Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхий сайд боловсролын салбарынхны үгийг жил бүр сонсоно
2016.08.19

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар өнөөдөр боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг тусгаж байгаа юм.

Уулзалтад оролцогсод өөрсдийн хариуцсан салбар, байгууллагынхаа өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид яаж хөгжүүлэх санал санаачилгаа Засгийн газрын тэргүүнд дуулгасан юм.

Шинжлэх ухааны салбарын тухайд:

Энэ салбарыг төлөөлж ирсэн эрдэмтэд МАН-ын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан нь бидний урам зоригийг сэргээсэн гэлээ. Учир нь энэ салбарт ажиллаж байгаа судлаачдын тоо Ази тивийн дунджаас гурав дахин бага бол энэ салбарт төрөөс зарцуулж байгаа төсөв хөрөнгө 10 дахин бага байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед байдлыг эрдэмтэд ойлгож байна. Салбарын нөөц бололцоог ашиглаад санхүүжилтийн өөр эх үүсвэр бүрдүүлэх, гадаадаас санхүүжилт татах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Хамгийн гол нь боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгох хандлагыг бий болгох хэрэгтэйг онцоллоо. Шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн хууль батлагдсан. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө, боловсон хүчний асуудал хүнд байна. Мөн шинжлэх ухааныг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэржилтийн салбартай холбох үүрэг бүхий “Гарааны компани” байгуулах шийдвэр гарсан. Энэ чиглэлийн компаниудад гарааны санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг шуурхай шийдэх шаардлагатай байна гэлээ. 

Боловсролын салбарын тухайд:

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Энэ Засгийн газрын үед бодлогын ерөнхий чиглэл цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэж байна. Төрийн өмчит их дээд сургуулиудын тухайд оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг. Сургалтын төлбөрийн хэмжээгээр дээд сургуулиудыг санхүүжилтээр хязгаарлах нь олон улсын хэмжээний их сургууль болж хөгжих боломжийг хааж байна. Иймд оюутан бүрт ногдох хувьсах зардлыг төрөөс шийдэж өгөх хэрэгтэйг онцолсон. Мөн Монголын их дээд сургуулиуд цаашид судалгааны их сургууль болох зорилт тавьдаг ч мастер, докторын оюутнуудын сургалт судалгааны ажилдаа төвлөрч, үр дүнтэй, амжилт гаргаж ажиллах нөхцөл боломж дутмаг байдаг. Ядаж л тэдний нийгмийн асуудлыг шийдэх, судалгаа явуулах боломжоор хангах боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх зэрэг саналыг илэрхийллээ. Хувийн хэвшлийн сургуулиудын тухайд бодлогын гадна үлддэг сул тал байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа.

Соёл, урлагийн салбарын тухайд:

Соёлын тухай хуулиар боломжийн эрх зүйн орчин бүрдсэн ч тухайн салбарт ажиллагсадын нийгмийн хангамжтай холбоотой заалт хэрэгжихгүй байгааг дуулгалаа. Энэ салбарын боловсон хүчний асуудалд сүүлийн жилүүдэд намын томилгоо ихээр орж байгааг шүүмжиллээ. Төр дэргэдээ мэргэжил арга зүйн удирдлага ажиллуулж, тэднээрээ дамжуулан тухайн салбарын удирдлагыг боловсруулах, хянах, хариуцлага тооцох механизмтэй болох боломжийг санал болголоо. Соёл урлагийн салбарын тухайд тулгамдаж байгаа гол асуудал бол барилга, байгууламжийн өмчлөл, засвар, ашиглалтын асуудал. Эдийн засаг хүнд байгаа ч жил жилийн төсөвт боломжийн хирээр мөнгө суулгаж, ялангуяа хөдөө орон нутгийн соёлын байгууллагын барилга байгууламжид урсгал засвар хийхийг хүслээ. Хүүхэд залуучуудыг үндсэрхэг үзлээр хүмүүжүүлэх, эх оронч төлөвшил суулгахад соёлын салбарын үүрэг роль их. Гэтэл төрд энэ чиглэлийн тусгай хөтөлбөр байхгүй. Ядаж 2-3 жилд нэг удаа хөрөнгө гаргаж, томоохон хэмжээний уран сайхны кино хийх хэрэгтэй байгааг Киноны салбарынхан хэллээ.

