Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батбаяраас зайлсхийж явах нь зүйтэй
2017.05.02
“Зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг” гэсэн эвгүй үг бий. Үүн шиг аливаа нэг хэрэг явдал гарахад зарим нэг өмгөөлөгч сүрхий “таргалдаг” болчихжээ. Ийм өмгөөлөгчийн сонгодог жишээ бол Г.Батбаяр гэгч юм. Энэ хүн олны танил хүмүүсийн нэр холбогдсон хэрэг болгон дээр яваад оччихсон, янз бүрийн мэдэгдэл хийгээд мэдэмхийрээд сууж байдгийг хүмүүс сайн мэдэх буй за. Энэ нь сайндаа ч биш нэрд гарах гэсэн өчүүхэн амбицтай нь холбоотой гэдгийг таньж мэддэг хүмүүс нь ярьдаг юм.

Хамгийн инээдтэй нь түүний энэ арга амжилтанд хүрч тэрбээр чамгүй олон хүн түүнд хандан өмгөөлөл хийсний хөлсөнд хэлсэн мөнгийг нь өгдөг болжээ. Гэвч өмгөөлөгч Г.Батбаяр хүмүүсийн эрх ашгийг хуульч хүний ёсоор хамгаалж, үнэн шударга ажиллаж чаддаггүй нь олон баримтаар нотлогдож байгаа юм. Өмгөөлөгчийн ажлыг өөрийнхөө нэр төрийг өсгөх, түүгээр дамжуулан  их мөнгө олох арга хэрэгсэл хэмээн ойлгосон энэ шуналтай эр үйлчлүүлэгчээ хэрхэн луйвардаж их хэмжээний мөнгийг нь завшсан талаар ганцхан баримт дурдахад л ямархуу этгээд болох нь ойлгогдоно.

Иргэн Г.Санчирыг 2015 оны 04-р сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаарт зааснаар сэжигтэнээр тооцогдох үед түүний эцэг Д.Гэрэлт-Од Г.Батбаярт хандан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлээч хэмээн гэрээ байгуулжээ. Энэ үед мань эр “Би танай хүүг цаашид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар хэргийг шалгаж буй Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч П.Алтанцоожид хоёр сая төгрөг өгнө” хэмээн итгүүлээд 2015 оны 04-р сарын 16-ны өдөр иргэн Ж.Энхбилэг, Д.Баярмаа нараас хоёр сая төгрөг авчээ. Мөн өөрөө өмгөөллийн хөлсөнд таван сая төгрөг авсан байгаа юм. Таван сая төгрөг нь ч яахав өөрийнх нь ажлын хөлс юм байж гэж бодоход АТГ-ын мөрдөн байцаагчид мөнгө өгнө гээд хоёр сая төгрөг авсан нь яах аргагүй сэжиг төрүүлж байгаа юм.

Г.Батбаяр АТГ-ын мөрдөн байцаагчид өгнө хэмээн хоёр сая төгрөг авсан болохыг иргэн Г.Санчир хөдөлбөргүй баримтаар нотолсон байх бөгөөд түүний “Самсунг S-4” маркийн гар утсанд өмгөөлөгч Г.Батбаярын авилгыэн мөнгө нэхэж байгаа ярианы бичлэг хураагдаж үлджээ. Мөн иргэн Д.Баярмаагийн өмчлөлийн “I phone 5s” маркийн гар утсанд түүний яриа хураагджээ. Хоёр утсанд бичигдэж үлдсэн бичлэг дээрх хүний хоолой өмгөөлөгч Г.Батбаярын дуу хоолой мөн гэдгийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2015 оны 10-р сарын 19-ний өдрийн шинжээчийн 4916 тоот дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоосон байна. Энэ бүхнийг яагаад дурдаж байна вэ гэвэл Г.Батбаяр үйлчлүүлэгчдээ худал хэлж АТГ-ын мөрдөн байцаагчийн нэрийг барьж хоёр сая төгрөгийг нь хувьдаа завшсанд байгаа юм. Тодруулбал өмгөөлөгч Г.Батбаяр үйлчлүүлэгчээсээ хоёр сая төгрөг аван мөрдөн байцаагч П.Алтанцоожид өгнө гэсээр халааслаад явсан ч амин хувьдаа завшчихжээ. Г.Санчирын хэрэг тун удалгүй хэрэгсэхгүй болсон бөгөөд энэ үед Г.Санчир өмгөөлөгч Г.Батбаярт хандаж “Миний хэрэг нэгэнт хэрэгсэхгүй болчихсон юм чинь мөрдөн байцаагчид өгсөн хоёр сая төгрөгөө эргүүлж авмаар байна” гэж шаарджээ.

