Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэсэн
2017.10.17

"Нийтийн аж ахуй" үүсч хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Энэ хүрээнд манай Zindaa.mn сайт “Ус сувгийн удирдах газар"-т амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан “Ус сувгийн дээд эх үүсвэр”-ийн станцыг хариуцсан инженер Ч.Батзоригтой ярилцлаа.  Түүний амьдрал устай салшгүй холбоотой бөгөөд хамгийн доод албан тушаалаас ажлын гараагаа эхэлж удирдах албан тушаал хүртэл дэвшсэн нэгэн юм.

- Анх ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

- “Одоо байгаа "Нийтийн аж ахуй"-н салбар нь "Нийтийн аж ахуйн яам" гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Яамнаас мэргэжлийн тусгай боловсон хүчин бэлтгэхээр анхны 13 оюутанг Орос Улс руу илгээсэн юм. 1978 онд одоогийн ЗХУ-ын Кибер хотод анхны Монгол оюутан болж очиж байлаа. Миний хувьд сантехникийн инженерийн чиглэлээр суралцах ёстой байсан. Гэтэл 13 оюутныг хоёр мэргэжлээр төгсгөж чадахгүй гэж тус сургуулийн зүгээс үзсэн. Тиймээс бид ярилцаж байгаад “Усан хангамж ариутгал татвар”-ын чиглэлээр суралцахаар болсон юм. 1984 онд ус сувгийн мэргэжилтэн хэрэгцээтэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод гэсэн дөрвөн хот л байсан. Улмаар сургуулиа төгсөөд “Ус сувгийн удирдах газар” томилогдсон. Ирснийхээ дараа одоогийн цэвэрлэх байгууламжийн харьяа ариутгах татуургын ангид бохир усны селессэрээр анх ажилд орж байлаа. Тухайн үеийн шаардлагын дагуу гурван сар дадлага хийсэн. Бригадын дарга, мастер техникч гэсэн албан тушаалыг дөрвөн жилийн хугацаанд хашсан.

- Орост сургууль төгссөн гэхэд их хүнд ажил дээр хуваарилагдсан байна. Хэцүү зүйл тохиолдож байв уу?

- Суралцаад ирсний дараагаар асуудалтай зүйлс олон байсан. Хөдөө орон нутаг руу томилогдсон гэх мэт. Залуу хүний хувьд хөдөө орон нутагт амьдарч үзээгүй. Гэр бүлтэй болчихсон байсан болохоор хөдөө ажиллана гэдэг санаанд багтахгүй байлаа. Тиймээс тухайн үеийн Буриад сайдад хотод ажиллах хүсэлтээ өгсөн. Миний дипломыг үзээд ус хангамжийн чиглэлээр төгссөн байна гээд "Ус суваг" руу томилсон. Анхны ажлын гараагаа эхлэхэд хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Бохир усны шугамын селасерь хийнэ гэдэг амаргүй. Би хувьдаа өөрийгөө Оросод сургууль төгссөн, соёлтой, цэвэрч залуу гэж бодоод байдаг. Гэтэл ажиллах нөхцөл хамгийн бохир орчин байсан. Гэхдээ мэргэжлийнхээ хичээлийг үзсэнийхээ дагуу л ажилласан. Тухайн үед хүмүүсийн хүмүүжил ч өөр байсан юм. Дарга юу хэлнэ, түүнийг биелүүлнэ. Ажлын мест солих асуудал байгаагүй. Ариутгах татуургын ажлыг хийх хийхдээ дөрвөн жил хийсэн дээ. Одоо бодоход амьдралын томоохон туршлага болсон анхны ажил минь тэр юм.

- Тухайн үед ажлын орчин нөхцөл хэр байсан бэ?

