Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10

Шар мэдээ, хов жив гэж цахим ертөнцийн ил тод, нээлттэй байдлыг далимдуулан хаа сайгүй тархах болж, ихэнх хүмүүс “би хов жив дургүй” хэмээдэг ч орчин цагийн оддын амьдрал, цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа хүмүүсийн үйлдэл, олны танилын бүтэлгүйтэл зэрэг мэдээ, мэдээллийг ямар ч байсан олж уншсаар байгаа юм. Тэгвэл та бүгдэд нэгэн нууцыг дэлгэхэд сэтгэл судлаачид хүн төрөлхтөн яагаад ингэтлээ “Шар мэдээ, хов жив”-д татагддагийг олж илрүүлсэн байна.

Хов живэнд дурлах нь хүн төрөлхтний гентэй холбоотой

АНУ-ын сэтгэл судлаач Frank T.Mc Andrew-гийн үзэж буйгаар хов жив, шар мэдээнд дурлах нь орчин үед үүссэн шинэ ойлголт биш харин хүний хөгжлийн бүх үе шатуудад байсан үзэгдэл хэмээн онцолжээ. Түүнийхээр хүмүүс хоорондоо хов жив ярих нь мэдээлэл солилцох арга хэрэгсэл гэхээсээ илүү хүмүүс хоорондын харилцааг тогтвортой байлгах нийгмийн амьдралыг хөгжин цэцэглүүлэхэд илүү ач холбогдолтой харилцааны нэг хэлбэр гэж үзжээ. Хов жив их ярьдаг хүн бусадтай харилцах чадвар илүү өндөр байх магадлалтай ба мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар нь бусдаас түлхүү хөгжсөн байдаг, түүгээр ч үл барам хүн энэ чадварыг өөрийн өвөг дээдсээс өвлөн авсан байхыг үгүйсгэхгүй юм. Яагаад гэвэл чулуун зэвсгийн үед ч тэр, омог аймгийн үед ч тэр хүн амьд үлдэхийн тулд хов живээс өөрт ашигтай мэдээ мэдээллийг өөрийн дайснаас урьтаж мэдэн,
өөрийн амьд үлдэх нөөц бололцоог бүрдүүлж, ямар ч орчин нөхцөлд дасан зохицох чадвараа дээшлүүлдэг байсан байна.

“Хов жив”шоколаднаас ч илүү амттай

Хүн стрессээ шоколад, амттан идэж тайлдаг, энэ нь хүн шоколад идсэнээр хүний тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг. Үүний  нэгэн адилаар хүмүүс өөр хоорондоо хов ярихад тэдний стрессийг багасгаад зогсохгүй, зарим талаараа хүний эрүүл мэндэд эерэг нөлөөллийг үзүүлдэг байна. Энэ байдлыг сэтгэл судлаач  Доктор Бэйкерийн судалснаар хүмүүс шар мэдээ унших, хов жив ярих үед хүний тархинд инденфинийг ялгаруулдаг байна. Endorphin нь хүний тархинаас гаралтай морфинтай төстэй биохими юм. Энэ биохимийн нөлөөллөөр хүний бие махбодод морфен тарьсан мэт мэдрэмж төрүүлж,  өвдөлт мэдрэх нь багасдаг байна. Үүний зэрэгцээ энэхүү эс нь хүнийг аз жаргалтай, баяр баясгалантай болгодог байна.

Танд аль нэг хэрэгцээ нь байж л таарна даа

Хүмүүс өөр хоорондоо бусдын хувийн амьдралыг ярилцсанаар дараах сэтгэл зүйн байдлуудыг хангаж байдаг. Үүнд:

