Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзмшигчдийн уулзалт зөвлөлгөөн болж байна
2017.09.14

Өнөөдөр Орхон аймагт Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн  бүсийн уулзалт зөвлөлгөөн”-ий үйл ажиллагаа эхэллээ. Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Дархан дулааны цахилгаан станц”ТӨХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр мэндчилгээндээ "Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх ажлын хүрээнд  салбарын хэмжээгээр олон ажил зохион байгуулж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж буй салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт-зөвлөгөөн юм. Энэхүү бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг өнгөрсөн 4 дүгээр сард Зүүн бүсэд, 7 дугаар сард баруун бүсэд тус тус амжилттай зохион байгуулж, өнөөдөр Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг Орхон аймагт зохион байгуулснаар нийт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн хамрагдаж байгаа юм” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Өнөөдрийн зөвлөлгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцох юм” хэмээн ярьж байсан юм.

Эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээ жилдээ  5.5 сая  орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж,  Монгол Улсын нийт  хүн амын  86.2 хувийг  эрчим хүчээр хангаж, 500 гаруй мянган хэрэглэгчдэд дулааны эрчим хүч нийлүүлдэг, Монгол Улсын эрчим хүчний хамгийн том сүлжээ гэдгээрээ онцлогтой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасны дагуу Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил хийгдэж  дуусаад байна.

Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийг хэрэгжүүлэх гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгааг  Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Уулзалт зөвлөлгөөний үеэр  хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн гурван багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.

Өнөөдөр Орхон аймагт Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн  бү...

Уншсан: 2482 | Түгээх |
Холбоотой мэдээ
Бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн анхааралд
2 цаг 34 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
3 цаг 15 минутын өмнө
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018.09.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.09.23
Төв аймгийн залуус чуулж байна
2018.09.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн анхааралд
2 цаг 34 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
3 цаг 15 минутын өмнө
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018.09.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.23
Төв аймгийн залуус чуулж байна
2018.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.21
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөө...
2018.09.21
Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг гардуул...
2018.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.19
Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид ха...
2018.09.19
“Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ...
2018.09.19
Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэ...
2018.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.18
Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглэ...
2018.09.18
Сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “Оюутан м...
2018.09.17
Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хоты...
2018.09.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.17
“Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Алтан гадас ...
2018.09.17
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөгов...
2018.09.17
Х.Мандахбаяр: Жил бүр 10 сэтгүүлчийг Хятадын томоо...
2018.09.17
”Бүс ба Зам” санаачилгыг дэмжихэд хэвлэл мэдээ...
2018.09.17
Авлигын хэргээр яллагдсан төрийн албан хаагч нарт ...
2018.09.16
Хүнсний агуулахын засварын ажил 70 хувьтай байна
2018.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.16
Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглө...
2018.09.14
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа мэргэжлийн бай...
2018.09.13
ББСБ-ын зээлдэгчдийн дийлэнх нь дээд боловсролтой ...
2018.09.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.13
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав
2018.09.13
Суудлын жижиг тэрэг л түр замаар явна
2018.09.12
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011