Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ
2018.01.22

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр (2018.01.22) Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.

Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж мэдэгдэв. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаанд дуусгаж амжихааргүй нөхцөл байдал үүссэн гурван төслийг дурдвал, Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос-Хятадыг холбосон автозам, Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төслийг АХБ-ныхан онцолж байна. Түүнчлэн Шадар сайдын харьяа МХЕГ-ын хамтран хариуцаж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хэрэгжилт мөн хугацаа хожимдож байгаа нь төслийн нэгж байгуулах шатанд цаг алдсантай холбоотой аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин Шадар сайдын Ажлын албанд хамаарах буюу ОБЕГ-т амжилттай хэрэгжиж байгаа “Ой хээрийн түймэр, зудтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг хэлээд, харин МХЕГ-т хэрэгжиж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгож байгаад талархал илэрхийлээд ноён Инду Бушанд хэд хэдэн ажил хэрэгч хүсэлт тавьлаа. “Шадар сайд миний бие хариуцдаг бас нэгэн асуудал бол чөлөөт бүс байдаг. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд Шадар сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллаагааг эрчимжүүлэхийн тулд АХБ-ны зүгээс манай Засгийн газарт энэ чиглэлээр техникийн туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжийг судлах хүсэлтийг Танд тавьж байна. Монгол Улстай 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө миний дэвшүүлсэн асуудлыг нэмж оруулах талаар анхааран ажиллана гэж найдаж байна” гэлээ. Үүний хариуд ноён Инду Бушан “Чөлөөт бүс бол АХБ-наас анхаарал хандуулдаг чиглэлүүдийн нэг” гээд Шадар сайдтай эргэн уулзахдаа нааштай хариутай зочилно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 310 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн манай том түншүүдийн нэг юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Мон...

Уншсан: 897 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.02.22
Нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018.02.22
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.02.21
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон гэлээ
2018.02.20
Аргентин улс руу визгүй зорчино
2018.02.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011