Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ц.Сосорбарам: Монголд усны үнэ цэнийг мэдрүүлж, социолизмын сэтгэлгээнээс салах цаг ирсэн
2011.11.02
Монгол орны усны бохирдол, усны нөөц, хэрэглээний буруу хэвшлийн үр дагавар нь ирээдүйн монголын хөгжил дэвшил, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх,  мөн нэн түрүүнд тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны газрын Үйлдвэрлэл хариуцсан орлогч дарга Док. Дэд профессор Ц.Сосорбарамтай ярилцлаа. 
-Усны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол чиглэл, үр дүнгийн талаар ярина уу?
-Усны хэрэг эрхлэх газар бол Монголд усны чиглэлийн бодлого хэрэгжилт зөв зохистой ашиглалт, хамгаалалтын асуудал, бэлчээрийн усжуулалт, хүн амын усан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага. Байгуулагдснаасаа хойш 73 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хооронд анх хөдөө аж ахуйн дэргэд усны департермэнт гэж байгуулснаас хойш усны аж ахуйн яам гэж байгуулагдаж байсан. Энэ хугацаанд  хоёр ч удаа усны аж ахуй татан буугдаж нийтдээ  найман  удаа татан буугдаад ес  дэхдээ буюу 2005 онд Байгаль орчны яамны дэргэд  Усны хэрэг эрхлэх газар гэж байгуулагдсан. Үндсэндээ зургаа  дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Усны чиглэлийн төрийн бодлого бол төвлөрсөн байдлаар яамтай байсан үед явагдаж байсан, зах зээлийн шилжилтийн үед задарч сарниад бараг 24 тийшээ шилжсэн. Нийгмийн хөгжил, улс орны хөгжил гээд бүх зүйл устай холбогдож аргагүй байдлаар асуудал нь босч ирээд усны байгууллага байгуулагдах шаардлагатай болсон. Энэ байгууллагын эхний ээлжийн гол зорилго нь алдагдсан бодлогыг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэхэд тэр салангид Засгийн газрын  таван яаманд хуваарилагдсан усны бодлогуудыг хооронд нь уялдуулах, хэрэгжилтийг нь хангах, усны чиглэлээр хэтийн төлөвлөгөө менежментийг нь, стратегийн төлөвлөгөөг нь, боловсруулах хууль эрхийн актуудыг боловсронгуй болгох чиглэлээр үндсэн үүрэг гүйцэтгэж байна. Жишээлбэл: Хөдөөгийн усан хангамж, бэлчээрийн усжуулалт, газар тариалангийн усны асуудал, Хөдөө аж ахуйн яаманд байдаг. Усны нөөцийн асуудлыг Байгаль орчны яам, Рашаан сувилалыг ашиглах, хамгаалах бусад зүйлд Эрүүл мэндийн яам хариуцдаг. Харин усан цахилгаан станц, усны энерги ашиглалтын асуудлыг Эрдэс баялаг эрчим хүчний яам гээд олон яамд хуваарилагдсан байдаг. Энэ бүхний дунд хэрэгжиж байгаа төслүүдийг манай усны газар зохицуулах үүргийг гүйцэтгэж байна. Газрын доорх ус гадаргын усны нөөцийн хяналтыг хэрэгжүүлэх нөөц нь ихсэж байна уу, багасаж байна уу? Үүнийг хянах сүлжээ байгуулах чиглэлээр ажиллаж байгаа.
-Усны нөөц, гол горхины цэвэр аюулгүй орчин бүрдүүлэх, иргэдийн ус ашиглалтын хамгийн оновчтой гарцыг олох нь чухал. Энэ талаар таны бодол?