- Намайг ажиллаж байх үед гадаадын мэргэжилтнүүд олон байсан. Тухайн үед такси гэж байгаагүй, машин тэрэг ховор байсан үе. Троллейбус л явдаг байсан цаг. Би Баянзүрхийн товчооноос Баян хошуу хүртэл хотын бүх бохир усны шугамыг хариуцдаг байсан. Тиймээс  хаана ч гэмтэл гарсан дуудлагаар очно. Улмаар 2, 3, 7 хоног ажил дээрээ өнжиж гэртээ харьж чадахгүй байх тохиолдол олон бий. Ажлаа дуусаад гэртээ харихдаа автобусанд суулгүй алхчихдаг байсан. Учир нь автобусанд надаас өмхий үнэртэхэд хүмүүс их сонин хардаг байлаа /инээв/. Хүмүүс зайгаа аваад л эхэлнэ. Хоёр гурав хоног гэртээ харилгүй, бохирын хоолойд ажилласан хүнээс юу үнэртэх нь ойлгомжтой. Би ч өөрөө ичимхий нэрэлхүү хүн болохоор алхаад л харьдаг байсан. Одоо үе шиг халуун ус, бохироос хамгаалах хувцас хэрэглэл, резинэн бээлий гэж байгаагүй. Хөвөнтэй бээлийтэй л ажилладаг. Тухайн үед манайх гэр хороололд амьдардаг байсан юм.

- Хийж буй ажилд тань гэрийнхэн чинь дургүйлхдэг байв уу?

- Ажлын нөхцөл гэр бүлийн асуудал руу оролгүй яахав. Хүүхдүүд "Ааваас өмхий үнэртэж байна" гэнэ. Эхнэр "Усанд орж ир" гэнэ. Энэ үе маань надад маш их зүйлийг заасан. Ер нь хүн ажлыг голох ёсгүй. Ажил хүнийг голдог гэдэг үгийг хэлэх дуртай.

- Таныг хамгийн доод албан тушаалаас дээд албан тушаал хүртэл дэвшсэн гэдэг. Энэ тухайд?

- Би хийх ёстой местнийхээ ажлыг л хийсэн. Тухайлбал, ус хангамж, төв цэвэрлэх байгууламж, засвар цех, зөөврийн усан хангамж, захиргаа гэсэн салбаруудад инженер, техникийн ажлуудыг хийж байсан. Миний хувьд мэргэжлээ дээшлүүлж сураагүй болохоор өндөр албан тушаалын ажлыг хашиж байгаагүй. Инженерээр төгссөн бол инженерийн чиглэлээр л ажиллах ёстой гэж боддог. Өдгөө 35 жил ажиллахдаа ажлаа голж, дараагийн ажлаа ярьж үзээгүй. Миний хашсан алба нь дандаа дээд захиргаанаас тушаалаар гарсан юм. Хашиж байсан дээд албан тушаал гэвэл гэр хорооллын зөөврийн усан хангамжийн албаны даргыг 12 жил хашсан явдал. Хүн ямар ч мэргэжилтэй, ажилтай байж болно. Гэхдээ тухайн ажилдаа сэтгэл гаргахгүй бол ажлын амжилт гаргаж чадахгүй. Хийж буй ажилдаа мэргэжлийн биш байж болно. Гэхдээ хийхийг хүссэн зүтгэл, эрмэлзэл байх юм бол хийж чадна. Миний хувьд ажлыг огт гололгүй, сэтгэлээсээ ханддаг байсан нь ажилдаа ахиц гаргахад нөлөөлсөн байх. Даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажил цалгардуулах тохиолдол байгаагүй. Мөн байгууллагад оновчтой саналуудыг гарган, хичээж ажиллаж байсан. Үе үеийн дарга нар минь намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байсан учраас олон салбарт удирдах ажил хийх болсон доо.

- Ус сувгийн газар бол Улаанбаатарт хамгийн чухал байгууллага. Таны мэргэжил бусад салбарын мэргэжлээс ямар талаараа онцлог вэ?

- Ус сувгийн газар нь зам тээвэр, цахилгааны салбартай адил чухал салбар.  Миний хийж байсан ажил маш онцлог байсан. Тухайлбал, би 500-аад ус түгээх байр хариуцаж байлаа гэхэд байр бүр эзэнтэй. Тиймээс хүн бүртэй тулж, ааш араншинд нь тааруулж харьцдаг байлаа. Худаг онгойхгүй байхаас эхлээд л хэл ам гардаг байсан. Мэдээллийн салбар дээр миний утасны дугаар байдаг. Тэгээд л над руу утасдаж гомдол мэдүүлдэг байлаа. Энэ мэт явдал олон.

