Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26

Зохиолч, сэтгэлзүйч, про­фессор Стэнли Корен хү­ний үнэнч нөхөр нохойн тухай гайхалтай түүхүүдийг цуглуулж, хэ­дэн арван ном бичсэн нэгэн. Тэрбээр нохойг хүн шиг ухаантай гэж үзэж болох уу гэсэн асуултад мэр­­гэ­жилт­нүүдээс хариулт авахыг хүс­дэг ч, өөрөө тэд­ний тухай гайхалтай түүх ярьж өгдөг.

Стэнли Корэн “Би Бель­гийн Гент хотод нохойн сэтгэх үйл явц хэрхэн бий болдог тухай хэд хэдэн удаа лекц уншиж байсан. Нэг удаа лекцээ уншсаны дараа цугларсан олон цайны завсарлага авахаар гарсан юм. Гэтэл нэг эмэгтэй над руу дөхөж ирээд ярих зүйл байгаагаа хэлсэн” гэжээ.

Бүсгүй “Та манай өвөө Жейкоб Ласкер болон түүний нохойн тухай түүхийг со­нирхоно гэж бодож байна” гэж хэлээд нохой гэдэг амь­тан юу боддог, ямар ой сайтай амьтан болохыг хэлж өгчээ.

Бүсгүйн өвөө буржгар үстэй, пудель, терьерийн эрлийз нохойтой байжээ. Өвөө нь нохойгоо Краус гэж дууддаг байсан нь “Тогт­воргүй, сахилгагүй” гэсэн утгатай байж. Ту­хайн үед Жейкоб Ласкер Австрийн Вена хотод амьдардаг бай­сан бөгөөд тамхийг ч ёстой нэг угсруулдаг нэгэн бай­сан гэнэ. Тэрээр амарч­лах гэ­сэндээ ч тэр үү, Крау­сын аманд мөнгө зуул­гаад тамхины мухлаг руу гүйл­гэж сургажээ. Тамхины мух­лагийнхан ч нохойг сайн мэддэг байсан бөгөөд долоо хоногт хэдэн удаа ингэж явдаг нохойг ойр хавийн оршин суугчид ч андахаа байжээ.

Нэгэн удаа Жейкоб Че­хийн нийслэл Прага хот руу шилжиж, жижиг­хэн дэлгүүрүүдтэй гудам­жинд ирж суурьшив. Дэл­гүүрүүдийн дунд тамхи­ны мухлаг байсанд өвөө ч ол­зуурхаж, нохой­гоо худал­дагчтай нь танил­цуулсан байна. Худалдагч нохойгоор тамхи зөөлгөнө гэдэгт эх­лээд гайхсан боловч түүнд үйлчилнэ гэдгээ амлаад, Краусын толгойг илж гэнэ.
Ингээд маргааш нь Жей­коб өвөө Краусынхаа аманд зоосон мөнгө зуулгаад, хаал­гаа нээж, тамхинд гүйл­гэжээ. Тэрээр Краусыг юу хийхээ мэднэ гэж найдсан аж. Нохой ч сүүлээ шар­валзуулсаар тамхины мух­лагийн зүг гүйжээ. Гэвч хэдэн цаг боллоо. Нохой ирсэнгүй.

Өвөө пальтогоо өмсөж, тамхины мухлаг руу гарлаа. Гэтэл мухлагийн эзэн Краусыг ирээгүй гэж хэлжээ. Ха­жуугийн гудамжаар хайж үзтэл, бас л байдаггүй.

Жейкоб түгшиж эхлэв. Тэрээр Краусыг шинэ хотод ирээд төөрч дээ гэж бодон, нохойн асрамжийн газраас сураглав. Тэгээд Краусыг амьд, үхсэн аль нь ч бай, заавал холбоо бариарай гээд хаягаа үлдээчихээд гэр­тээ харьжээ. Хэд хоног өнгөр­лөө. Краусаас сураг гар­сангүй. Өвөө ч ухаантай нохойгоо дахиж харахгүй нь гэхээс сэтгэлээр унаж эхлэв.

Гэтэл дөрөв дэх өдөр хаалгыг нь хэн нэгэн самар­даж байгааг олж сонс­чээ. Өвөө сандран очиж, үүдээ нээвэл Краус тоос тортогт дарагдчихсан, сарвуунаас нь цус урсчихсан зогсож байв. Хөөрхий нохой ядарч, өлссөндөө болон арай ядан хөл дээрээ дэнжигнэнэ.

Жейкоб нохойгоо эргэж ирсэнд баярлан, тэвэрч авах гэтэл Краус гар дээр нь нэг юм тавьжээ. Гайхан хар­тал Прагаас 120 км-ийн зайд орших Вена хотын ганц үйлчлүүлдэг тамхины мух­лагийнх нь шошго бүхий хайрцаг тамхи байх нь тэр. Хөөрхий нохой даалгавраа маш сайн гүйцэтгэжээ.

Зохиолч, профессор, Стэнли Корэн “Энэ түүх надад үнэхээр гайхалтай са­нагдсан. Үүнийг ярьж өгсөн эмэгтэй ч үнэн, бодит түүх хэмээн баталж байлаа. Тиймээс би сонссон бүхнээ та бүхэнд дамжууллаа. Энэ бол нохой гайхалтай ой тогтоолттой, бидний бод­догоос ч илүү ухаантай гэд­гийг батлах олон тохиолд­лын нэг” хэмээн ярьсан байна.

Б.Дөлгөөн
Эх сурвалж: bankhar.mn

Зохиолч, сэтгэлзүйч, про­фессор Стэнли Корен хү­ний үнэнч нөхөр нохойн ...

Уншсан: 291 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
2017.05.29
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдвор
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг эмчилж байна
2017.04.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчил...
2017.05.29
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдв...
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг э...
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвөлгөө тэм...
2017.04.03
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Бугуйн цагны тэсрэлт – Samsung Gear S2 “Инфогр...
2015.11.17
Сошиал ертөнцөд бусдаасаа ялгарцгаая
2015.10.21
Улаанбаатарт 18 хэм дулаан
2015.10.13
Хамгийн ховдог улс
2015.10.09
Монголд анх шатар үүссэн үү?
2012.08.02
Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг
2011.05.25
“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчил...
2017.05.29
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?
2014.03.27
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
Монголын цаст оргилууд
2011.12.14
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж ...
2014.03.31
"Мона Лиза"-гийн далд нууцлаг инээмсэглэлийн нууц
2011.07.25
Англи хөгшин 25 жилийн турш гэдсэндээ бичгийн хэрэ...
2011.12.23
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мөнх цаст Фужи уул дэлхийн өвд бүртгэгджээ
2013.06.27
500 кг молор ОХУ- аас олдож байжээ
2011.06.17
Монголд 123 цахар ястан байдаг нь хамгийн цөөнд то...
2011.12.10
Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг
2011.11.10
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
Дэлхийд алдаршсан монгол хатан Сорхагтани бэхи
2011.10.13
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Дэлхийн хамгийн харгис 10 хүн
2011.10.11
Google 3D мэдрэгчтэй ухаалаг утсаа танилцууллаа
2014.02.24
Хүчтэй эр 100 тонн жинтэй галт тэргийг чиржээ
2011.10.24
Сонирхолтой бичлэгүүд зүгээр л үз
2013.07.10
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
Гэрийн тэжээмэл муур хэрэмний зулзагыг өөртөө дасг...
2011.06.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011