Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2017.03.07

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг хангаж ажилласан. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээнд 690 цагдаагийн алба хаагч, ХСИС-ийн 515 сонсогч, олон нийтийн цагдаагийн 192 ажилтан, цагдаагийн урамшуулалт 1000 эргүүл ажиллаж, өдөр бүр 920 чиглэлд эргүүл хийж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 163 үйлдлийг газар дээр нь илрүүлж таслан зогсоож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол, сэжигтнийг олж тогтоосон. Дээрэм, булаалт, хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт нийт 51 цэгт 86  зөөврийн хяналтын камер суурилуулж ажилласнаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо 17-30 хувиар буурсан байна” гэлээ.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3961 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 116, зөрчлийн шинжтэй 1452 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 116 ослыг материалжуулан шалгаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллууллаа. Баярын өдрүүдэд тус албаны 498, Цагдаагийн бусад анги байгууллагын 125 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч буюу нийт 925 алба хаагчийг хуваарилан ажиллуулсан” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж хэллээ.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа бүтцийн нэгж, бие бүрэлдэхүүнийг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 803 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тус дүүргийн Засаг даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/66 дугаар захирамжаар цуцлагдсан, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд малын гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж Улаанбаатар хотын зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилго бүхий ажлын хэсэг ажилласан. Баянзүрх дүүргийн 10, 22, Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хороонд шар усны үерт автах эрсдэлтэй газар байна. Тиймээс далан сувгийн цэвэрлээг хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байна” гэв.

““Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 269 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах 1. 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах обьектын харуул, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 1316 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 1034 мэдэгдэх хуудас, 24 албан шаардлага, 9 акт, 3195.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 13 обьектод цахилгаан халаагуур тавиулан, зөвлөгөө өгч  ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Цагаан сарын баярын үеэр цагдаагийн нийт алба хаагчид тэр дундаа Замын цагдаагийнхан маш сайн ажилласан явдалд талархал илэрхийлье. Цаашид сонсогч нарыг ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг сайн өгч, аюулгүй байдлыг ханган ажиллах хэрэгтэй” гээд шар усны үерт автаж болзошгүй газруудыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, далан шуудууг цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулах, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар болон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх зарим асуудлыг яаралтай оруулж ирэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд  өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны ...

Уншсан: 20 | Түгээх |
Холбоотой мэдээ
БНСУ-ын Эрчим хүчний агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
5 цаг 17 минутын өмнө
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов
5 цаг 27 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
8 цаг 39 минутын өмнө
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ
2017.09.22
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
БНСУ-ын Эрчим хүчний агентлагтай хамтран ажиллах с...
5 цаг 17 минутын өмнө
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс ту...
5 цаг 27 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
8 цаг 39 минутын өмнө
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.22
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
2017.09.21
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017.09.20
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
2017.09.20
Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа
2017.09.20
Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо...
2017.09.20
Аялал жуулчлалын замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй...
2017.09.20
Автобусны зогсоолуудын тохижилтын байдалд хяналт т...
2017.09.20
Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжт...
2017.09.19
Эрчим хүчний салбарын өр төлбөр 16.8 хувиар буурчэ...
2017.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.18
Баянхонгор аймаг Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ
2017.09.18
ICT EXPO: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ...
2017.09.16
“Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг...
2017.09.15
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно
2017.09.15
Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав
2017.09.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.15
Мэдэгдэл
2017.09.14
“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өд...
2017.09.14
Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзмшиг...
2017.09.14
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуул...
2017.09.14
Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна
2017.09.14
Засгийн газар хоорондын комисс хуралдана
2017.09.14
Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
2017.09.14
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.25
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2017.08.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.24
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг э...
2017.08.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.23
Төвийн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзмшиг...
2017.09.14
Мэдэгдэл
2017.09.14
“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өд...
2017.09.14
Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжт...
2017.09.19
Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа
2017.09.20
Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт...
2017.09.08
Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна
2017.09.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011