Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлэв
2017.06.02

2017 оны зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.

Тус эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Габоны Ерөнхий сайд, Сербийн Ерөнхий сайд нар үг хэлж, Олон Улсын эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Тэрээр хэлсэн үгэндээ,  

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бидний өвөг дээдэс бидэнд сургаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины санаачилгаар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдаж эхэлснээс хойш энд олон орны төр, засгийн тэргүүнүүд, бизнесийн төлөөллүүд ирж оролцон олон улс, бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцох талбар болжээ. Ингэснээр улс орнуудын ирээдүйн хөгжлийг харилцан уялдуулах, хамтран ажиллах, цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг тавихад ихээхэн тус дэм болно гэж үзэж байна.

ОХУ нь өөрөө түүх соёлын хувьд ч, газар зүйн хувьд ч Европ, Азийг холбосон асар том гүүр болж ирсэн бөгөөд өнөөдрийн энэхүү чуулга уулзалт ч үүний нотолгоо болж байна.

Бидний хөгжлийн зам үргэлж дардан шулуун байгаагүй. Бид өгсөж уруудаж, бэрхшээл саадыг даван туулж яваа хэдий ч ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй урагш алхах  сонирхол улс орнуудын ард иргэд, төр засаг бүхэнд бий.

Гэвч дэлхийн улс орнуудын хөгжлийн зам, боломжууд харилцан адилгүй байдаг. Жишээ нь гэхэд, манай улс далайд гарцгүй хөгжиж буй улс. Дэлхий дээр манай улстай адил 30 гаруй улс орнууд байна. Мөн арлын жижиг улсуудад ч хүндрэл байдаг. Тэгэхээр эдгээр хөгжлийн онцгой бэрхшээлтэй улс орнуудын нөхцөл байдлыг ойлгон, дэмжиж туслах бодлого боловсруулан ажиллаж байгаа НҮБ-д талархал илэрхийлье.

Энэ хүндрэлээс гарах нэг арга нь бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа гэж бодож байна. Саяхан БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд эдгээр асуудлууд яригдсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар харилцан тохиролцсон. Энэ нь эрт дээр үеэс “Торгоны зам” нэртэйгээр тэр үеийн худалдаа, наймаа эрхлэгчид Ази Европын холбосон өргөн сүлжээг бий болгож байсан түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлсэн алхам болж байгаа.

Цаашлаад Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, Хятадын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад зөвхөн манай гурван улсаар хязгаарлахгүй.

Эдийн засгийн коридорын хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологийн бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна.

Манай улс бол байгалийн асар их баялагтай, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй, үржил шимтэй өргөн уудам газар нутагтай, чадварлаг боловсон хүчинтэй, дэлхийн хоёр том зах зээлтэй улс орнуудтай хил залгаа зэрэг бидэнд маш олон давуу талууд байна.

Өнөөдөр бидэнд эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, тухайлбал, ОУВС, улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар макро-эдийн засгийг тэнцвэржүүлж, өсөлтийг буй болгон гадаад дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх зорилт тавин ажиллаж байна.

Оросын  хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэргийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны өргөн боломжууд манайд бий Ялангуяа зам, төмөр зам, эрчим хүч зэрэг манайд дутагдалтай, амин чухал шаардлагатай  салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриалж байна. Монголын тал нутгийн малчин айл үүд хаалгаа хэзээ ч цоожилдоггүй, өөрсдөө эзгүй байхдаа хүртэл зочин гийчдэд зориулж цай, хоол бэлтгэж тавьдаг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Дашрамд дурдахад, Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа үг хэлж байгаа юм.

Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш зохион байгуулагдаж, 2006 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ажил хэрэгч хүмүүсийн уулздаг дэлхийн тэргүүлэгч талбаруудын нэг нь болж, ОХУ-ын болон гадаад улсын төлөөлөгчид, зарим улс төрийн бол он засгийн газрын тэргүүн, томоохон компанийн удирдлага, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн дэлхийд нэртэй шинжээчид оролцдог болсон.

Харин энэ жилийн чуулга уулзалт “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор явагдаж байна. Нийт 130 улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаагаас өндөр дээд хэмжээний 21 улсын 230 гаруй сайд багтаж байна.

Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017 оны зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Пете...

Уншсан: 97038 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов
2018.10.18
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
2018.10.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.10.18
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018.10.17
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 10
УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов
2018.10.18
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэл...
2018.10.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.10.18
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018.10.17
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан...
2018.10.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.17
УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдана
2018.10.17
Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-т...
2018.10.15
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.15
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана
2018.10.15
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНТ-ээр ярилцана
2018.10.14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.10.14
БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Флипп Мэрлин...
2018.10.11
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
2018.10.11
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Дав...
2018.10.10
АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан ...
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.09
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.08
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.10.08
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.10.04
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хооронд...
2018.10.04
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.02
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.10.01
Визгүй зорчих нөхцлийг хөнгөвчлөв
2018.09.30
Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ ...
2018.09.26
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнх...
2018.09.26
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018.09.23
МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин хар...
2018.09.21
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011