Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компанид Монголд төр байдгийг харуулж чадах уу?
2017.11.06

Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхийг зорьсоор ирсэн. Гэвч Монголын хуулийг уландаа гишгэж, монгол хүний эрх ашгийг үл тоомсорлосон гадны компаниуд цөөнгүй байсаар. Үүний нэг нь “Монгол 8888” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Нийслэлийн Багахангай дүүргийн нутагт хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр ажиллуулдаг тус компанийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ.

“Монгол 8888” компани Монгол Улсын нутаг дэвсгэрт хөнгөн цагаан боловсруулж автомашины дугуйны обуд үйлдвэрлэн Хятад руу гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, автомашины хөнгөн цагаан эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Ийм үйлдвэрлэл эрхлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах ёстой. Харин “Монгол 8888” ийм зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулаад зогсохгүй дахин нэлээн том хэмжээний үйлдвэр барьж эхэлжээ.

Асуудал үүгээр дуусахгүй. Барилга барих зөвшөөрөлгүй хэрнээ ямар ч зураг төсөлгүйгээр шинэ үйлдвэр барьж, энэ ажлаа мэргэжлийн бус хувь хүмүүстэй гэрээ байгуулан  гүйцэтгүүлж байгааг эх сурвалж ярилаа. Эндээс харахад “Монгол 8888” компани Монголд ямар ч үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болно гээд ойлгочихсон бололтой.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй, хятад ажилчид нь визний зөрчилтэй гэхчилэн тус компанийн хуулийг гууль болгосон үйлдлийг тоочвол урт жагсаалт гарна.

Хамгийн ноцтой нь хүний эрүүл мэндийг хохироосон үйлдлээ “Монгол 8888”-ынхан үл тоож, хохь чинь гэсэн байдлаар хандан, эмчилгээний төлбөрийг ч өгөлгүй таг чиг болжээ. Тодруулбал, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрт нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр ажилд орсон иргэн Б өнөөдөр эрүүл мэндээрээ хохирчихоод явж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, шөнийн цагаар ажилуулдаг, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үйлдвэрийн ажилчид гэмтэж бэртэх нь их байдаг байна.

Б-гийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө хөнгөн цагаан хайлмаг өндөр температурт халж буудах үед хоёр нүд, гар, нүүр, толгойн хэсэгтээ гүн түлэгдэж гэмтжээ. Түргэн тусламж дуудаж нийслэлд Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн түүний нүднээс хайлмагнуудын үртсийг түүсэн бөгөөд өдгөө хараанд нь нөлөөлж эхэлсэн байна. Үйлдвэрийн байранд осол гарч хүний эрүүл мэнд хохирчихоод байхад “Монгол 8888” компанийн зүгээс огт санаа тавьсангүй. Хохирсон иргэн өөрөө холбоо барьж эмчилгээний зардлын баримтыг өгсөн боловч өнөө хэр хариу өгөөгүй байна.

Үйлдвэрийн байр төдийгүй одоо шинээр барьж байгаа үйлдвэрийн барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ямар ч дүрэм журам үйлчилдэггүй. Барилга барьж байгаа хүмүүс нь бэхэлгээгүй, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй гээд зөрчил их байгаа нь хэзээ ч хүний амь, эрүүл мэнд хохирч мэдэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Өөр нэг ноцтой зөрчил бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийлгээгүй явдал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж, ямар ч үнэлгээ хийлгээгүй үйлдвэр барьж байгуулж байгааг яагаад таслан зогсоохгүй өдий хүрэв.
Ер нь тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үйлдвэр нэмж барьж, хүний эрүүл мэндийг хохироосоор байхад “Монгол 8888”-ыг энэ хүртэл даврахад юу нөлөөлөв гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Юутай ч иргэн Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мөрдөн байцаах албанд хандаад байгаа юм байна. Эдгээр байгууллага Монголд төр, хууль байдгийг харуулж, төрийн нэрийн өмнөөс хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна. Бид энэ асуудлын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Н.Биндэр

Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхийг зорьсоор ирсэн....

Уншсан: 2278 | Түгээх |
Холбоотой мэдээ
Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа хаана нуух вэ
2018.11.13
Натур төв орчмын явган хүний зам хаасан хашааг албадан буулгалаа
2018.11.11
Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэдэгдэл гаргалаа
2018.11.06
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа ...
2018.11.13
Натур төв орчмын явган хүний зам хаасан хашааг алб...
2018.11.11
Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэдэгдэл гаргалаа...
2018.11.06
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Түгээгүүрийн мэдрэгч ажиллахгүй, бензин асгарч бай...
2018.10.31
Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил яв...
2018.10.30
Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
2018.10.30
“Hallowen” буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй
2018.10.28
Мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхг...
2018.10.24
”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтж...
2018.10.18
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээд...
2018.10.16
Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэт...
2018.10.15
Залилах гэмт хэрэг хоёр дахин өсжээ
2018.10.11
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xя...
2018.09.28
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдс...
2018.09.26
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend х...
2018.09.26
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэ...
2018.09.25
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жил...
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна...
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж...
2018.09.09
Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон б...
2018.09.06
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их...
2018.09.05
Тарваган тахал өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг в...
2018.09.05
Таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрү...
2018.09.03
Яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт ханга...
2018.08.30
Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэт...
2018.08.28
Ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэгл...
2018.08.22
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011