Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29

Ханш өсч буй шалтгаан

Долларын ханш яагаад ѳсѳѳд байна вэ?— Энэ асуултын хариу нь энгийн. Манай зах зээл дээр доллар ховор бараа болж, ханш нь ѳсч байгаа нь дараах 2 шалтгаантай.

1.     Бидний олж буй валют гадагш зарж буй валютаа нѳхѳхгүй байна. Жишээ нь, экспортын орлого, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт, жуулчид Монголд ирээд зарцуулж буй мѳнгѳ гэх мэт сувгуудаар Монгол руу валют орж ирдэг. Гэтэл энэ нь импортын бараа, гаднаас авсан зээл бондын хүүгийн тѳлбѳр, гадаадад сурсан болон эмчлүүлсэн зардал гэх мэт Монголоос гарч буй валютаас бага байна. Ийнхүү  валют цэвэр дүнгээр гадагш урсахыг эдийн засагчид төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэж хэлдэг.

2.      Зах зээл дээр долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт ѳндѳр байна. Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог. Үүнийг self-fulfilling prophecy буюу “бодол биелдэг” нэг жишээ гэж хэлж болно. Хэрэв цаашид ханш өснө гэсэн хүлээлтээр бүгд уралдаад доллар худалдан аваад эхэлбэл ханш нь өснө гэсэн үг.

Ханшийг юу шийддэг вэ?

“Ханш гэж юу вэ?”,  “Ханш юунаас шалтгаалдаг вэ?” гэдгийг арай дэлгэрэнгүй авч үзье. Ер нь аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр 1 доллар = 100 иен, 1 евро = 70 рубль, 1 юань = 350 төгрөг гэх мэт үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсч байгаагаас хамаарч өөрчлөгддөг. Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ бол үнэ ѳсдѳг.

Тэгвэл Авах, зарах хэмжээ юунаас хамаардаг вэ?” гэдэг асуулт гарч ирнэ.

Зарах хэмжээ буюу нийлүүлэлт дараах 2 зүйлээс шалтгаалдаг: 1. Тухайн эдийн засагт валют хэр их хэмжээтэй байх; 2. Зах зээлд оролцогчдын хүлээлт ямар байх. Өөрөөр хэлбэл, хэрэв Монгол руу орж ирэх валютын урсгал их, зах зээлд оролцогчид валютын ханш унана гэсэн хүлээлттэй байвал зарагдах хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлд оролцогчид гэдэг нь банкууд, компаниуд, иргэд г.м байж болно. Жишээ нь экспортын орлого сайжрах, ГШХО нэмэгдэх эсвэл зээл бонд хэлбэрээр валют Монголд орж ирэхэд төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж байсныг бид мэднэ.

Харин авах хэмжээ буюу эрэлтэд манай улсаас гарах валютын урсгал нөлөөлнө. Түүнчлэн зах зээлд оролцогчдын хүлээлт ч бас чухал.

 Тэгэхээр долларын ханш эрэлт ба нийлүүлэлтээр шийдэгддэг байх нь. Эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнд валютын орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлж байна. Эдгээрийн аль нь чухал хүчин зүйл болох вэ гэдэг нь харин цаг үеэс шалтгаална. 

Урт ба богино хугацааны ялгаа

Ѳнөөдөр маргааш, ойрын сарууд гэх мэт харьцангуй богино хугацаанд улирлын онцлог болон хүлээлт ханшид хүчтэй нөлөө үзүүлдэг. Цагаан сарын ѳмнѳ, эсвэл зуны амралт дуусч бизнес идэвхжих үе гэх мэт цаг үеэс хамаарч ханш өөрчлөгдөх тохиолдол үүний нэг жишээ. Харин хүлээлтийн хувьд, валютаар худалдан авалт хийх бодит хэрэгцээгүй ч доллар уралдаж авснаар ханш өсөх тохиолдлыг нэрлэж болно.

Үүнтэй харьцуулахад 5-10 жил гэх мэт харьцангуй урт хугацаанд тухайн орны ѳрсѳлдѳх чадвар буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс төгрөгийн ханшийг тодорхойлдог. Үүнд:

  • Эдийн засгийн бүтэц маань ямар байна вэ?
  • Валют олох чадвартай компаниуд хэр олон байна вэ?
  • Импортыг орлох чадвартай үндэсний үйлдвэрлэгчид байна уу?
  • Боловсон хүчний чадвар хэр байна вэ?
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулах татвар, хууль эрхзүйн орчин хэр сайн байна вэ?
  • Гаднаас хѳрѳнгѳ оруулалт татах орчин хэр бүрдсэн байна вэ? гэх мэт асуудлууд хөндөгдөнө.

Урт хугацааны шийдэл: Өрсөлдөх чадвар

Даяарчлалын энэ үед улс орнууд хоорондоо худалдаа хийх нь ихэсч, төлбөр тооцоондоо валют ашигладаг. Жишээ нь, Япончуудад iPhone худалдаж авахын тулд доллар хэрэг болно. Тэд Тоёота машин үйлдвэрлээд Америкчуудад зараад хэрэгцээт доллараа олчихно. Харин бид яадаг вэ?

Харамсалтай нь, манай орны хувьд уул уурхайгаас ѳѳр валют олох чадвартай салбар цѳѳн хэрнээ ихэнх хэрэглээгээ гаднаас авдаг импортын эдийн засагтай. Иймд зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ унах тоолонд валютын ханшийн ѳсѳлт санаа зовоосон асуудал болсоор ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийг хүсвэл өрсөлдөх чадвартай холбоотой дээр дурдагдсан суурь асуудлуудаа шийдэх шаардлагатай.

Үүний тулд мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж, дэлхийн зах зээлд зарагдах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудыг бий болгож, олон улсын шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах ёстой. Тэгвэл Хэн юу хийвэл эдгээр зорилго биелэх вэ?” гэдгийг Монгол хүн бүр анхаарах нь зүйтэй байна.

Б.Түмэнцэнгэл
Эх сурвалж: Монголбанк

Долларын ханш яагаад ѳсѳѳд байна вэ?— Энэ асуултын хариу нь энгийн. Манай...

Уншсан: 111 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
2017.05.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчил...
2017.05.29
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдв...
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг э...
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвөлгөө тэм...
2017.04.03
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг
2011.05.25
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Гоё шүд-эмэгтэй хүний чимэг...
2017.10.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.10.20
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2017.09.11
50 сая жилийн өмнөх аалзны хэлбэрийг тодорхойлжээ
2017.09.11
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Монголын цаст оргилууд
2011.12.14
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
Найрын дэг ёс
2011.08.01
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
"Мона Лиза"-гийн далд нууцлаг инээмсэглэлийн нууц
2011.07.25
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2011.06.17
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
Мөнх цаст Фужи уул дэлхийн өвд бүртгэгджээ
2013.06.27
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
Монголд анх шатар үүссэн үү?
2012.08.02
Сансрын хар нүх буюу гараг ертөнцийн тайлагдашгүй ...
2012.11.06
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Гэрийн тэжээмэл муур хэрэмний зулзагыг өөртөө дасг...
2011.06.03
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Клиник үхлийг үзсэн бүсгүйн яриа
2013.07.29
Монгол үндэсний хөгжмийн зэмсэг-Лимбэ
2012.08.21
Дэлхийд алдаршсан монгол хатан Сорхагтани бэхи
2011.10.13
Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг
2011.11.10
Хятад эрдэмтэд тоншуулын "нууцыг" илрүүллээ
2011.11.11
Дэлхийн хамгийн харгис 10 хүн
2011.10.11
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011