Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Монгол хуушуур -2016” фестиваль болно
2016.07.07
Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестивалийг   зохион байгуулах гэж байна.

Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран 2016 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.  
 
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж  шагнал гардуулах юм.
  
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг  идэвхитэй оролцсон нийт 20 наадамчдад гардуулна.
 
Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  
 
                               “Монгол хуушуур -2016” фестивалийн шалгаруулалт
 
4.2.1. “Хамгийн өвөрмөц хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
 
Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Хамгийн шинэлэг чимхэлттэй байх 0-5
2 Хуушуур нь сэдэв агуулгатай, эзэлхүүнээр өөр, бусад хуушуураас урт, өргөний хэмжээгээр том байх 0-5
3 Амт, биет байдал, өнгө үзэмжтэй, бүрэн болцтой байх 0-5
4 Шанзны орцонд амин дэм бодисоор баялаг ногоо бусад бүтээгдэхүүн тодорхой хувийг эзэлсэн байх 0-5
 
4.2.2. “Хамгийн амттай хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
 
Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Амтлах эрхтний үзлэгээр гаж амтгүй, төгс байх
 
0-5
2 Өнгө, амт, биет байдал зэрэгт өөрчлөлт оруулалгүй тохирсон горимоор боловсруулсан байх. 0-5
3 Шанзыг технологийн дагуу бэлтгэсэн байх  /шанзанд төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж амин дэм, эрдэс бодисоор баялаг болгосон байх/ 0-5
4 Хамгийн өнгө үзэмж, хэлбэр сайтай байх 0-5
5 Наадамчин олны саналыг хамгийн ихээр авсан байх
 
0-5
 
4.2.3. “Хамгийн цэмцгэр асар” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
 
Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Асрын гадна өнгө үзэмж нь монгол үндэсний онцлог хэв шинжийг харуулсан байгууллагын логотой байх 0-5
2 Ажиллагсад нь ажлын хувцсыг бүрэн өмссөн байх, тогооч зөөгчийн хувцаслалт 0-5
3 Ширээ засалт үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байх 0-5
4 Хоол хүнсний зүйлтэй хүрэлцэж буй гадаргуу, ажлын талбай зэргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тогтмол өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах 0-5
5 Зориулалтын хуурай болон нойтон салфетка, гар ариутгах ариутгалын бодис зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцөлсөн байх 0-5
6 Асар доторх болон ойр орчмын хог хаягдлыг байнга цэвэрлэж, хогийн сав байрлуулсан байх 0-5
Үнэлгээг өгөхдөө шалгуур үзүүлэлтийн 100%-ийн гүйцэтгэлд 5.0 оноо, 90% хувийн гүйцэтгэлд 4.5 оноо, 80%-ийн гүйцэтгэлд 4.0 оноо, 70%-ийн гүйцэтгэлд 3.5 оноо, 60%-ийн гүйцэтгэлд 3.0 оноо, 50%-ийн гүйцэтгэлд 2.5 оноо, 30-40%-ийн гүйцэтгэлд 2.0 оноогоор тус тус үнэлнэ.

Тав. Фестиваль зохион байгуулах чиглэл:

5.1 Фестивалийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.  /хавсралт-1, 2/
5.2. Фестивальд оролцох хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд монгол үндэсний онцлог, хэв шинжийг агуулсан хувцас, чимэглэлтэй, танилцуулгыг /шторк/ бэлтгэж ирнэ.
5.3. Дүүрэг бүр наадамчин олонд зориулж мэндчилгээ бэлтгэж ирнэ. /дүүрэг бүр 3 мэндчилгээ бэлтгэсэн байна/
5.4. Наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газруудын танилцуулгыг /шторк/ дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд   2016.07.11-ний өдрийн 09 цагт тоног төхөөрөмж хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.
5.5.  “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг наадамчдад гардуулна. /Дүүрэг бүр-5 эрхийн бичгийг идэвхтэй оролцсон наадамчдад гардуулах бөгөөд асрын дугаарыг тодорхой бичиж хэлтсийн дарга баталгаажуулна./  Нийт 20 наадамчинд эрхийн бичиг олгоно.
5.6. Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна.
5.7. Ажлын хэсэг “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур” “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулна.
5.8 Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулна.

Зургаа. Шалгаруулалт явуулах, дүгнэх, шагнал гардуулах үйл ажиллагаа 

6.1. “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулахдаа ажлын хэсгийн /шүүгчдийн/ үнэлгээ болон наадамчин олноос авсан санал асуулгын дүнг үндэслэнэ. Номинаци тус бүрээс 2 аж ахуйн нэгж, иргэн буюу нийт 6 аж ахуйн нэгж, иргэнийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр шагнана.
6.2. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар тусгайлан бэлтгэсэн талбайд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт тус тус гардуулна.
6.3. Фестивалийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
 
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
 
 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
“МОНГОЛ ХУУШУУР-2016”ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
 
2016.07.11-ний өдрийн үйл ажиллагаа:
12:30 – 12:40              Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын  албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00                Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
10:00-20:00                Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40 -13:00               Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. /Хамтлаг д
12:30-12:50                Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40                Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10                Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30                Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50               Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10                Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын     танилцуулга, мэндчилгээ явагдана. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10 - 16:30              Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30               Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30               Чөлөөт үзүүлбэрүүд
 
 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
“МОНГОЛ ХУУШУУР-2016” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
 
2016.07.12-ний өдрийн үйл ажиллагаа:
09:00-11:00                Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
09:10-11:00                Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10 - 10:50              “Хэн хуушуурын гурилыг хурдан  элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50 -11:30               Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50               Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50-12:40                Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00                Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан  чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00               Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00                Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/
 
 
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их ба...