- Та амьдралынхаа талаас илүү хугацааг ус хангамжийн салбарт зориулсан. Манай Ус сувгийн газрын хөгжил хэр вэ. Бусад орнуудтай харьцуулахад?

- Өөрийн мэргэжлийн хүрээнд Ази, Япон, Солонгос, Орос зэрэг улсад туршлага судалж байлаа. Бусад орныг бодвол манайх хөгжлийн хувьд харьцангуй хоцрогдолтой. Үүний шалтгаан нь нэг дарга дөрвөн жил болоод солигддогтой холбоотой юм. Мэргэжлийн бус нэг дарга ирээд л ажилтайгаа танилцдаг. Тоног төхөөрөмжөө мэдэх гэсээр байтал ажиллах хугацааны тал нь өнгөрчихдөг. Багаараа тодорхой нэг төсөл хэрэгжүүлээд явж байтал дараагийн нам ялаад бүтэц бүхлээрээ өөрчлөгддөг. Дарга, инженер техникийн ажилчид бүгд солигдоно. Өмнөх даргын хийж эхлүүлж байсан ажил зогсонги байдалд орж дараагийн дарга шинээр төлөвлөгөө хэрэгжүүлж, төсөл эхлүүлдэг. Ийнхүү тууштай ажиллах нөхцөл бүрдээгүйгээс бусад улсаас хөгжлөөрөө хоцрогдсон тал бий. Гэхдээ сэтгэлээсээ ажиллаж байгаа инженер техникийн ажилчид байгаа учир урдаа тавьсан зорилтоо биелүүлж л байна. 1959 онд Ус сувгийн газрыг байгуулахдаа Улаанбаатарын хүн амыг 500 мянга байна гэж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр хотын хүн амын суурьшил  хоёр саяд хүрч дөрөв дахин ачаалалтай байна.

- Гэхдээ ололттой талууд илүү олон байх?

- Мэдээжийн хэрэг 80 гаруй жилийн хугацаанд олон дэвшилтэт ажлыг хийсэн. Боловсон хүчнээ гадаадын олон оронд бэлтгэж байна. Гэр хорооллын 50 гаруй хороог төвлөрсөн системд холболоо. Өмнө нь усны машин эвдрэх, зам бөглөрөхөд иргэд усаар гачигдах байдал үүсдэг байсан. Гэтэл өнөө үед энэ байдал үгүй болсон. Мөн Япон Улсын буцалтгүй тусламжаар усан хангамжийн томоохон хоёр эх үүсвэр шинэчлэгдлээ. Тоног төхөөрөмжийн 50 хувийн нөөцтэй ажиллаж байгаа гэх мэт эерэг талууд маш их бий.

- Одоо та ямар ажил хийж байгаа вэ?

- Сүүлийн үед улс төржиж намтай холбогдуулан албан тушаалд томилогддог тал бий болсон. 2012 онд Ардчилсан нам ялаад ус сувгийн бүтцийг бүхэлд нь өөрчилсөн. Би аль ч намын гишүүн биш болохоор албаны даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Үүнд би огт харамсдаггүй. Би улс төр хөөцөлдөөд байдаггүй. Одоо мэргэжлийнхээ дагуу "Ус сувгийн дээд эх үүсвэрийн станц"-ыг хариуцсан инженерийн ажлыг хийгээд дөрвөн жил болж байна.

- Та ер нь ажлаа сольё гэж бодож байв уу?