Тэгтэл Г.Батбаяр учиргүй сандарч “Нэгэнт өгчихсөн мөнгийг одоо яаж эргүүлж авах юм бэ” хэмээн адарсан байна. Тэгмэгц Г.Санчир Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч П.Алтанцоожийн өрөөнд явж ороод хоёр сая төгрөгөө нэхтэл цаадах нь “Юун мөнгө вэ? Өмгөөлөгч Батбаяр надад ямар ч мөнгө өгөөгүй. Тэр намайг худлаа гүтгэж байна” гэснээр бөөн асуудал дэгдээд иржээ. Ингээд мөрдөн байцаагчийн өрөөн дэх камерт бичигдсэн зүйлийг шалгаж үзтэл өмгөөлөгч Г.Батбаяр түүнд мөнгө өгсөн гэх өдөр өрөөнд нь орж ирсэн нь бичигдсэн ч мөнгө төгрөг өгч байгаа ямар ч дүрс байхгүй, өрөөнд нь сууж байгаад гарсан дүрс бичигдсэн байх аж. Тэглээ ч адгийн зарга арав хоногтой гэгчээр П.Алтанцоож авилга авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагджээ.

Тэрбээр “…Сэжигтэн Г.Санчирт холбогдох гэмт хэргийн ангилал, хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнийг 2015 оны 04-р сарын 16-ны өдөр цагдан хорих төвөөс гаргаж ажлын өрөөндөө авч ирж гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний дараа Г.Санчирыг байлцуулан өөрийнх нь гар утсанд үзлэг хийж байх үед түүний өмгөөлөгч Г.Батбаяр утсаар ярьж “Санчирын биеийн байдал маш муу байна, ар гэрийнхэн нь “Ганц худаг”-ийн гадаа бүгдээрээ байна. Одоо эмнэлэгт хэвтүүлнэ гэж байна” гэсэн. Тэр үед би өмгөөлөгч Г.Батбаярт “Та юу яриад байгаа юм бэ. Г.Санчирын таслан шийдвэрлэх арга хэмжээг бид өөрчилсөн. Одоо манай өрөөнд сууж байна” гэтэл “Би яаж мэддэг юм бэ. Ар гэрийнхэн нь л тэгээд байна” гэж хэлсэн. Би өмгөөлөгч Г.Батбаярыг урьд өмнө нь танихгүй, найз нөхөд, ах дүү, хамаатан садны харилцаа, холбоо байхгүй, урд өмнө нь миний мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан хэрэгт өмгөөлөгчөөр огт оролцож байгаагүй, Г.Санчирыг баривчлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар биеэр надтай уулзаж байгаагүй, ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй” гэж мэдүүлжээ.

Ингэж өмгөөлөгч Г.Батбаярын хамаг булхай илрэх нь тэр. Мань эр сэжигтэн Г.Санчираас хоёр сая төгрөг луйвардаж авахын сацуу зүв зүгээр ажлаа хийж байсан АТГ-ын мөрдөн байцаагч П.Алтанцоожийг авилга авсан мэтээр гүтгэсэн болох нь дээрх хэрэг явдлаас тодорхой болсон тул эрүүгийн 201501000100 тоот хавтаст хэргийн эзэн болжээ. Энэ бол хөдөлбөргүй баримт. Гэтэл юу болсон гэж санана. Мань өмгөөлөгч чамгүй зальтай, дээгүүр доогуур танил тал ихтэй болох нь төдөлгүй тодорхой болжээ. Учир нь түүний улайм цайм үйлдсэн луйврын гэмт хэргийг Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгосон байх аж. Хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг нь бүрэн эхээр нь сийрүүлвээс: “Өмгөөлөгч Г.Батбаяраас хоёр сая төгрөгийг гаргуулан Авилгатай тэмцэх газар төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулж, баримтын хуулбарыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан болно.