-Монгол улсын усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус байдаг. Нуур шанд гол мөрөн гээд 20 хувь нь газрын доорх ус байдаг. Гэтэл өнөөдөр монголчууд хэрэглээнийхээ 87 хувийг газрын доорх усаар хангаж байна. Үлдсэн 13 хувийг гадаргын усаар хангаж байна. Энэ бол маш зохисгүй хэрэглээ юм. Ариун нөөцтэйг нь ашиглахгүй ариун нөөцтэй гадаргын усны 80 гаруй хувь гадагшаа урсаж байна. Монгол улсын нэг сая таван зуун км газар дээр унаж байгаа хур тунадас, шар усны үерийг хамж аваад гадагшаа явдаг. Тэгээд үүнийг ашиглахгүй мөртлөө олон зуун сая жилийн турш арай гэж хуримтлагдаж бий болсон газрын доорх усаа дэндүү хайр найргүй хэрэглэж байгаа зохисгүй хэрэглээ байна. Гол горхи булаг шандны ариун байдал гээд гадаргын усанд хандах тал руу түлхүү анхаарч байгаа. Ерөнхийдөө бидний зорилгын нэг чиглэл бол гадаргын усны ариун байдлыг хангах, зохистой ашиглах, хамгаалалтын бүсийг тогтоох мөн түүнчлэн аж ахуйн үйл ажиллагаа,  байгалийн аясаар өөрчлөгдөх өөрчлөлтийг судлах чиглэлээр ажлууд хийж эхэлж байна.
-Манай орны усны хэрэглээг бусад орнуудтай харьцуулбал давсан үзүүлэлт байна уу?
-Усны хэрэглээ харилцан адилгүй байна. Улаанбаатарын хувьд аваад үзэхэд төвлөрсөн системээс хэрэглэж байгаа усны хэмжээ бол бусад улсуудаас их байна. Манай орон 340 литр гэсэн хэрэглээтэй байдаг. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд  250-300 литр байх жишээтэй. Гэтэл өнөөдөр өндөр хөгжилтэй Герман, Япон зэрэг улсуудад 110-150 литр ус хэрэглэж, хэмнэлттэй технологи ашиглаж байгаа юм. Усны хэрэглээний төлбөр үнийн өртөг нь давуу болохоор хямгатай хэрэглэж байгаа. Манайд бол социолизмын үеийнхтэй адил үнэ цэнэтэй байгаагийнх. Ус байгаль дээр үнэгүй боловч усыг авч явах процесс болох крант хүртэл асар их өндөр үнэтэй техник технологи дэд бүтцээр хийж байгаа. Гэтэл гэр хороололд машинаар зөөж түгээх цэг дээр очиж байгаа. Дунджаар хоногт 6 литр ус байгаа нь хүрэлцээ бага, харин хотын төвийнхөн 100-150 орчим төгрөгөөр тонн усны төлбөр хийж харилцан адилгүй байдалтай байна.
-Иргэдийн ухамсарт усны хэрэглээгээ хэмнэх хэрэгтэйг хэрхэн бодитоор үйл ажиллагаа болгон харуулах вэ?    
-Энэ чиглэлээр хэдэн ажил зохиох шаардлагатай байна. Усны үнэ цэнийг багаас нь мэдрүүлж боловсролын системд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт: Эдийн засгийн үнэ цэнийг ойлгуулах юм. Ус бол байгалийн яндашгүй нөөц биш байгалийн юугаар ч орлуулашгүй өвөрмөц эрдэс. Энэ эрдэсийг  тодорхой хүмүүсийн крантны амсар дээр, худгийн амсар дээр авчрахын тулд асар их шинжлэх ухаан агуулсан асар их дэд бүтэц ордог. Ийм учраас үнэ цэнэтэй. Дэлхийн хүн ам өсөж байхад нөөц бол тогтмол байгаа тиймээс хязгаарлагдмал ирээдүйд туйлын хязгаарлагдмал байдалд хүрнэ. Тийм учраас үнэ цэнийг дэлхийн түвшинд авчрах хэрэгтэй. Нийт нефть шатахууны үнэ л гэхэд дэлхийн зах зээлийн хэмжээнд хүрээд ирсэн байхад усыг дөхүүлэх хэрэгцээ шаардлага байна. Бид 2 хөршөөсөө гэхэд л 40, 50 дахин бага үнээр тогтоож байна. Тэгэхээр усныхаа үнэ цэнийг эргэж харах цаг болсон.
