Н.Адъяасүрэн: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өмчлүүлсэн байна
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Н.Адъяасүрэн: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өмчлүүлсэн байна
2018.01.23

Нийслэлийн ИТХ-аас өчигдөр (2018.01.22) төр ба иргэдийн төлөөллүүд оролцсон нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ бол “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлгийн панелистаар санаачлагч байгууллагыг төлөөлж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Б.Батнасан, Ё.Цацралтуяа, төрийн бус байгууллагынхан болон судлаачид оролцлоо.

Харин Улаанбаатар хотын дүүрэг бүрээс 1000 гаруй иргэн хэлэлцүүлгийг зорин ирж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийг хүртэл зохион байгуулалтгүй, нэгдсэн төлөвлөгөөгүйгээр олгосоор ирсэн газартай холбоотой асуудлыг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Бодит нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг нууж хааж, хаацайлахгүйгээр ажил хэрэгч, зарчимч байдлаар хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, шийдлийг нь гаргахад иргэдийн оролцоо, идэвх санаачилга, албан тушаалтнуудын хариуцлага, бүтээмж, итгэл сэтгэл, хамтын хүч нэн чухал. Талуудын хамтын хүчээр бид энэ бүхнийг шийдвэрлэж чадна” хэмээн хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ онцлов. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь газрын албаныхны хүнд суртал, ёс зүй, авлига, шийдвэр гаргаж чаддаггүй удаж хүмүүсийг хэрхэн чирэгдүүлдэг тухайд тодорхой баримт, жишээтэйгээр дурдаж, бухимдлаа илэрхийлж байлаа.

Тэд “Бид тендер гуйгаагүй. “Уурхайн лиценз өгөөч” гээгүй. Алгын чинээхэн газартай болох гэж албан тушаалтнуудын үүдийг сахиж, асуудлаа шийдүүлж чадахгүй олон жил болж байна” гэх зэргээр өөрсдөдөө тулгарч буй асуудлуудыг УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга болон газрын албаныханд ний нуугүй хэлж, өргөдөл гомдлоо ч тэдэнд гардуулж өглөө. Хэлэлцүүлгийн нэр хэдийгээр “Газрын харилцаа” ч төр ба жирийн иргэдийн төлөөллүүд нүүр тулан уулзаж, төрийн албан хаагчдын ёс зүй, авлигад идэгдсэн байдал, танил тал, мөнгөтэй хүмүүсийн талд асуудлыг шуурхай шийддэг, жирийн иргэдийн өргөдөл гомдлыг үл ойшоодог зэрэг олон жил бугшсан сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв. Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцсон зарим иргэний байр суурийг хүлээн авна уу.

Сонгинохайрхан дүүрэг, Жаргалант тосгоны иргэн О.Баярцэцэг: -Монголын ан амьтан, ургамал, гол горхийг хамгаалах үндэсний төв маань нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, 230 гаруй гишүүнтэй төрийн бус байгууллага. Бид 50 га газарт малын ногоон тэжээл тариалдаг. Өөрөөр хэлбэл, Жаргалантын аманд 30 гаруй жил нутаглаж, мал аж ахуй, газар тариалан эрхэлж байна. Гэвч тариалангийнхаа талбайг өмчлөх гээд 2010 онд Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаныханд хүсэлт өгсөн ч бичиг баримт маань алга болсон. Ингээд асууж сураглатал өөр хүний нэр дээр, хууль бусаар гэрчилгээ нь гарчихсан байсан юм. 2010 оны долдугаар сард буюу баярын өдөр 255 тоот захирамжаар гэрчилгээг нь бичсэн байдаг. Малын тэжээл тариалдаг газрыг маань ийнхүү хууль бусаар өөр хүний нэр дээр олгосонд бид гомдол гаргаж АТГ-т шалгуулсан. АТГ шалгах үеэр “Газрын тухай хуулийн зарим заалтад заасны дагуу дуудлага худалдаа буюу төсөл, тендер шалгаруулж олгох ёстой газрыг иргэн хүнд хууль бусаар 22, 22 га газраар нь олгосон байна” гэдэг нь нотлогдсон. Тэр дагуу бид газраа хууль журмын дагуу өмчлөх хүсэлтээ л тавьж байгаа. Харамсалтай нь 2010 онд өгсөн бичиг баримт маань алга болсон учраас 2011 онд Сонгинохайрхайн дүүргийн ИТХ-ын даргад 2011 онд дахин шинээр гаргаж өгсөн боловч цааш нь өөр хүнд уламжилж, бичиг баримт дахиад алга болсон. Өнөөдрийн байдлаар, тухайн үед ажиллаж байсан байцаагч нь одоо байхгүй, бид асуудлаа шийдүүлж чадахгүй өдийг хүрлээ.

Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Н.Адъяасүрэн: -Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын тушаалаар 2006 оны есдүгээр сарын 2-нд би байгаль хамгаалагчаар ажилласан. Тус газраас одоо амьдарч байгаа газрыг маань зааж өгсөн юм. Миний хувьд, ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2013 тэтгэвэрт гарсан. Байгууллагаас “Энэ газрыг танд өгнө. Газрын албанд хандаад өөрийн болгож ав” гэсэн. Гэвч өөрийн гэсэн газартай болох гэж 11 жил хөөцөлдөөд бүтдэггүй. Байгаль хамгаалах ажил хийж байсан хүн өнөөдөр алга дарам газаргүй боллоо. Үүнд л харамсдаг. Асууж сурагласан чинь газрыг маань хувийн компанид өгсөн, очих болгонд “Өгнө, өгнө” гэж өргөдөл хүлээж авдаг. Жил бүр л өргөдөл өгдөг ч хариу өгөхгүй байсаар байгаад 2012 онд “Газрыг чинь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өгсөн. Танд өгөх боломжгүй” гэдэг хариу өгсөн. Тэр газарт зөвхөн манайх биш, олон айл бий. Баянзүрх дүүргийн Газрын албанд бидний өргөдөл одоо ч байгаа. Гэтэл саяхан нэгэн сонинд нөгөө газрыг маань зарах тухай зар гарсан байна. Газрыг ингэж наймаалцаж, компанид өмчлүүлсэн нэрээр жирийн иргэдийг хохироож байна шүү дээ.

Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн Д.Эрдэнэбулган: -Хан-Уул дүүргийн Х хороо буюу Морингийн даваанд газар эзэмших хүсэлтээ 2013 онд өгсөн. Гэвч тухайн үед иргэдэд өмчлүүлэх 52 байршлын нэгээр тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч нийслэлийн Орон сууцны корпорацийн мэдэлд бүрэн хэмжээгээр очсон байсан. Бид зохих шатны дарга нарт өргөдөл хүсэлтээ өгсөн. Нийслэлийн ИТХ-аас “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь маш зөв. Хууль эрх зүйн орчин нь байна. Гэвч төрийн холбогдох албан тушаалтнууд иргэдийг хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт тавьж байгаа нь учир дутагдалтай.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Ч.Энхцэцэг: -Манай Туул зөрлөгт зуслангийн байртай. Зуслангийн гэрчилгээ гэж түр гэрчилгээ олгосон. Тийм учраас “Газрыг маань хувьчилж гэрчилгээ олгож өгөөч” гэдэг хүсэлт тавьж байгаа. Энэ газар үр хүүхдүүдэд маань үлдэх ёстой. Газрыг маань өмчлүүлэлгүй түр гэрчилгээ олгосон учраас хүндрэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны иргэн Т.Лхамсүрэн: –Бид дүүргийнхээ Шарцэцэгтийн аманд 30-35 жил амьдарч байна. Эрүүл хүнс үйлдвэрлэж, мал аж ахуй эрхэлдэг 70-80 гаруй настай хэдэн хөгшин байдаг юм. Мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргаж байгаа нь малын гоц халдварт өвчин зэргээс сэргийлж буйг ойлгож байна. Гэхдээ манай тэнд хүний ч, малын ч өвчин гараагүй. Эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлж, биднээс суралцаад дассан нутаг усанд минь үлдээж өгөөсэй гэж хэлэх гэж хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн.

Г.Оюун

Нийслэлийн ИТХ-аас өчигдөр (2018.01.22) төр ба иргэдийн төлөөллүүд оролцсон нэг...

Уншсан: 1289 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2018.08.15
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна
2018.08.15
Төмөр замын осолд өртсөн 2 хүний биеийн байдал хүнд байна
2018.08.12
Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
2018.08.08
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуулиудыг баталж, хэрэгжүүлнэ
2018.08.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011