Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Бондын шалгалтын дүнгээс АН-ынхан зугтсаны учир
2017.04.28
Одоогоос хоёр жилийн өмнө Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бондуудын зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн хөтөлбөр, төслийн сонголт хуульд нийцсэн эсэхийг судлах ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулсан нь дуулиан дэгдээж байлаа. Эдийн засаг, Төсвийн гэсэн мэргэжлийн хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн гишүүд ирц бүрдүүлэхгүйн тулд картаа сугалж, энэ асуудлыг олон нийтэд ил болгохыг эсэргүүцэж байсан. Ажлын хэсэг дүгнэлтээ ил тод болгосноор "Чингис" бондын хөрөнгийг санасан зоргоороо салхинд хийсгэж, гарын салаагаар хэрхэн урсгасныг нийтээрээ мэддэг болсон.

Энэхүү ажлын хэсэг дүгнэлтээ гаргахаас өмнө "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014, 2015 онд хоёр удаа аудит хийж, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Гэвч эрх баригч АН эдгээр эрх бүхий байгууллагын хууль ёсны дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй, бултаж зугтсаар байсан. Харин оны өмнө Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд дахин шалгалт хийж, шалгалтын дүнгээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнээр тэд бултах газаргүй болсон юм. Хөгжлийн банкны санхүүжилтийн гол эх үүсвэр нь 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд. Гэтэл уг шалгалтаар Хөгжлийн банкинд "Чингис" бондын талтай тэнцэх хэмжээний 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүний зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна.

Мөн Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрчээ. Ажилдаа дэндүү хайнга хүнийрхүү хандсаны балаг ийм их мөнгөөр хэмжигдсэн гэсэн үг. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй зардлууд ч дурайна.

Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн ч энэ үүргийг тухайн үеийн салбарын сайд, Хөгжлийн банкны удирдлагууд огтхон ч хэрэгжүүлээгүй. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай. Гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй ажлуудад бондын мөнгөний нэлээд нь үрэгджээ.

Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн зөрчлүүд ч дүүрэн. Хямд өртгөөр их ажил хийх нэрийдлээр төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон байсныг ч ажлын хэсгийнхэн шалгалтын явцад тогтоосон байдаг. Гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэж байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан зөрчил ч гарчээ. Жишээ нь, “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөснийг шалгалтаар илрүүлсэн юм. Ямар сайндаа л тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай ирсний урамшуулалд Хөгжлийн банкны хурган даргыг 3.5 сая төгрөгөөр урамшуулж байх вэ дээ. Энэ мэтчилэн удирдлагуудын хариуцлагагүй, хяналтгүй, дур зоргоороо байдлаас үүдэлтэй хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл олон байна.

АН-ын эрх барьж байх үедээ хамгийн их мөнгө босгосон, хамгийн бийлэгжүү засагтай байсан. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж байсан нь чин үнэн. Хэрвээ бодлоготой, тооцоотой, зөв зарцуулсан бол эдийн засаг өнөөгийнх шиг игэтлээ элгээрээ хэвтэхгүй байлаа. Улс орон өр зээлд баригдахгүй байлаа. Ингээд үзвэл бондын зарцуулалтад эрх бүхий олон байгууллагаас хийсэн шалгалт, баримт нотолгоо өчнөөн байна. Гагцхүү буруу замаар будаа тээсний хариуцлагыг албан тушаал хашиж байсан хүмүүстэй тооцох цаг нь болжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бондуудын ...

Уншсан: 44 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, гэж үү?..
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлэв
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин суманд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирлээ
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Золжаргал гольф тоглож явна
2017.09.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориг...
2017.08.15
А.Галбаатар: СБД-ийн ИТХ-ын дарга хууль бус үйлдэл...
2017.08.10
Шуурхай арга хэмжээ авч ажиллав
2017.08.01
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд ...
2017.06.30
Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй
2017.06.28
Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гар...
2017.06.28
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН...
2017.06.26
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан да...
2017.06.25
Хотын дарга С.Батболдыг “REC” ХХК-ийн захирал ...
2017.06.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй
2017.05.23
Иргэдийн ухамсаргүй байдлаас болж Өгий нуурын эко ...
2017.05.19
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах ...
2017.05.16
ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож...
2017.05.15
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
АН-ЫН ДЭНЧИН АРАЙ ДЭНДЛЭЭ
2017.05.02
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Ямаа аавтай, хонь ээжтэй...
2014.04.07
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
Ерөнхий сайдын охин А.Саранзаяа 2.2 тэрбум, зөвлөх...
2014.07.09
МАН-ын нэрийг гутаагч Г.ТӨМӨРБААТАР гэж хэн бэ
2016.11.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
Н.Төмөрхүү хуурамч диплом үйлдэж сонгогчдыг мэхэлж...
2012.08.22
Ногоон хаш болох нь тогтоогдлоо
2013.01.09
Жүдочинд зодуулсныг цагдаагийнхан хэлээгүй бол МАН...
2017.06.26
Хятад залуус үрийн шингэнээ худалдаж байна
2012.01.16
Тувагийн бөхчүүд хил зөрчив
2012.11.17
World international компанийн “Domina” тосыг т...
2011.05.14
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалг...
2017.06.25
17 чингэлэг спирт юуны учир ус болов
2017.05.05
Далайн ёроолд хүчилтөрөгч үүсгэгч 1.5 сая амьд бие...
2012.10.04
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд ...
2017.06.30
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011