Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эрчим хүчний салбарын өр төлбөр 16.8 хувиар буурчээ
2017.09.19

Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн буухиаг эрчим хүчгүйгээртөсөөлөхийн аргагүй юм. Тийм ч учраас эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан салбарынхаа тусгай зөвшөөрөл эзэм­шигчдийн бүсчилсэн уул­залт зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Энэ оны дөрөвдүгээр сард Дорнод аймагт Зүүн, долоодугаар сард Ховд аймагт Баруун бүсийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай явуулсан бол эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Тус уулзалт зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ ирүүлж, салбарын хамт олонд ажлын амжилт хүссэн юм. Энэ оны эхний хагас жилд эрчим хүчний салбарынхан 3.1 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.5 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 726.9 сая кВт. цаг цахилгаан, эрчим хүч худалдан авч, санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллажээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы мэдээлснээр салбарын дотоодын хөрөнгийн эх үүсвэр, нөөц боломжийг ашиглахад илүүтэй анхаарч ажилласнаар салбарын өр төлбөр өнгөрсөн оны эцэст 41.6 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 34.6 тэрбум төгрөг болж, 16.8 хувиар буурсан байна.

 

Орхон аймагт зохион байгуулсан Эрчим хүч­ний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн хөгж­лийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тэргүүн туршлага зэрэг өргөн хүрээнд болж, 20 гаруй илтгэлийг сонсч хэлэлцсэн юм. Хөгжлийн бодлогын хувьд төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулахаар зорьж байгаа аж. Үүний тулд Эрдэнэт, Дархан, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 35-50 МВт, дулааны III цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөх шийдвэрийг гаргаад байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвт­рүүлэх үүднээс Дар­хан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын салхин станцын угсралтын ажил амжилттай явагдаж байгаа юм. Мөн Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж дуус­гажээ. Үүний цаана Багануур-Чойрын 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцын өргөтгөл, Улаанбаатар –Ман­дал­говийн агаарын шугам, дэд станцын төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн байна.

 Сүүлийн үед эрчим хүчний компаниудын улсын төсвөөс авдаг татаасын хэмжээ эрс буурч, өнгөрсөн онд салбарын хэмжээгээр 201.4 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус зөвлөлгөөнд оролцогчид зөвхөн ололт амжилтаа яриад зогссонгүй цаашид анхаарвал зохих, салбарын тулгамдсан асуудлаар ч санал бодлоо хуваалцаж, илэн далангүй ярилцлаа.

Тухайлбал, эрчим хүчний борлуулалтын орлого 88.9 тэрбум төгрөгөөр өссөн ч зардал, түүний дотор цалин, тогтмол болон элэгдлийн зардал өссөөр байгаад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс компаниудын өртөг зардалд дүн шинжилгээ, судалгаа хийх, зардлын өсөлтийг бууруулахад шинэ менежмент, арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж байлаа.

Манай улсын эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч ком­паниудад тулгамдсан гол асуудал нь станцын тоног төхөөрөмжийн насжилт, түү­ний шинэчлэлтийн хөрөн­гө төсөв, санхүү байдаг. Тиймээс эрчим хүчний салбарын эх үүсвэрүүд, цахилгаан дамжуулах түгээх сүлжээнүүд нь 1960-1987 онд ашиглалтад орсны дээр дийлэнх нь насжилт өндөртэй тул эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, аюулгүй байдалд хүндрэл учруулж болзошгүйгЭрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч,Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуун анхааруулж байлаа. Ер нь манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1037 МВт-д хүрээд байгаа юм.

Тус уулзалт зөвлөгөөнд СЭЗИС-ийн багш, санхүүгийн мэргэшсэн зөвлөх, доктор Ж.Ариунболд, Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал, доктор, дэд про­фессор Д.Байгал нарын эрдэмтэн судлаачид орол­цож, хүний нөөц, удирлага санхүүжилтийн талаар илтгэл тавьж, ярилцлага хийсэн нь нэлээд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

"Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлд­вэрийн газрын захирал Ч.Саранжав эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тухайлбал, Амгалан дулааны станц, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын дулааны станц, "ДЦС-III” компанийн 50 МВт-ын турбины өргөтгөл зэргийг нэрлэж болох бол ойрын хугацаанд 16 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаагийн өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний 879.2 МВт, уламжлалт буюу нүүрсний 13608 МВт хүчин чадалтай эх үүсвэрийг барих тусгай зөвшөөрлийг олгоод байгаа юм.

