01.29
Нарантуул худалдааны төв рүү нэмэлтээр автобус яву...
2019.01.29
Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдр...
2019.01.29
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011