Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Аравнайлсан шар тос”-ны эзэн Богдын музейн захирал болно гэв үү
2017.10.27

Төрийн алба төрлийн алба байсан бол эцэстээ шахааны газар болсоор байна. Жирийн нэг жижиг албан хаагч биш төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг амбицтай сонгуульд явсан нэгнээр солих нь хэр зүйд нийцэх бол. Бурхан урлаач, Буддын гүн ухаан судлаач  гэх Д.Ухаанзаяа гэх эрхэм өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын дарга М.Энхболдод ажиллахдаа Богд хааны музейн захиралын албан тушаалд томилогдох тохиролцоотойгоор  оролцсон бололтой.

Нам доторхи фракц бүлэглэлүүд өөрсдийн хүнээ ийш тийш нь шургуулах ажил сонгуулийн дараа идвэхждэг гэдгийг хүмүүс андахаа больсон. Ялсан нам эрхээ эдэлж гэж бодоход нам дотрох фракцуудын наймаа дуусаагүй үргэлжилж байдаг нь энгийн нэгэн ажлаа хийж яваа төрийн албан хаагчдад үнэнхүү дарамт учруулсаар ирлээ. Байнгын халаа сэлгээ чадваргүй ажилтнуудыг мэргэшүүлэхэд ямархуу цаг хугацаа зарцуулдаг билээ. Тэр тусмаа удирдах албанд төрийн албанд ажиллаж байгаагүй хүнийг амбицийг нь харж томилно гэдэг илт хуудуутай томилгоо болж хохирол учруулахгүй гэсэн баталгаа хаа байна.

Залуу хүн гэхлээрээ муу байна гэсэн үг биш. Гагцхүү төрийн албанд мэдлэг, ур чадвартай хүмүүс ажиллах ёстой. Хувь хүний  ашиг сонирхол нь давамгайлсан бус меррит буюу мэргэшсэн, тогтвортой байх нь чухал гэдгийг хаа хаана ярьж хэлж байгаа ч хэрэгждэг салбар гэж алга.

Төрийн албаны тухай хуулийг сөхөж хардаг хэрэгжүүлэх үүрэгтэй тодорхой албан тушаалтнууд үе үеийн засгийн газруудад үгүйлэгдсээр байна.

Төрийн яам, агентлаг, захиргааны байгууллагуудад ажлаа мэдэх нь байтугай албан бичиг төлөвлөж чадах хүн ховордсон үед ахин нэг мэргэшсэн хүнийг амбицтай нэгнээр солих МАН дах М.Энхбодын фракцийханд сонин биш болжээ.

Олны сүсэг бишрэлд дөрөөлөн зөв эсэх нь эргэлзээтэй цуврал лекцүүдыг хийж хүмүүст танигдсан тэрээр хувийн аж ахуй, албаа эрхлээд явах нь илүү амар баймаар санагдана. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх нэгэн бий ч шуналын сэтгэлээр тэмүүлэгсэд өдөр ирэх бүр нүдэн дээр олширсоор байгаа. Бага залуугаасаа бүүр дороос нь эхэлсэн ажилтанууд улам бүр цөөрч гэнэт цойлон гарч ирэгсэд очсон салбар бүрдээ хорлонтойгоор ханддаг, хэл ам дагуулдаг нь жам болсоныг үйл явдлууд харуулсаар. Цалин хангамж багатай төрийн албыг сонирхогчдын цуваа өмнөх ажилтанг халахаасаа өмнө шалгаж, шалгуулж, дарамталж, дарамтлуулсны эцэст ямар  тушаал гаргах бол гэдэг нь бас сонин.

Улс төрийнх биш, төрийн албаны тухай хуулиараа төрийн албан хаагчид болох мэргэшсэн хүмүүсээр оролдохгүй байх нь төр, түмэнд хэрэгтэй баймаар юм.

Хувийн компани үйлчлэгчээ хүртэл ажилд авахдаа нарийн шалгуур тавьдаг болсон цаг. Удирдах албанд бүүр ярилтгүй ах дүү, танил тал гэж үзэхээ болиод удаж байна. Ажилд тааруу хүнд цалин өгөөд зүгээр хараад сууна гэсэн ойлголт үгүй бүүр цалинг нь хасаж эсвэл огт цалин өгөхгүйгээр ажлаас халах нь хэвийн үзэгдэл болчихсон. Гэтэл хувийн байгууллагаас хэд дахин шалгуур өндөр байх ёстой төрийн алба “Төрийн албан хаагчийн шалгалт” гэх нэрээр халхавчлан танилын сүлжээ ажилласаар. Төрийн албыг сэтгэлгүй, чадваргүй, шуналтай хүмүүсээр танил тал харж томилсоор байгааг хэзээ зогсоох вэ? Энэ гажуудал олон уршиг дагуулж байгааг дахин хэлье.

Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байж,  чанартай үйлчилгээг иргэддээ үзүүлэх явдал бөгөөд улс орны тогтвортой хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл билээ. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана.” гэсэн нэгэн экс ерөнхий сайд асаны үг зүгээр лоозон болжээ.  Лоозон болголгүй хэрэгжвэл олон түмэнд тустай төрийн залгамж халаа, төрөө дээдлэх сэтгэлд гүнзгий хүндэтгэлтэй болох ёстойсон.