- Ардчиллаас хойш хүн болгон хүссэн зүйлээ хийх болсон. Олон инженер мэргэжилтэй найзууд маань хувийн бизнес эрхлэх, эсвэл наймаачин болж эхэлсэн. Бараг 90-ээд хувь нь чөлөөт нийгмийг ашиглан хүссэн зүйлээ хийх болсон юм. Тухайн үед хүмүүс амьдралынхаа нөхцөл боломжийн дагуу мэргэжлээ өөрчилсөн. Миний хувьд асуудалтай зүйл байгаагүй болохоор ажил солиогүй байх. Энэ үед хүмүүс улсын байгууллагад ажиллахаас татгалзаж байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо эсрэгээрээ улсын байгууллага хөгжөөд ирэхээр улсад ажиллах хүсэлтэй хүмүүс олон болж байна. Тухайн үед ажлаа солиогүйдээ харамсах ганц нэг тохиолдол бий. Зарим нэг найз маань хувийн хэвшлийн салбарт ажиллаад амжилт гаргасан. Тухайлбал, алтны салбарт ажиллаж байгаа найз маань “Надтай хамт ажилла. Хэдэн сарын чинь цалинг өгье” гэдэг. Учир нь алтны салбарт усны чиглэлийн мэргэжилтэн маш их хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ саналаас би татгалздаг. Миний хүүхдүүд том болохын хэрээр надад ноогдох үүрэг багасч байна. Хуучин хүүхдийн сургалтын төлбөр гээд толгойгоо гашилгадаг байсан бол одоо бүгд сургуулиа төгсөөд ажилд орчихсон. Надаас авахаас илүүтэй өгөх нь ихэссэн. Миний авдаг сая гаруй төгрөгийн цалин хөгшин бид хоёрт болж байна. Хүн 100 наслахгүй байж 1000 жил идэх хөрөнгө хураадаг. Ингэх ямар ч хэрэггүй гэж боддог. Хүн хэзээ ч үхэж болно. Яахав хөрөнгөтэй болоод хүүхдүүддээ өвлүүлье гэхэд бэлэн хөрөнгө дээр өссөн хүн л болно. Тийм хүн яаж амьдрах нь ойлгомжтой. Миний хувьд ядуу, баян байж үзээгүй. Хоёр идэхгүй хоосон хонохгүй зах зээлтэйгээ хөл нийлүүлээд алхаж байна.

- Гэр бүлээ танилцуулж болох уу. Таны мэргэжлийг өвлөж авсан хүүхэд бий юу?

- Эхнэр бид хоёр 10 жилдээ нэг анги байсан. Эхнэр маань Оросод намайг сурч байхад өөр хотод сурч байлаа. Төгсөж ирээд эхнэр Баян хошууны Керамикийн үйлдвэрт, би ус сувагт ажиллах болсон юм. Одоо дөрвөн хүүхэдтэй. Тамир гээд хүү минь миний мэргэжлийг өвлөж, Ус сувагт цэвэр усны шугамын инженерээр 10-аад жил ажиллаж байна.

- Таны хувьд хийж бүтээсэн зүйл олон байх. Түүгээрээ бахархдаг уу?