-Өнөөдөр усны тоо бүртгэл ямар байна вэ?
-Усны тоо бүртгэлийн тооллогын ажлыг орон нутагт хийгээд дууслаа. Улаанбаатар хотын усны тооллого, услах цэгийн тооллогын үйл ажиллагаа хийгдээд суурин боловсруулалтын шатанд явагдаж байна. Улаанбаатар хотод төвлөрсөн эх үүсвэрээс 167 худгаас хотын хэрэгцээг хангадаг, түүнээс гадна олон зуун олон мянган худаг байгаа. Айлын хашаанд байгаа худгуудын кадастр бүртгэлийн ажил явагдсан. Эцсийн дүн гараагүй байна. Ерөнхий дүр зураг гэвэл 2003, 2007 оны тооллогоор түгшүүр зарласан зүйл бол байхгүй харин ч боломжийн үр дүн харагдаж байна.
-Өвөл болохоор утаа униар их болдог. Туул, Орхон голууд дээр утаа, хүлэмжийн хий гаргадагүй усан сан бүхий усан цахилгаан станц байгуулна гэж яригдаж байсан. Энэ санаа санаачилга ямар шатандаа явагдаж байна вэ?
-Улаанбаатар хотын захирагчийн албаны санал мөн манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Туулын усан санг өөрөөр хэлбэл Туулын гадаргын усыг ундаанд ашиглах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулагдаж Засгийн Газраас хөрөнгө оруулж 350 сая орчим төгрөгийн хөрөнгө гаргаж мастер төлөвлөгөөгөө гаргаж дуусаад тайлангаа гаргаж байна. Энэ бол Туул гол, Тэрэлжийн бэлчрээс цааш хөндлөвч орчим судалгаа хийсэн. Тэнд усан санг байгуулна. Шороон далан боомт бариад тэнд усан сан үүснэ. Туул голыг хэд хэдэн удаа боож усан санг үүсгээд усан сангийн сүлжээ бий болгоно гэсэн зорилго байна. Зорилгын судалгааны ажил дуусч байна. Судалгааг ашиглаад техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажиллагаа яригдаж байгаа. Зураг төсөл нь Японы талтай зөвшилцөлд хүрээд зураг төсөл боловсорсны дараагаар далангийн үйл ажиллагаа явагдах болно.  Гурван  жил орчим усан сангаас гадна усан цогцолбор баригдах ажил хийгдэнэ. Энэ бол төлөвлөгөөнд туссан, ажил нь эхлээд явж байгаа. Усан цогцолборын гол зорилго нь Туул голын усны горимыг тогтоох хөндлөвч далан бий болгох юм. Мөн дараагийн зорилго бол усан толио бүхий усан сангийн тааламжтай уур амьсгалтай газар бий болгоно. Үүнийгээ тойруулаад цэвэр бүсийн гадна талд газар олгож амралт зугаалга, аялал жуулчлалын бүс байгуулна гэж байгаа.
-Байгалийн тогтолцооноос хамаараад экологийн үзэгдэл бүхэн бие биенээсээ урвуу хамааралтай байдаг. Тухайлбал агаарт дэгдэж буй хорт бодис хөрсний бохирдол зэргээс ус бохирдож буй нэгэн үндэс болдог. Дан ганц усны бохирдлыг биш хөрс агаарын бохирдлыг багасгах тал дээр ямар ажил хаанаас хийх ёстой вэ?
