Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
2017.03.15

Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийг 2016 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох салбарын яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм байна. 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, тэдний гэр бүл,  эрх ашгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн  үйлчилгээг хүргэж буй мэргэжилтэн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Ийнхүү төлөвлөгөөнийхөө дагуу уг төслийг хэрэгжүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн хамт төр захиргааны “Хангарди” ордонд байрлах төрийн байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Уг семинарын хүрээнд тэд байгууллагын гаднах тайлбай, угтах үйлчилгээнээс эхлээд бүх үйл ажиллагаанд дүгнэлт хийж, үнэлгээ өгсөнийхөө дараа холбогдох удирдлагад шаардлага хүргүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмжийг дээшлүүлэхээр зорьж байгаа аж.

Японы эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, дэд бүтцийн хүртээмж, саадгүй орчныг бүрдүүлэх чиглэлийн мэргэжилтэн Katsushi Satoh “"Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн хүрээнд энэ удаагийн семинарыг зохион байгуулахаар ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэхийн тулд биет саад бэрхшээлийг арилгах нь хамгийн чухал юм. Энэ утгаараа Японы төр захиргааны байгууллагууд энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан орчныг тохижуулж, сайжруулахаар төрөл бүрийн арга хэмжээг маш идэвхтэйгээр зохион байгуулдаг. Уг семинараараа Японд явуулж буй дэд бүтцийн үнэлгээг Монгол Улсад мөн адил хийж, цаашид энэ ажлыг тогтворжуулах зорилготой байгаа. Орон нутгийн Засаг захиргаа ялангуяа хотын захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, хуучин барилгын засварыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хийж, шинээр барьж буй барилгыг стандартын дагуу барих талд анхаарах хэрэгтэй” гэлээ. Монгол Улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн ерөнхий тоо байдаг.  Харин дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг хийж, эдгээр иргэдтэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлэхээр болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан тоо бүртгэл, мэдээлэл гараад ирвэл тэдний хэд нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу вэ, хэдэн хувь нь ямар мэргэжлээр суралцаж, аль салбарт ажиллах хүсэлтэй байна вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд ...

Уншсан: 23 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ
2017.09.22
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2017.09.22
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
2017.09.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.22
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
2017.09.21
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017.09.20
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
2017.09.20
Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа
2017.09.20
Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо...
2017.09.20
Аялал жуулчлалын замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй...
2017.09.20
Автобусны зогсоолуудын тохижилтын байдалд хяналт т...
2017.09.20
Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжт...
2017.09.19
Эрчим хүчний салбарын өр төлбөр 16.8 хувиар буурчэ...
2017.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.18
Баянхонгор аймаг Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ
2017.09.18
ICT EXPO: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ...
2017.09.16
“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг...
2017.09.15
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно
2017.09.15
Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав
2017.09.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.15
Мэдэгдэл
2017.09.14
“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өд...
2017.09.14
Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзмшиг...
2017.09.14
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуул...
2017.09.14
Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна
2017.09.14
Засгийн газар хоорондын комисс хуралдана
2017.09.14
Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
2017.09.14
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шин...
2017.09.13
НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэм...
2017.09.13
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох жур...
2017.09.13
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.25
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.08.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.24
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг э...
2017.08.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.23
Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзмшиг...
2017.09.14
Мэдэгдэл
2017.09.14
“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өд...
2017.09.14
Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт...
2017.09.08
Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна
2017.09.14
Засгийн газар хоорондын комисс хуралдана
2017.09.14
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуул...
2017.09.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011