Дээр дурдсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар Г.Батбаяр нь эрүүгийн 201526020178 дугаартай хэрэгт Г.Санчирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, хойшлуулашгүйгээр баривчлагдсан байхад, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түүнд цаашид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хэргийг шалгаж буй Авилгатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтанд хоёр сая төгрөг өгнө гэж хэлж, Ж.Энхбилэг, Д.Баярмаа нараас хоёр сая төгрөг авч, уг мөнгийг хувьдаа авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан хээл хахуульд зуучлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан “бусдыг залилан мэхлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогджээ.

Гэвч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ангилалын хувьд “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч” , Н.Батбаярыг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна…” хэмээжээ.

Муу юманд гаршсан, шорон аргатай бас болоогүй дээгүүр доогуур танилтай хүн ингэж л хэргээс мултардаг юм байна. Мөн эндээс Монгол улсын хууль журам, хууль хяналтын байгууллагын ажилтнууд ямар сул дорой, арчаагүй болох нь харагдаж байгаа юм. Шударга ёс гэж байдаг бол шуналын сэтгэлдээ дийлдэн үйлчлүүлэгчээ луйвардаж явдаг өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөл хийх эрхийг нь хэдэн сараар ч болов хасах ёстой.

Адгийн наад зах нь ажлаа хийж явсан АТГ-ын мөрдөн байцаагчийг авилга нэхсэн хэрэгт орооцолдуулсан явдлыг нь зүгээр өнгөрөөх ёсгүй баймаар. Гэтэл ердөө л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр бүхнийг баллуурдаж орхисон байхыг яана.

Эдүгээ өмгөөлөгч Г.Батбаяр юу ч болоогүй юм шиг өмгөөлөл хийгээд л явж байна. Мань эр хэдэн үйлчлүүлэгчээ луйвардаж хэчнээн сая төгрөг хувьдаа завшиж байгааг бүү мэд. Иймэрхүү луйварчид худлаа үнэн хууль ярьж, хаана нэр хүндтэй, мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүн байна тэнд гүйж очин хуульчийн дүрээр хийрхэхийн сацуу хүмүүсээс худлаа үнэн юм ярьж сая саяар нь мөнгө завшаад байгаа учраас ард иргэд бид анхаарал болгоомжтой байх нь зөв юм.

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин

“Зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг” гэсэн э...

Уншсан: 97384 | Түгээх |
Холбоотой мэдээ
”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтжээ
2018.10.18
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа
2018.10.16
Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна
2018.10.15
Залилах гэмт хэрэг хоёр дахин өсжээ
2018.10.11
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ
2018.09.28
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтж...
2018.10.18
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээд...
2018.10.16
Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэт...
2018.10.15
Залилах гэмт хэрэг хоёр дахин өсжээ
2018.10.11
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xя...
2018.09.28
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдс...
2018.09.26
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend х...
2018.09.26
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэ...
2018.09.25
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жил...
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна...
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж...
2018.09.09
Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон б...
2018.09.06
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их...
2018.09.05
Тарваган тахал өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг в...
2018.09.05
Таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрү...
2018.09.03
Яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт ханга...
2018.08.30
Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэт...
2018.08.28
Ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэгл...
2018.08.22
Сэрэмжлүүлэг
2018.08.20
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2018.08.15
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажи...
2018.08.15
Төмөр замын осолд өртсөн 2 хүний биеийн байдал хүн...
2018.08.12
Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
2018.08.08
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгав
2018.08.02
16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн х...
2018.08.01
БНТУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчий...
2018.08.01
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд галзуу өвчин илэр...
2018.07.29
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011