-Хөрсний бохирдол агаарын бохирдол бол эргэж байгаа процесс. Жишээлбэл яндангаас гарч байгаа утаа сарнина. Сарниж байгаа утаан дотор пракцууд гэж бий. Хүнд пракцууд нь болохоор үүсэх үүсгүүрээ дагаад унадаг. Хөнгөн пракцууд бол агаартай исэлдээд замхардаг. Тодорхой хэмжээний зайнуудад хөрсийг бохирдуулаад борооны усаар дамжаад гадаргын усанд бохирдлыг зөөдөг. Ус тодорхой хэмжээгээр хөрсөөр дамжин бохирдоно. Тухайлбал механик маягийн. Гачуурт тал руу гэхэд усны эх үүсвэрийн дээд талд уулын жалганд хогоо буулгахад борооны улиралд нэг удаа үер ороход л тэр хогийг Туул гол руу аваад урсах жишээтэй. Тэр бохирдол нь голыг бохирдуулж энэ нь газрын доорх устайгаа хөрсний усаар дамждаг. Ус зүйн харьцаатайгаар бие биендээ нөлөөлдөг. Тийм учраас үүнээс хамгаалах нь нийслэл хотын хамгийн том асуудал. Энэ асуудлыг төрөөс хамгаалахын тулд маш олон асуудал зохиогдох ёстой. Зохион байгуулалтын асуудал, байгаль орчинтой холбоотой асуудлууд, судалгаа шинжилгээ гээд цогц ажил явагдаж байж ажил бодитоор хэрэгжинэ. Ялангуяа хот байгуулалттай холбоотой том асуудал юм. Тэр чиглэлээр зохиогдож байгаа ажлууд их байна. Ер нь байгалийн жамаар нь сэргээх тийм төсөл хэрэгжих ажил эхэлж байна.
-Туул, Орхон голын эргээр их хэмжээний байшин барилга баригдаж байна. 500 метрээс доошгүй газарт барихыг хориглодог нэр зүүдэг ч 30 метр хүрэхгүй газарт газар олголт хийгдээд байна. Үүнийг таныхаар яаж шийдвэрлэх ёстой вэ?
-Манай журам хууль тогтоомжуудад голын эргээс 200 метрт аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт байдаг. Дээр нь Улаанбаатар хотын захирагчийн албанаас гарсан цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын нэг хоёрдугаар бүс гэж байдаг. Үүн дотор газар олгох ёсгүй, аж ахуйн байгууллага үйл ажиллагаа явуулах ёсгүй. Гэтэл манайд тэр байтугай хууль тогтоомжууд зөрчигдөөд байгаа. Энэ бол газар олгож байгаа хотын газрын хууль зөрчсөн үе үеийн эрх мэдэлтнүүдийн хийсэн нүгэл юм. Мөнхбаяр даргыг гарч ирсэнээс хойш үүнийг засах ажлууд их хийгдэж байна. Энэ ажил алсдаа хэрэгжих байх гэдэгт найдаж байна. Улс орны хот суурингийн газрын хөгжлийг бий болгох эволюц бол усыг дагадаг болохоос биш очиж нэг газар байгуулчаад дараа нь усаа хайдаггүй нь дэлхийн эволюцын түүх юм. Манайх газрын доорх усныхаа нөөцийг мэдэхгүй байгаа мөртлөө том бүтээн байгуулалтууд хийнэ гэдэг. Эрчим хүчийг нь шийдэж байна, төмөр зам, нөөц баялагаа, хот байгуулах газраа шийдэж байна. Харин одоо эхэлье гэхээр усаа яах билээ гээд асар том асуудлаа шийдээгүй байдаг. Ер нь усыг дагаж хөгжил явагдана. Тиймээс эхлээд хаана ч ашиглахын тулд усаа тодорхой болгох ёстой. Ийм учраас манайд буруугаар эргэдэг. Усныхаа үнэ цэнийг зах зээлийн шинэ технологоор шат ахиулан өөрчлөхгүй бол монгол шиг дээр үеийн сэтгэлгээтэй бодлого алга байна. Тийм учраас ажлын хэсэг байгаль орчны яам дээр байгуулаад усны экологи эдийн засгийн үнэлгээ гэж хийсэн. Монгол орны нутгийг 29 сав газарт хуваагаад экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. 