Уншсан: 5241 | Түгээх |
Холбоотой мэдээ
“TOKYO NIGHT -2017”-г дуучин Мино чимнэ
2017.04.19
10 сая төгрөгийн шагналын сантай “Magic of the music” Улсын анхдугаар уралдааны бүртгэл эхэллээ
2017.04.14
Хийл, төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд уралдаан болно
2017.04.12
Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэ
2017.04.12
"New Face" хаврын анхны загварын чиг хандлагыг тодорхойлно
2017.04.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“TOKYO NIGHT -2017”-г дуучин Мино чимнэ
2017.04.19
10 сая төгрөгийн шагналын сантай “Magic of the ...
2017.04.14
Хийл, төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд ура...
2017.04.12
Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэ
2017.04.12
"New Face" хаврын анхны загварын чиг хандлагыг тод...
2017.04.11
БНСУ-ын Пёнчан хот Өвлийн олимпийн бэлтгэлээ амжил...
2017.04.06
“Азтай бадарчин” хошин урлагийн их наадам эргэ...
2017.03.29
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмц...
2017.03.28
Жүжигчид дуулсан тоглолт болно
2017.03.22
Америкийн алдарт бүжиг дэглээч Кэйт Томсон Монголд...
2017.03.21
Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгов
2017.03.16
Эрчүүдээ, хаана баярлах гэж байна?
2017.03.14
Намянжү хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан ...
2017.03.14
Буудлага спортын шинэ төв удахгүй ашиглалтанд орно...
2017.03.14
"Улирал ба зохиолч" сэтгүүлийн 13 дахь дугаар хэвл...
2017.03.10
Нохой сонирхогчдын клубүүдийн аварга шалгаруулах т...
2017.03.06
“Ижийдээ захидал бичээрэй” захидлын уралдааны ...
2017.03.06
“Миний дурласан бүсгүй” тоглолт орон нутагт то...
2017.03.03
“Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт өнөөдөр бо...
2017.02.24
Хувь заяаны эрхээр дүүгээсээ хагацсан Хангал дүүгэ...
2017.02.20
УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэм...
2017.02.07
Дуучин С.Тэнгэр “Аргагүй амраг”-т сюрприз бари...
2017.02.03
Поп хатагтайн “Аргагүй амраг” 20 жилийн дараа ...
2017.01.31
Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй”...
2017.01.27
Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхо...
2017.01.27
“Uvertura” хамтлаг Монгол орноо тойрч, хандивы...
2017.01.26
"Увертюра" хамтлагийн "Монгол минь" тоглолтын хэвл...
2017.01.25
Дуучин Н.Ундралын “харц”
2017.01.24
Шатар сонирхогчдын УАШТ-ны шилдгүүдэд шагнал гарду...
2017.01.16
Дуучин бүсгүй тоглолтдоо зориулж 20кг туржээ
2017.01.13
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
М.Зоригт “Ice Top” -ийн фэн охиныг ”эрхлүүлэ...
2016.09.08
Замын цагдаагийн албан хаагчдын дунд “Чадварлаг ...
2016.06.08
Лимбэний битүү амьсгааны арга барилыг ЮНЕСКО-гийн ...
2012.06.13
У.Уранчимэг гавъяатын урлагт “тамгалсан” шинэ ...
2016.03.14
Төвдүүд Хятадын хүчирхийллийг харуулсан жүжиг тогл...
2012.01.31
15 сая төгрөгийн шагналын сантай ”Караоке Стар...
2015.12.07
"Бойтогтой монгол наадам"-ын ишлдгэгүүд тодров
2012.02.15
Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна
2015.11.06
Ж.Солонго:Хяргасаас Х.Баянмөнх бид хоёр л байна да...
2015.10.21
"Рио 2016" зуны олимпийн наадмыг МҮОНТ гурван сувг...
2016.08.03
Даншиг наадмын үеэр “Унзад лам нарын тэмцээн” ...
2016.08.02
Монголын морин спорт залуу уяачдын холбоо байгуула...
2016.08.02
Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагса...
2016.05.23
Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглоно
2016.08.02
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны ...
2016.07.08
Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
2016.07.08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 1...
2016.07.08
Монголын өсвөрийн шатарчдын баг Зүүн Азийн аварга...
2016.08.12
Дооёогийн "дайсан" гэж хэн бэ
2016.08.12
М.Анхцэцэг медальт байранд шалгарч чадсангүй
2016.08.11
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
2016.07.01
“Монгол хуушуур -2016” фестиваль болно
2016.07.07
Өнөөдөр Монголын баг тамирчид... /хуваарь/
2016.08.10
“Чингис хаан” гран при маргааш эхэлнэ
2016.06.30
Харанга хамтлагийн гишүүдэд “Алдрын од” гардуу...
2016.08.01
Дооёо нэг өдрийн дайсан болжээ
2016.08.10
“Дээлтэй монгол наадам” ням гарагт Чингисийн т...
2016.07.07
“Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдэш Чинг...
2016.06.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011