Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан
2018.01.19
Гадаадын хэвлэлийн агентлагууд Монгол улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэж бүр 2015 онд бичиж байв.  Ингэж бичсэн хэвлэлийн агентлагийн нэг нь Шинхуа. Одоогоос 3 жилийн өмнө энэ бичиглэлийг манай дотоодын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байсан юм. Хувийн хэвшлийн өр 2009 онд 920 сая доллар байснаа 2010 онд ганц жилийн дотор 4.3 дахин нэмэгдэж шууд 4 тэрбум доллар боллоо. Үүний нотолгоо нь 2015 онд Ч.Сайханбилэг ерөнхий сайд болмогцоо хувийн хэвшлийг “бэйлаут” буюу улсаас санхүүжүүлэх замаар дампуурлаас гаргана гэж байв.

Гэхдээ үүнд мөнгө хэрэгтэй гэдэг нь мэдээж. Ч.Сайханбилэгийн засгийн газарт санаа байвч сачий байгаагүй. Сачий нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах гэдгийг тэд мэдэж байсан төдийгүй хүсэлт тавьсан ч энэ нь бүтэлтэй болоогүй юм. Харин 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож үүнийг нь У.Хүрэлсүхийн засгийн газар амжилттай үргэлжлүүлсэнээр дампуурлыг зайлуулж чадсан нь 2017 оны түүхэн үйл явдал болон үлдлээ. Гэхдээ ОУВС татвар нэмэх алхмыг хөтөлбөрт хамруулах болзол болгон тавьсан. Дампуурах уу? эсвэл зарим татвар нэмээд ч гэсэн дампуурлыг зайлуулах уу? Энэ хоёр замын хоёр дахь замаар нь одоо Монгол улс явж байна.

ОУВС-ийн судалгаагаар сүүлийн 200 жилд 84 улс орон дампуурч байжээ. Үүн дотор Грек улс 6 удаа дампуурч байсан бол өнөөгийн хүчирхэг гүрэн АНУ 5 удаа дампуурч байсан байх юм. Цаашлаад Япон, Их Британи, Герман, Хятад гээд хүчирхэг улс орнууд өрийн дампууралд орж байсан байдаг. 

Дампуурсан орон ямар болдгийг бид сайн мэдэхгүй. Яагаад гэвэл бид тийм зүйл үзэж байгаагүй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж үнэн ажгуу.  Дампуурал зарласан компанийн өмч хөрөнгийг зараад зээлдүүлэгчдэд нь хувааж өгдөг.  Товчоор хэлэхэд хоёр чихийг нь огтолж авч байна гэсэн үг. Харин дампуурсан улсыг яадаг вэ? Хамгийн түрүүнд олон улсын шүүхэд дуудагдана. Энэ бол нүдний булайгаа дэлхий даяар чирж байна гэсэн үг. Ингэж шившигтэйгээ хутгалдсан оронд итгэх гадаадын хөрөнгө оруулагч байдаггүй. Тэд бүгд хөрөнгөө аваад зугтаахаас гадна танил найз нөхөддөө тэр улс руу зүглээд хэрэггүй гэдэг зөвлөгөө өгнө.

Ингээд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч дампуурал нь нийтийн санхүүгийн хямрал болон хувирдаг. Санхүүгийн хямрал нь араасаа ажилгүйчүүдийн өргөн фронтыг дагуулна, ажилгүйдлээс үүдсэн ядуурал эрчээ аваад эхлэхээр ходоод хоосон хүн төр засагруугаа мод чулуу барин давшилдаг нь зүй тогтол болон түүхэнд бичигджээ. Үнэндээ дефолт буюу дампуурлын хор хохирлыг жирийн ард иргэд нус нулимс, эрүүл мэнд, амь насаараа төлж харин буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд хариуцлагаас зугтан алга болдог жишиг тогтжээ.  Дампуурсан улсуудын ойрын жишээ болох Грек, Венесуэл зэрэг орнуудад ийм л юм болж байна. Дөнгөж 2 сарын өмнө дампуурал зарласан Венесуэл улсын иргэд хүнс тэжээлийн хомсдолоос болж жилд 9 кг турсан гэдэг мэдээ байна.

Гадаадын хэвлэлийн агентлагууд Монгол улсыг 2017 онд дампуурлаа зарлана гэж бүр...

Уншсан: 2216 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ
2019.02.21
Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа
2019.02.21
АНУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав
2019.02.20
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
2019.02.20
“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн барилаа
2019.02.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011