29 сав газар бол янз янз гарч байна. Жишээлбэл: Гүний хоолой, балгасын улаан нуур тэр хавьд байгаа газрын доорх усны сав газруудын экологи эдийн засгийн үнэлгээ өндөр гарч байгаа юм. Энэ нь олон сая жилийн өмнөөс бий болсон эргэж нөхөн сэргээгдэхдээ олон жил зарцуулдаг. Монголын хүн амын тэн хагас нь байгаа үйлдвэр аж ахуйн газруудын ихэнх нь байгаа учраас Туул голын сав газрын усны экологийн тэнцвэр маш өндөр гарна. Үүн дээр тулгуурлаад үнэ цэнэ яригдана. Тэнд тохирсон зах зээлд өөрийх нь үнэ цэнийг шингээсэн байгалийн нөөцийнх нь ач холбогдлыг харуулсан өртгөөр усыг хэрэглэх ёстой. Үүнийг боловсруулаад байгаль орчны яаманд өгсөн. Хоёр дахь удаагаа буцаагдаад гурав дахь удаагаа өргөн барих гэж байна. Цаашаа Байгаль орчны яамнаас их хурлаар дамжаад усны үнэ цэнийн асуудал хөндөгдөх байх аа. Өнөөдөр монголчуудын амьдралд нэг хүнд ногдох үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ харьцангуй өндөр болсон учраас усны нөөцийг зохих байранд тавих хэрэгтэй байна. Үүнийг анхаарах цаг болсон. Бүр тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг тал талаасаа дэмжээд ажиллах хэрэгтэй байна. 
Ярилцсан Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж:

Монгол орны усны бохирдол, усны нөөц, хэрэглээний буруу хэвшлийн үр дагавар нь ...

Уншсан: 1655 | Түгээх |
Холбоотой мэдээ
Г.Болор-Эрдэнэ : Урлагаар явах сонирхолтой хүүхдүүдийн урлагт хөл тавих үүд хаалгыг нээж өгнө
4 цаг 26 минутын өмнө
Г.Баярсайхан: Интернэтийн эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой
2014.10.15
Э.БАТ-ҮҮЛ: “Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй
2014.10.13
Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” болно
2014.10.08
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: Товлосон хугацаандаа вакцинаа хийлгээгүйн улмаас хүүхдийн дархлаа суларч, халдвар авах эрсдлийг нэмдэг
2014.07.07
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Г.Болор-Эрдэнэ : Урлагаар явах сонирхолтой хүүхдүү...
4 цаг 26 минутын өмнө
Г.Баярсайхан: Интернэтийн эрх чөлөө халдашгүй дарх...
2014.10.15
Э.БАТ-ҮҮЛ: “Чингис” бондын мөнгийг зах замбара...
2014.10.13
Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт”...
2014.10.08
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам...
2014.07.07
Г.Буяндоржийн хохирогч ярилцлага өглөө
2014.07.07
“АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ийн “Саруул” хороол...
2014.06.30
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Цаг хугацаа бол ямар ч ашигт ...
2014.06.27
Г.Сарангэрэл : Х.Тэмүүжин арьсаа хамгаалахын тулд ...
2014.06.25
Г.Ванчиг: Шинжлэх ухааныг хөгжүүлсэн улс ашгийг нь...
2014.06.12
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монг...
2014.06.11
Ө.Сумъяабаатар: Хөгжлийн Үндэсний хэмжээний хэлэл...
2014.05.21
Г.Шийлэгдамба: Их өрийн асуудлыг гуйвуулж байгаа н...
2014.05.20
Ж.Оргил: Захиалгатай байж болзошгүй ташаа мэдээлэл...
2014.05.19
А.Мөнхбат: Эд бол Монголыг өөрчлөх залуус
2014.05.13
Янгир ятга ууландаа жаргалтай
2014.05.09
Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хариуцлага тооцжээ
2014.04.15
Д.Жаргалсайхан: Монгол инженерүүд 4-14 дахин бага ...
