Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2017.07.03

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7202 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 157 нэгж буюу 7.8 хувиар буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас 28-ны 09:00 цаг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг хангаж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3091 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 1233 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1353 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 590 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.5 хувиар буурсан байна. Хан–Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/80 дугаартай захирамжийн хүрээнд Морингийн даваа, Биокомбинат, Өлзийт хорооллын шалган бүртгэх товчоо болон Яармагийн шалган бүртгэх товчоонд зөөврийн постыг байрлуулж өдрийн цагаар, Төвийн салааны аюулгүйн тойрогт 24 цагаар хайрга, дайрга зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлан тогтмол хяналт тавин ажиллаж 503 том оврын ачааны автомашины жолоочид 4.192.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Нийслэл хот орчмоор өнгөрсөн хугацаанд 2-3 удаа бороо орж хуурайшилтын эрсдэлийн аюулын зэрэг буурсан, цаашид цаг уурын байгууллагаас борооны үүлний нөхцөл бүрдсэн тохиолдол зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халж, иргэд Туул гол дагуу амрах, аялах байдал ихэсч байна. Нийслэлийн Засаг даргын А/316 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулан, Туул гол дагуу 2 ээлжийн завьт эргүүл ажиллуулж, иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулга, заавар, зөвлөмж өгөх арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна” гэлээ. 

“Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдэж, дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд  нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт  7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи согтууруулах ундааг битүүмжлэн, хяналт тавьж ажилласан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан зар мэдээллийг сайн явуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах” хэрэгтэйг хэлээд наамдын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн гамшиг, осол зэрэгт бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны ...

Уншсан: 64317 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Тохой илүү"
17 цаг 8 минутын өмнө
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо
17 цаг 14 минутын өмнө
Эмгэнэл
17 цаг 17 минутын өмнө
38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо
2019.10.16
Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна
2019.10.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 12
"Тохой илүү"
17 цаг 8 минутын өмнө
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсн...
17 цаг 14 минутын өмнө
Эмгэнэл
17 цаг 17 минутын өмнө
38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt...
2019.10.16
Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж с...
2019.10.16
Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг У...
2019.10.16
Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй...
2019.10.16
“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар ...
2019.10.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.15
Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдг...
2019.10.15
“Найрамдал” цогцолбор, ОУХ “Артек” төв нар...
2019.10.15
БСШУС-ын сайд орон нутагт ажиллаж байна
2019.10.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.14
Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба...
2019.10.11
Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвд зочил...
2019.10.11
Дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион бай...
2019.10.11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.11
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагаан...
2019.10.10
Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын а...
2019.10.10
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэв...
2019.10.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.10
Монголын сэтгүүлчид Дэлхий дахинаа
2019.10.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.08
МЭДЭГДЭЛ: П.Гэндэнгийн байшинг буулгаж, дахин сэрг...
2019.10.07
“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум,...
2019.10.07
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэв...
2019.10.07
Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 10 сая төгрөг ...
2019.10.07
Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь ба...
2019.10.07
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011