- Өнгөрсөн үеийг эргэж харахад алдаа, оноо олон бий. Гэхдээ хийсэн ажилд минь харамсах зүйл байдаггүй. Хийх ёстой зүйлээ л хийсэн гэж боддог. Цэвэр усны салбар нь хамгийн их зарлагатай газруудын нэг. Тухайлбал, усаа хотоос биокомбинат хүргэхэд нэг машин ирэх очихын 40 литр бензин хэрэглэдэг байлаа. Тухайн үед 40 литр бензин ойролцоогоор 80-аад мянган төгрөг байсан. 80 мянган төгрөгийн бензинээр усаа тээвэрлээд 5 төгрөгөөр зардаг байв. Нэг машин 5 тонн ус тээвэрлэнэ. Тэгэхээр усаа 80 мянган төгрөгөөр тээвэрлээд 5 мянган төгрөгөөр усаа зарж байгаа юм. Энэ мэт маш их алдагдал хүлээж ажиллаж байгаа газар ус сувгаас өөр байгаагүй. Тиймээс зардлыг яаж бууруулах, бага зардлаар усыг хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллах болсон. Энэ хүрээнд олон дэвшилттэй саналыг гаргаж дарга нараас онц дүн авч байлаа. Тухайлбал, бензин колонк байгуулж, бензинийг бөөний үнээр авах. Ус хүргэх газрынхаа ойролцоо гүний худаг гаргаж бага зайд ус тээвэрлэж ард иргэдийг усаар таслахгүй байхад анхаарч тодорхой ажлыг хийсэн. Эдгээр хийсэн ажлуудаа эргээд харахад бахархдаг. Өнөөдөр ч гэсэн байгуулсан худагынхаа хажуугаар гарахдаа энийг хийж, хэдэн тэрбум төгрөг хэмнэсэн гэж бодож, урам авдаг. Мөн жил болгон байгууллагын ажил мэргэжлийн аварга шалгаруулдаг уламжлалтай. Тухайлбал, инженер, селасерь гэх мэт мэргэжлийн ажилчид маань аварга болдог байсан. Харин 2006 онд анх удаа Пүрэвжав даргын үед анх албаны дарга буюу миний бие байгууллагын аварга болсон юм. Энэ нь Ус сувгийн анхны инженер техникийн байгууллагын албаны дарга аварга болсон явдал байлаа. Миний хувьд баярт үйл явдал. Мөн байгууллагынхаа одон бөмбөгийн аварга.

- Ус бол чандмань эрдэнэ. Гэвч усыг манай улс үнэлж чадахгүй байна гэдэг. Энэ тухайд таны бодол?

Устай зөв харьцвал эерэг нөлөө үзүүлнэ. Хэрэв буруу харьцвал сөрөг нөлөө үзүүлдэг. Би сар болгоны хуралд дээр байнга лекц уншдаг байсан. Тухайлбал, худгаа эрт хаах, илүү усаа асгах гэх мэт зүй бусаар устай харьцвал ус эргүүлээд сөрөг хариу барина гэж хэлдэг. Усны хажууд сайн сайхан зүйлс ярьж хэлбэл хөлдөхдөө талстжиж хөлддөг. Харин муу муухай үг хэлбэл эв, хавгүй замбараагүй дүрстэй хөлддөг гэдгийг эрдэмтэд судалгаагаар гаргасан байдаг. Энэ ухааныг  ч Монголчууд эртнээс мэддэг байсан. Малчид худаг, усны дэргэд хэрэлддэггүй, муу үг хэлдэггүй байсан уламжлалтай. Өнөөдөр ус маш доогуур үнэлэгдэж байгаа нь нууц биш. Ганцхан жишээ дурдахад, хүний биеийг хордуулдаг нэг хайрцаг тамхи гэхэд  4500 төгрөгийн үнэтэй байна. Харин эсрэгээр амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ болсон ус нэг төгрөгийн үнэтэй байгаа юм. 4500 төгрөгөөр нэг машин ус авна. Ингээд хайрцаг тамхи нэг машин усыг харьцуулаад үзэхэд арай л дэндүү санагддаг.

- Залуу ажилчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

- “Нийтийн аж ахуй” үүсч хөгжсөний 86 жилийн ойн мэндийг хамт олондоо хүргэе. “Нийтийн аж ахуй”-н чухал салбарын нэг бол Ус сувгийн байгууллага юм. Ус суваг маань үүсч хөгжөөд 60 жил болох гэж байна. Энэ хугацааны 35 жил буюу талаас илүү хувьд нь миний бие ажилласан. Захиж хэлэх зүйл гэвэл энэ салбар луу улс төр бүү ороосой гэж боддог. Мөн залуу инженерүүдээ илүү сайн дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Боловсон хүчиндээ хандаж хэлэхэд ажилдаа сэтгэлтэй хандаарай гэж зөвлөе.

- Ярилцсанд баярлалаа

Б.Янжиндулам www.zindaa.mn

"Нийтийн аж ахуй" үүсч хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр тохио...

Уншсан: 3856 | Түгээх |
Холбоотой мэдээ
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
13 цаг 10 минутын өмнө
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцлоо
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчлөгддөг, харин санхүүгийн хяналт оршин тогтносоор байдаг
2017.10.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011