Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
2017.11.16

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.16) хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 32 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Үүнийг тодруулах шаардлагатай тул Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулах горимын саналыг УИХ-ын Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар  гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 63.3 хувь нь дэмжиж, 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталсны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Үүний дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнгүй.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Х.Нямбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт авсан юм.

Валютын нөөц болон ханшийн талаар тодруулсны дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулт өгөв. Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц 3 тэрбум болох төлөвтэй байгааг тэрбээр дурдаад “Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгасан гэдгийг онцлов.

Зээлийн хүүг бууруулах асуудлыг бүх түвшиндээ ярилцаж байгаа, УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулснаа өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хороо тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгааг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэллээ. Монгол Улсын мега төслүүдийг эхлүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаар Х.Нямбаатар гишүүн асуулаа. Бэлтгэлээ бүрэн хангасан төсөл байхгүй учраас Засгийн газар энэ чиглэлээр ажиллах шаардлагатай, түүнчлэн улс төрийн шийдлүүдийг хийх ёстойг Эдийн засгийн байнгын хорооны дарга тайлбарлав. Том төслүүд, тэдгээрийн явц, үйл ажиллагааг үргэлжлүүлэх гарцуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг, танилцуулгыг УИХ-ын гишүүдэд хийх нь зүйтэй гэдэг саналыг Х.Нямбаатар гишүүн гаргасан. Ийнхүү гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооны шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь хэлэлцэж буй төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдав.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэхэд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай бүлэг дээрх хуулийн төслүүд нь Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэхийг нягтлан дүгнэлт гаргах шаардлагатай хэмээн үзэж байна” гээд гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Үүний дараа Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Батболд танилцууллаа. Тэс дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай үүсчээ. Байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнбат нар асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, мөн одоо байгаа бүрэлдэхүүнийг дахин өөрчлөх шаардлагатай гэдэг үндэслэлээр нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.16) хуралдаан 51.3 ху...

Уншсан: 2580 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018.09.23
МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин харууллаа
2018.09.21
Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцов
2018.09.21
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
2018.09.21
Хуулийн төсөл өргөн барив
2018.09.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011