М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй
2018.01.23

”Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт 1000 гаруй иргэд оролцлоо

НИТХ-аас санаачлан зохион байгуулсан ”Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд боллоо. НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу уг хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд  хэлэлцүүлгээс өмнө нэг сар орчим хугацаанд иргэдийн санал гомдлыг НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр   дамжуулан хүлээн авсан байна.  

Энэ хугацаанд иргэдээс  520 гаруй  санал гомдол өргөдөл ирсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн 1-рт Газрын харилцааны эрх зүйн орчин, 2-рт Газрын албаны  үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, 3-рт Газар зохион байгуулалттай холбогдох өргөдөл гомдлын шийдвэрлэлт гэсэн үндсэн сэдэвт хуваан хэлэлцүүлгийг өрнүүлжээ.

Соёл төв өргөөнд болсон тус хэлэлцүүлэгт 1000 гаруй иргэд оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Б.Батнасан, Ё.Цацралтуяа, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Д.Нямдаваа болон Хотын удирдлагууд, ТББ болон судлаачдын төлөөлөл оролцлоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: ”... өнөөдрийг хүртэл зохион байгуулалтгүй, нэгдсэн төлөвлөгөөгүйгээр олгогдож, шийдвэрлэгдэж ирсэн газартай холбоотой асуудлыг иргэд та бид хаана хаанаа сайн мэдэж байгаа. Бодит бэрхшээл хүндрэлийг бид нууж хааж, хаацайлж биш ажил хэрэгч зарчимч байдлаар хэлэлцэж, нээлттэй ярилцаж, шийдлийг нь гаргаж, ингэхдээ иргэн бүрийн оролцоо, идэвх санаачлага, албан тушаалтан бүрийн хариуцлага, бүтээмж, итгэл сэтгэл хамтын хүчээр шийдвэрлэж ард нь гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд газрын албаны үйл ажиллагаа, газартай холбоотой  асуудал нь иргэдийн гомдол бухимдал дагуулдгийг илэрхийлж, УИХ-ын гишүүд болон хотын удирдлагууд, Нийслэлийн газрын албаны дарга нараас холбогдох асуултууд асууж, хариулт авч, санал хэллээ.

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн газрын албанаас тараасан материалд  2017 оны байдлаар дүүргүүдийн Газрын албанд 31327 өргөдөл гомдол хүлээн авснаас 27352 өргөдөл гомдлыг шийдвэрлэж,  3975 өргөдөл гомдлыг судалж байгаа, шийдвэрлэлтийн явц 88%, А үнэлгээтэй байгаа гэсэн мэдээлэл тараасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна. ”Газар зохион байгуулалттай холбогдох өргөдөл гомдлын шийдвэрлэлт” сэдвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ”Нийслэлийн газрын албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг 2017 онд  бараг 98 хувьтай А үнэлгээтэй шийдвэрлэсэн гэжээ. Хэрвээ газрын албаныхан ингэж ажилласан юм бол өнөөдөр энд  олон хүн цуглаж, газрын албанд өргөдөл гомдол шийдвэрлэгдэхгүй байна гэж  та бүхэн энд сууж байх уу” гэж хэлсэн нь олны талархлыг хүлээж, иргэд заал дүүрэн алга нижигнүүлэн ташсан байна.

Хэлэлцүүлэгт оролцож асуулт асууж, санал хэлсэн иргэдийн олонхи нь Нийслэлийн болон дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагаа хүнд суртал ихтэй, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, иргэдийг удаа дараа явуулж чирэгдүүлдэг, газрын кадастр давхардуулж олгодог, авлига хээл хахуульд идэгдсэн  гэдгийг тодорхой  жишээ  баримт дурьдан ярьж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Газрын харилцаатай холбоотой хэлэлцэгдсэн асуудлуудын хүрээнд зөвлөмж гаргаж, зөвлөмжийг ”Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг  зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасанд гардуулж, зөвлөмжинд тусгагдсан саналуудыг ажил хэрэг болгож ажиллах чиглэлийг оролцогчдоос өглөө.

НИТХ-аас санаачлан зохион байгуулсан ”Газрын харилцаа” нээлттэй хэл...

Уншсан: 3015 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хангайн бүсийн банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо
2018.08.15
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэв
2018.08.08
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ
2018.08.08
ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийлээ
2018.08.08
Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа
2018.08.07
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011