Гэвч эрчим хүчний барилга байгууламж барих 53 тусгай зөвшөөрөл эзэм­шигчийн 80 хувь нь төслийн санхүүжилтийн гэрээг эцэс­лэн байгуулаагүйн ул­маас 3-4 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлээгүй нийтлэг дутагдал байгааг илтгэгч дүгнэлтдээ онцолж байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уулзалт зөвлөгөөний төгсгөлд "ДЦС-IV” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "М Си Эс интернэйшнл” зэрэг Монголын эрчим хүчний салбарын томоохон ханган нийлүүлэгч, хэрэглэгч бай­гууллагын төлөөлөл техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцсон чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж, үүний дагуу шинэ эх үүсвэр барих ажлууд хийгдэж байна. Энэ онд л гэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын салхин станц, Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орж, ирэх арваннэгдүгээр сард "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн станцын 48 МВт-ын өргөтгөл нээлтээ хийнэ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахын тулд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал онцолж байлаа.

 Нүүрсийг эрчим хүч болгон хувиргаж, хэрэглэгчдэд хүргэх шат дамжлага бүрт эрчим хүч алдагдаж байдаг. Өнөө үед нэг тонн жишмэл түлш хэмнэх нь түүнийг олборлохоос 2.5-3 дахин хямд тусч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс олборлохоос эхлээд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүхий л шатанд эрчим хүч хэмнэх боломж байгааг ч тэрээр тооцоо, судалгаатайгаар танилцуулсан. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн бариад байгаа юм байна. Энэ хөтөлбөр хэрэгжснээр 610 сая кВт.ц цахилгаан хэмнэх боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор хийсэн дүгнэлтээс харахад 30-50 хувийн хэмнэлт гарах тооцоо гарсан байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав эрчим хүчний үнэ тариф, салбарын эдийн засгийн байдал, үр ашгийг дээшлүүлэх тухай илтгэл тавьсан нь олон хүний анхаарлыг татаж байлаа. Эрчим хүчний үнэ тариф гэдэг асар нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж хийгддэг, бодит өртөг зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар, дотоод болон гадаад хүчин зүйлс, УИХ-аас баталсан хууль тогтоомжууд ч гэсэн нөлөөлж байдаг юм байна.

 Энэхүү уулзалт-зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос гадна "ЭДЦС”, "ЭБЦТС” "ДДЦС”, "ДСЦТС”, "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”, "ДДС” компаниуд болон "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон хамтран зохион байгуулсан юм. Зөвлөлгөөнд оролцогчид "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн ажилтай танилцсан. Энэхүү өргөтгөлийн ажлыг хамгийн бага өртгөөр хийж, 48 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулж байгаад Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд талархал илэрхийлж байлаа. Тус хорооны зүгээс эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үнэ тарифын хөндлөн татаасыг багасгах, өрсөлдөөнд шилжүүлэхэд чиглэх, Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаад тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагууд сэтгэл хангалуун байна.

Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн буухиаг эрчим хүчгүйгээртөсөөлөхийн аргагүй ю...

Уншсан: 938 | Түгээх |
Холбоотой мэдээ
Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарамт, шахалтад өртжээ
17 цаг 53 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
17 цаг 59 минутын өмнө
Мэдээлэл технологийн анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
2017.10.18
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-ээс эхэлнэ
2017.10.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2017.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарам...
17 цаг 53 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
17 цаг 59 минутын өмнө
Мэдээлэл технологийн анхдугаар чуулган амжилттай з...
2017.10.18
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-э...
2017.10.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.17
Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлн...
2017.10.17
Монголын маркетингийн ажилтанууд чуулна
2017.10.17
Монголын маркетеруудын өдөр энэ сарын 20-нд тохион...
2017.10.17
Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага,...
2017.10.16
Нийслэлийн анхны суурь тавьсан газарт хүндэтгэл үз...
2017.10.16
Нийслэлд цэрэг татлага энэ сарын 20-ноос 22-ны өдр...
2017.10.16
Авто хувьсалын хамгийн том шоу болно
2017.10.13
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.12
Хотын дарга “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоуны...
2017.10.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.12
Нийтийн тээврийн хэрэгсэлд дуу хоолойгоор зогсоол ...
2017.10.11
Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болг...
2017.10.11
“Чингис хаан” ОУНБ-д гал түймэр гарсныг хилчид...
2017.10.11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.10
Өнөөдөр “Softline Day-2017” олон улсын мэдээлэ...
2017.10.10
“Маркетеруудын өдөр” арга хэмжээ зохион байгуу...
2017.10.10
Зуны дугуйнаас л боллоо
2017.10.10
Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана
2017.10.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.10
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэрг...
2017.10.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.08
160 гаруй ахмадад үнэ төлбөргүй үзлэг хийлээ
2017.10.06
Хотын дарга ОХУ-ын Элчин сайдтай уулзлаа
2017.10.06
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс ту...
2017.09.26
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
2017.09.20
БНСУ-ын Эрчим хүчний агентлагтай хамтран ажиллах с...
2017.09.26
Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа
2017.09.20
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
2017.09.21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.25
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017.09.20
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011