Эцэст нь хэлэхэд “Төрийн албаны тухай хууль”-г удирдлага болгон, төрийн албан хаагчийг шалтгаангүй халсаныг шүүхээр тогтоосон ч ажилд нь эргүүлэн томилдоггүй тохиолдол нэг биш гарсан. Нөгөө талаар төрийн албан хаагчид ажлаасаа халагдлаа гэхэд шүүхэд хандахгүй орхих тохиолдол ч цөөнгүй байдаг нь танилын сүлжээ ашиглан төрийн албыг дараа төлбөрт үйлчилгээ болгож ашиглах нь багасгахгүй шинжтэй арга, технилоги нь улам бүр нарийсаж байна. Бусад тохиолдолд хөгжихийн хэрээр дэвждэг бол эсрэгээрээ хөгжих тусмаа уруудахад нэмэр болж байгаа нь харамсалтай.

Иймээс та бид Богдын музейг  “хөө тортог бага гаргадаг авнайлсан шар тос”-ны эзнээр удирдуулахдаа арай л хүрэмгүй байна.

Х.Жанлав

Төрийн алба төрлийн алба байсан бол эцэстээ шахааны газар болсоор байна. Жирийн...

Уншсан: 1764 | Түгээх |
Холбоотой мэдээ
Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлжээ
2017.11.10
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна
2017.05.05
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ
2017.04.03
Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
2017.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэм...
2017.11.10
“Аравнайлсан шар тос”-ны эзэн Богдын музейн за...
2017.10.27
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг...
2017.05.05
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2017.04.03
Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
2017.03.14
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгааллаа
2017.02.09
Гучин жилээс хоцрогсдыг “Мөнгөн шөнө” хүлээн а...
2016.12.15
Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урл...
2016.04.16
Дуучин Нара шууд нэвтрүүлгийг орхиж гарлаа
2016.03.21
Н.Ундрал хүн бүрийн хүслийг дуундаа мөнхөлжээ
2016.01.14
Н.Ану: Арай амжилттай яваа хэдийгээ л элдвээр хэлэ...
2015.11.26
Төрмөл авьяастай төгөлдөр хуурчийг нэхэн дурсахуй ...
2015.11.06
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2015.11.05
Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил”...
2015.10.26
Жүжигчин Б.Тамир “баар” -нд дарвиж явна
2015.10.23
Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэ...
2015.10.21
Сибирийн шулам, зөн билэгч Елена Глунова Монголд и...
2015.10.08
С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргала...
2015.10.05
Елена Глунова Монголоос дуу хоолой сонсов уу
2015.10.02
Хамгийн чухал нь хөгжим, тэгээд хоол унд, дараа нь...
2015.10.02
Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, ца...
2015.09.11
Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт б...
2015.08.12
М.Ананд төрсөн нутгийнхандаа "усны машин бэлэглэжэ...
2015.07.23
Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/
2015.07.11
Арлын орныхонд "адлагдсан" аварга
2015.06.11
Жүжигчин Н.Мөнхсоёл: "Жинхэнэ эр хүний дүрд тоглох...
2015.06.04
Хатуухан бодолтой реппер Gee ямар үед эр хүний зан...
2015.06.03
МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг ау...
2015.05.19
"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One momen...
2015.04.28
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд ш...
2017.04.03
Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэм...
2017.11.10
“Аравнайлсан шар тос”-ны эзэн Богдын музейн за...
2017.10.27
Аглуу нойр муутай, эхнэр нь ааш муутай
2013.04.19
Зураг түүх өгүүлнэ
2013.05.08
Мисс Б.Бадамцэцэг дахин нүцгэлэхгүй
2013.07.22
Дурсъя... Дуулъя... /Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны гэ...
2012.12.14
Загвар өмсөгч О.Амгаланбаатар ургийн бичиг хөтөлдө...
2014.08.20
Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урл...
2016.04.16
Жүжигчин А.Ганчимэгийн зургуудаас
2013.05.08
Жүжигчин Б.Тамир “баар” -нд дарвиж явна
2015.10.23
Селена Гомесийн шинэ төрх...
2013.11.11
Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/
2015.07.11
Ука хамтлагаа голсон уу, уйдсан уу ...
2013.06.14
Мисс Ё.Нямжавын улс төрд орох болсон шалтгаан
2014.10.04
Диана гүнжийн даашинзууд 860 гаруй мянган еврогийн...
2013.03.21
Гамбууш шинэ төрхөө гайхуулж байна
2013.10.14
Keeley Hazell: Би хямдхан бүсгүй биш
2011.11.24
Хэн нь илүү вэ...
2013.07.08
Загвар өмсөгч Б.Сайнаа хөхөө ил гаргаж сэтгүүлийн ...
2012.12.17
Гамбуушийн төрсөн өдрийн кабаре шоу
2012.08.22
Ахмад жүжигчин Цэмпилмаа гавьяат цолоор энгэрээ мя...
2013.07.09
Дуучин Э.Төрмандах: Хүүхэнд аархана гэж юу байхав ...
2013.04.20
Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг...
2017.05.05
МУГЖ Г.Эрдэнэбат орчлонгийн сайхан хүүхнүүдийг маг...
2014.03.03
Солонгосын хөл бөмбөгийн од нэрт жүжигчин бүсгүйтэ...
2013.07.02
П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаагийн ээж ж...
2014.07.21
Төрмөл авьяастай төгөлдөр хуурчийг нэхэн дурсахуй ...
2015.11.06
Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг
2017.04.24
Хуан Жу Гэг Монголд ирнэ
2012.08.16
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011