  1. Бусадтай харилцахад “хов жив, шар мэдээ” нь ярианы сэдэв болж өгдөг тул зүгээр л хий дэмий чалчих нь хүмүүсийг өөр хооронд нь танилцах нэгэн арга зам болдог.
  2. Стресс тайлах шилдэг арга. Мичиганы их сургуулийн хийсэн судалгаагаар цаг үргэлж хов жив ярьж явдаг хүн дуугүй, чимээгүй байдаг хүнээс илүү аз жаргалтай, асуудал шийдвэрлэхдээ сөрөг мэдрэмжийг мэдрэх нь бага байдаг байна. Яагаад гэвэл хов жив ярих нь логик сэтгэлгээ шаардаад байхгүй, өөрийн ярьж хэлсэнд хариуцлага хүлээхгүй, бусдад тайлагнах тайлбар тавих гэхчлэн сэтгэл зүйд дарамт шахалтын нөлөөлөл үзүүлдэггүйгээрээ онцлог.
  3. Бусдаас илүү мэт мэдрэмжийг төрүүлдэг. “Хов жив, шар мэдээний” ард бидний нууцхан бусдын азгүйдэлд таашаалтай хандах “Би л байсан бол ийм эвгүй байдалд орохгүй” гэх мэдрэмжийг төрүүлж байдаг байна.
  4. Бидний хувьд даван туулж байсан сөрөг мэдрэмжийг бусад хүн мэдрэх үед дотроо баярлаж хүлээж авдаг болохыг сэтгэл судлаач Жон Мендел олж
    илрүүлжээ. Олны танил хүнд ч бидэнтэй ижил төстэй асуудал үүсч болдгийг олж мэдсэнээр өөрийн буруу үйлдлийн гэмшил, өөрийгөө үнэлэх үнэлэмжид эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн хүн төрөлхтөн хов живээр дамжуулан муухай дурсамжаа мартах нь энгийн үзэгдэл юм.

Таны хувьд дээрх хэрэгцээнээс ядаж нэг нь тохирч байна уу? Ийм байхад та өөрийгөө  шар мэдээ, хов жив дурладаггүй гэж хэлж зүрхлэх үү?

Эмэгтэйчүүдийн хувьд хов жив бол тэдний аврагч хантааз болдог

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хов живэнд дуртай байдаг тэгвэл энэ чанар нь тэдний байгалийн хэрэгцээтэй холбоотой байдаг байна. Сэтгэл судлаач Даниэль Кэрни Манн судалснаар эмэгтэйчүүдийг аз жаргалтай байлгахад нөлөөлдөг хэд хэдэн зүйл байдгийн нэгэнд хов жив ярих багтдаг байна. Эмэгтэйчүүд дунджаар бусдын нууцыг 48 цагийн турш л хадгалж чаддаг ба эмэгтэйчүүдийн хувьд ярих, сонсох хэрэгцээ өндөр байдаг. Иймд хов ярих нь тэдний хувьд энгийн нэгэн хэрэгцээ бөгөөд сэтгэл зүйн хувьд аюулгүй байгаагаа мэдрэх нэг хэрэгсэл нь болж байдаг байна.

Хов жив бол хүний амьдралын нэг хэсэг тул нийгмийн сүлжээнд гарч байгаа шар мэдээг хязгаарлаж хянах боломжгүй юм. Бид зөвхөн тэрхүү шар мэдээнд ёс зүйтэй хандаж сурах хэрэгтэй бөгөөд энэ нь бидний ухамсраас л  шалтгаалах зүйл болж байна.

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн
Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Шар мэдээ, хов жив гэж цахим ертөнцийн ил тод, нээлттэй байдлыг далимдуулан хаа...

Уншсан: 1487 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
2017.05.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчил...
2017.05.29
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдв...
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг э...
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвөлгөө тэм...
2017.04.03
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг
2011.05.25
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Монголын цаст оргилууд
2011.12.14
Шар мэдээнд дургүй хэн байхав...
2017.12.10
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
Найрын дэг ёс
2011.08.01
"Мона Лиза"-гийн далд нууцлаг инээмсэглэлийн нууц
2011.07.25
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
Клиник үхлийг үзсэн бүсгүйн яриа
2013.07.29
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2011.06.17
Хар тахал Европын хүн амын талыг нь авч одсон
2011.10.18
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Мөнх цаст Фужи уул дэлхийн өвд бүртгэгджээ
2013.06.27
Монгол үндэсний хөгжмийн зэмсэг-Лимбэ
2012.08.21
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Дэлхийн хамгийн харгис 10 хүн
2011.10.11
Хятад эрдэмтэд тоншуулын "нууцыг" илрүүллээ
2011.11.11
Сансрын хар нүх буюу гараг ертөнцийн тайлагдашгүй ...
2012.11.06
Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг
2011.11.10
Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу?
2011.07.01
Монголд анх шатар үүссэн үү?
2012.08.02
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011