Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Гранд” сэтгүүлийнхэн 100 дугаараа тоймлон “Цэнхэр оймстууд” ном болголоо
2017.12.04
Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” номыг 2012 онд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад хоёр дахь номоо “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргалаа.

Эхний номонд 34 хүний ярилцлага нийтлэгдэж байсан бол энэ удаад 43 хүний шилмэл ярилцлага, хөрөг, нийтлэл эссенүүд багтсан байн. Антропологич Д.Бум-Очир, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, философич Б.Батчулуун, түүхч Д.Өлзийбаатар, түүхч Т.Лхагва, яруу найрагч Р.Эмүжин,шашин судлаач Х.Янжинсүрэн, “Ажигана” компанийн захирал Э.Туул, зохиолч Б.Шүүдэрцэцэг, эзотерикч Н.Сома гэх мэт Монголын урлаг, соёл, улс төр, бизнесийн салбарын шилдгүүдийн ярилцлага “Цэнхэр оймстууд” номонд багтжээ.

“Цэнхэр оймстууд”-ын өмнөх номноос ялгарах онцлог нь ярилцлагуудаас гадна нэрний утга санаанд тохирсон хөрөг нийтлэл, орчуулгын материал, эссэ зэрэг сэтгүүлзүйн бусад төрөл жанрын материалууд орсноос гадна энэ нь зүгээр нэг ярилцлага, эссе нийтлэлийн түүвэр гэхээсээ илүү нийгмийг оюун санаа, эдийн засаг, бодлогын түвшинд түүчээлж авч явах ёстой оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд хэмээн нэрийдэж, тэдний үзэл санаа, дуу хоолой нийгэмд хэрэгтэй байна гэж үзэж, энэ санааг тус номоор дамжуулан олон нийтэд хүргэхийг хичээсэн аж.

Оюун санааны хязгааргүй ертөнцөөр аялуулж, үзэл бодол, арга туршлагын арвин түүхээс хуваалцах “Цэнхэр оймстууд” таны гарт хүрлээ.

Уг бүтээлийг эмхтгэн гаргаж буй “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тусшалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар байна. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь тус сэтгүүлийн бас нэг онцлог юм. “Гранд” сэтгүүлийн Нэг дугаарт 1-2 ярилцлага, асуудал дэвшүүлсэн 4-5 нийтлэл, сар тутмын тойм, сонгодог урлаг, дэлхийн алдар цуутай хүмүүсийн намтарчилсан хөрөг тус бүр 1-2, мэдээ мэдээлэл 35-55 нүүрээр тогтмол ордог. Түүнчлэн “Гранд”-ын нэг имиж болсон “Гранд би” буланд өөр өөрийн ертөнцтэй, хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй ховор хүмүүсийг оролцуулахыг хичээдэг хамт олон юм.

Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны 10 дугаар сарын 12-нд гарч байсан бол өнгөрсөн 11-р сард 100 дахь дугаараа өлгийдөн авч, 100 дугаараа тоймлон уншигч та бүхэнд “Цэнхэр оймстууд” нэртэйгээр хүргэж байна.

Номын нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг бид хүргэх болно.

Эх сурвалж: dorgio.mn

Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ...

Уншсан: 1342 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төрийн ордонд багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөлдөж эхэллээ
2018.01.18
Монгол Улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно
2018.01.18
Газрын маргаантай холбоотой гомдлыг маргааш хүртэл хүлээж авна
2018.01.17
Багш нар Төрийн ордонд чуулна
2018.01.17
100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг олон нийт дэмжиж байна
2018.01.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Төрийн ордонд багш нар тогтвортой хөгжлийн асуудла...
2018.01.18
Монгол Улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цах...
2018.01.18
Газрын маргаантай холбоотой гомдлыг маргааш хүртэл...
2018.01.17
Багш нар Төрийн ордонд чуулна
2018.01.17
100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг оло...
2018.01.15
Замын цагдаа нарт мансууруулах бодисын талаар сург...
2018.01.14
Яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй ба...
2018.01.12
Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны ...
2018.01.11
НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, ТББ-ын төлөөллий...
2018.01.11
Газрын албатай холбоотой санал гомдлыг хүлээн ав...
2018.01.11
“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа
2018.01.10
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг ш...
2018.01.10
Та бүхэн газрын албатай холбоотой санал гомдлоо ха...
2018.01.09
Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчэ...
2018.01.05
Зам тээврийн салбараас Төрийн дээд одон, медальтну...
2018.01.03
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Цэнгүүний үеэр таван хүүхэд төөрснийг олж эцэг, эх...
2018.01.02
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ ...
2018.01.02
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК “Эрчим хүч...
2018.01.02
Хотын дарга С.Батболд шинэ оны эхний өдөр төрсөн э...
2018.01.01
Цахим мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо
2017.12.30
“Веб авардс-2017” цахим салбарын шилдгүүд марг...
2017.12.27
Оны шилдэг хүүхдүүд өнөөдөр тодорно
2017.12.26
“Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ болл...
2017.12.26
Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүү...
2017.12.25
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохи...
2017.12.22
Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээл...
2017.12.21
“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалга...
2017.12.21
Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон...
2017.12.21
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
“Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наада...
2017.12.21
Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохи...
2017.12.22
Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо
2017.12.21
Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон...
2017.12.21
Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээл...
2017.12.21
“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалга...
2017.12.21
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011