Нийтийн биеийн тамир, спортын салбарын тухайд:

  Спорт, нийтийн биеийн тамирыг тусдаа дээвэрт багтаасны үр дүнд нийтийн биеийн тамирын салбар спортдоо дарагдаж хөгжиж чадахгүй байгааг тус салбарын удирдлага хэлж байна. Энэ Засгийн газрын хувьд дээрх хоёр салбарыг нэг дээвэр дор нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийтийн биеийн тамир, спортын сан байгуулах гэж байгаад талархалтай хандаж байгаагаа энэ салбарынхан дуулгалаа. Энэ салбарыг хөгжүүлэх 5 үндсэн хүчин зүйл байгаа. Үүнд:

-  Салбарын эрх зүйн орчин

-  Материаллаг бааз

-  Бүтэц зохион байгуулалтын оновчтой хэлбэр

-  Боловсон хүчний чадавхи

-  Спортын шинжлэх ухаан хөгжүүлэх

Хэрэгжиж чадаж байгаа хүчин зүйлээс гадна чадахгүй байгаа хүчин зүйлсийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахыг спортын салбарынхан хүсэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа хэллээ.

Салбараа хөгжүүлэх чиглэлээр үнэтэй санал хэлсэн та бүхэнд талархаж байна. Үүн дээр тулгуурлан дараах чиглэлээр ажлаа төлөвлөхөөр шийдэж байна.

-  Эдийн засаг хүндрэлтэй энэ үед төр, засгаас мөнгө нэхэх биш, хямд зардлаар асуудлыг зохицуулах боломж байна. Тухайлбал, ХНХЯ, ГХЯ барилга дотроо зохицуулалт хийж, ажилтнуудынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдсэн байна. Ийм жишгийг хэвшүүлэх,

-  2017 оноос эхлэн ашиглалтад орох орон сууцны хороолол болон байруудад хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг давхар шийдэх стандарт мөрдөх,

-  Засгийн газрын хэрэгжүүлэх чухал асуудлын нэг нь үйлдвэржилтийн бодлого. Шинжлэх ухааны байгууллагууд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах,

- Засгийн газар cпорт,  соёл урлагийг хөгжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сурч байгаа оюутнуудын эгнээнд энэ салбарын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэлээ.

Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, нийтийн биеийн тамир, спорт салбарын төлөөлөлтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил тутамд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байхаар боллоо. Энэ салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд энэ уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж...

Уншсан: 279 | Түгээх |
Холбоотой мэдээ
Маргааш авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
4 цаг 9 минутын өмнө
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Маргааш авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгү...
4 цаг 9 минутын өмнө
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.30
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.26
Өөрийн хүсэлтээр цахилгаанаа түр салгуулсан бол ху...
2017.05.25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.25
Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэл...
2017.05.25
Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт...
2017.05.25
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлө...
2017.05.25
Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөв...
2017.05.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.23
Emart “Баян-Адрага-2017″ Бага олимпийн наадам ...
2017.05.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.19
Цагдаагийн байгууллагын “нээлттэй өдөрлөг” бо...
2017.05.18
Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна
2017.05.18
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.17
Жолоодох эрх, жолооны үнэмлэхтэй холбоотой асуудал...
2017.05.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.16
Д.ДАВАА: ХАРИУЦЛАГЫГ БИД ШАТ ШАТАНДАА ХҮЛЭЭХ Л БО...
2017.05.17
“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэр...
2017.05.08
Ж.Эрдэнэбат: “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлб...
2017.05.05
Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаан...
2017.05.06
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насы...
2017.05.29
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэ...
2017.04.14
Хангалтгүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусг...
2017.06.13
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-...
2017.04.05
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Аяллын замын ажил зогсчээ
2017.06.13
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/
2017.06.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.05.30
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга...
2017.04.05
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Эдийн засгийн эерэг сэргэлт буюу 850 сая ам.доллар...
2017.04.05
Зарим дүүрэгт малын гоц халдварт өвчнөөс урьдчилан...
2016.02.26
Сэрэмжлүүлэг
2014.12.19
Цогцолборын зам талбайн тохижилтын хөрөнгийг шийдв...
2014.10.21
“Мөрөөдлийн хотхон” хүүхдийн гар зургийн уралд...
2016.05.18
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015....
2015.07.12
Налайх дүүрэгт 50 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн...
2017.04.28
Next Generation-2014 Бизнес форумын шагнал гардуул...
2014.10.13
Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байга...
2017.01.13
Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хуул...
2017.01.23
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэс...
2016.06.23
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан...
2017.04.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011