2014.04.07
Волейболын спортын мастер Т.Отгонтөгс: “Алтан цо...
2014.04.02
Ц.Ариунаа: Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс ...
2014.03.31
Урлагт 22 жил зүтгэсэн тайлангаа тавьж байна
2014.03.28
Д.Батжаргал: “Ноёд констракшн” компани С.Билэг...
2014.03.21
Г.Батхүү: “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асууд...
2014.03.20
П.Цагаан: Хүүхдийн паркийг булаасан нөхдүүд нүглээ...
2014.03.13
Д.Гантулга: Үүрийн гэгээгээр гэмт үйлдэл хийж, буу...
2014.03.12
З.Батбаяр: БОНХЯ-нд олгогдсон эрхийг зөвхөн “Мон...
2014.03.10
Ж.Сауле: Улсын онцгой комисс ийм байдлаар ажиллава...
2014.02.26
Ё.Онон: Агнасан биш амьд амьтнаараа бахархая
2014.02.18
Э.Хишигбаяр: Залуус аа, бидэнтэй нэгдэж хамт аялаа...
2014.02.14
Б.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө мөнгөтэй хүмүүс гэрлэлтээ б...
2014.02.14
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Ганбуушийн хагалгаа амжилттай болж, хүйсээ солиулс...
2012.05.28
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
“Super B” салоны захирал Г.Дэлгэржаргал: Монго...
2012.04.06
Н.Ганцацрал: Манай хойд аав нийтдээ долоон хүүхди...
2012.08.07
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Г.Буяндоржийн хохирогч ярилцлага өглөө
2014.07.07
Ж.Цогтсугар:"Сэтгэцийн тэнэглэл бол оюуны ДОХ юм"
2011.08.01
Г.Сарангэрэл : Х.Тэмүүжин арьсаа хамгаалахын тулд ...
2014.06.25
З.Бат - Отгон:Сенсааци дэгдээгээд,бизнес хийгчдийн...
2012.12.28
Гамбууш: Би Тайландад хүүхэд төрүүлэх боломжтой б...
2012.04.05
Судлаач Д.Янжиндулам: Хэдэн оюу толгойтой тэнцэх а...
2011.09.03
Жүжигчин Г.Золзаяа: Соёлоо нөхөр хүүхдээ орхиж, эх...
2013.11.22
Ц.Оюундарь: Телевизийнхээ дарга нь болмоор байна г...
2011.07.16
Ц.Сосорбарам: Монголд усны үнэ цэнийг мэдрүүлж, со...
2011.11.02
Кино найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэн: Өвдөж зов...
2012.10.03
Дуучин Ц.Амарбаяр буюу “ноён Бондгор”: Хүмүүст...
2011.12.07
Н.Энхбаярын эхнэр Цолмон сэтгүүлчидэд юуны учир х...
2012.05.15
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
“Иргэн та баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа: ...
2011.09.14
А.Мөнхбат: Мөнгөтэй хүмүүст үйлчилдэг бүхэл бүтэн ...
2013.05.28
Д.Бямбасүрэн: Сонгуулийг будлиантуулах бүх нөхцөл ...
2012.05.08
Ц.Эрдэнэчулуун: Монгол эмэгтэйчүүдийн урласан хувц...
2011.07.08
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Бэлчээрийн мал аж аху...
2011.09.28
Л.Лхагвадулам: Аав минь үндэсний баатар хүн байсан...
2012.03.16
Цагдаагийн хурандаа Т.Мягмарсүрэн: Цагдаагийн байг...
2011.07.18
Төрийн Соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын д...
2012.09.11
Професор Т. Намжим: Дарханд баригдах газрын тосны ...
2011.07.19
С.Одонтуяа: Ажилдаа ажил хэрэгч ханддаг хүн УИХ-д ...
2013.11.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011