Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Абдул Каримыг нэр бүхий бөхчүүдээр дарамтлуулжээ
2015.12.08

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм.
 
Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө  “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа” гэсэн тайлбарыг хийжээ.

Гэхдээ энэ хэргийн ард бусдыг рекетлэж дарамталсан, нэр хүндийг нь унагасан, сэтгэл санааны хүнд цохилтод оруулсан эрүүгийн хэрэг нуугдаж байгаа гэнэ. Учир нь Абдул Каримыг “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авахаар үнийн санал өгч, дуудлага худалдаанд ялалт байгуулсны дараа түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Шонхрын наймаачин, төрийн ордны дэргэд арабууд байрлах гэж байна” гэсэн утгатай мэдээллийг зохион байгуулалттайгаар тараажээ. Үүнийхээ дараа Абдул Карим дээр манай нэртэй бөхчүүд очин элдвээр дарамталж, “дуудлага худалдаанаас татгалзахгүй бол амь нас, гэр бүлд чинь ч аюултай” гэх мэтээр айдган сүрдүүлсэн тухай мэдээллийг Абдул Каримыг ойрын эх сурвалж бидэнд өгсөн юм.

Абдул Каримын хувьд 1959 онд төрсөн, 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль ёсны дагуу Монгол Улсын иргэн болсон. Эхнэр Балжиннямтайгаа 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, Монгол гэр зэргийг Англи, Шинэ-Зеланд, Кувейт, Катар, Саудын араб зэрэг орнуудад экспортонд гаргаж Монгол Улсын сурталчилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг нэгэн. Гэвч хотын төвд байрлалтай энэ газарт шунагсад түүнийг бөхчүүдээр дарамтуулсан бөгөөд Абдул Карим шоконд орж эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Түүнийг дарамтуулж, аргагүйн эрхэнд хувьчлалаас татгалзах шийдвэр гаргуулахын тулд нэр бүхий бизнесмен бөхчүүд явуулж айлган сүрдүүлсэн  гэдэг мэдээлэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлд хүртэл очсон гэнэ.

Тиймээс тэрээр Абдул Каримд  яаран ил захидал илгээж, “...Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.  Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна” гэдэг мэдэгдэл хийгээд байна.

Абдул Карим энэхүү хувьчлалаас татгалзснаар Таван богдын босс, Монголын тэргүүн баячуудын нэг Ц. Баатарсайхан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг авахаар болж байгаа юм.  Хаан банк, Говь,  “Улаанбаатар гурил” ХХК, “Жуулчин” ХХК зэрэг том том компанийг хувьчилж авсан Ц.Баатарсайханыг Абдул Каримыг айлган сүрдүүлсэн бөхчүүдийн ард нуугдаж байж магадгүй гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна.

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрө...

Уншсан: 10129 | Түгээх |
Холбоотой мэдээ
Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
2017.03.16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
2017.03.16
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжээ
2017.03.10
"Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон"
2017.03.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
2017.03.16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угт...
2017.03.16
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.03.15
Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжэ...
2017.03.10
"Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм корпорейшн”...
2017.03.10
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
Монголын улс төрчдийн хоёр төрлийн амьдрал: өдөр н...
2017.02.18
Голомт банк томоохон харилцагчдаа “луйварддаг”...
2017.02.06
АШУҮИС-ийн хамт олны МЭДЭГДЭЛ
2017.01.27
Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татга...
2017.01.27
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй
2017.01.25
5900 ширхэг “Gold Chinggis” архийг битүүмжилжэ...
2017.01.19
Өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажэ...
2017.01.17
Бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас жийрхэх б...
2017.01.16
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл ...
2017.01.11
“Сумтай” сунгаа
2017.01.10
Сэрэмжлүүлэг
2017.01.09
Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртжэ...
2017.01.03
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио Телевиз...
2016.12.27
Энэ оны эхний 11 сард 334 зам тээврийн ослын улмаа...
2016.12.26
“Пийс тауэр” оффисын өмчлөгчдийн анхааралд
2016.12.22
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
“Хас транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл зөөж, ши...
2016.12.19
313 хайрцаг тамхийг түр хураан авчээ
2016.12.19
Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг...
2016.12.15
Амьдрал бэлэглэх 75 хувь
2016.12.13
Өвлийн улиралд мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хо...
2016.12.12
Төрөхөөс төрсөн ТЭРБУМТАН буюу “Өргөө” амаржих...
2016.12.09
Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшорт...
2016.09.29
МАН-ын нэрийг гутаагч Г.ТӨМӨРБААТАР гэж хэн бэ
2016.11.01
Золбин нохой устгалд 25 сая төгрөг зарцуулжээ
2016.12.09
Төрөхөөс төрсөн ТЭРБУМТАН буюу “Өргөө” амаржих...
2016.12.09
Интернэт болзооны шилдэг "молигууд"
2011.11.18
Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ ...
2016.04.06
МАХН-ын сайдуудын эрхэнд халдаж байхад Ерөнхий сай...
2016.03.28
Багш аа, хичээлээ заа!
2016.02.22
С.Эрдэнэ "хутга"-луулжээ
2017.01.26
Өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажэ...
2017.01.17
Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө би...
2017.01.25
“Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд с...
2015.12.02
“Цэнхэр үст” Цэрэн бусдыг гүтгэсэн хэргээр цаг...
2016.04.04
Авилгатай биш Н.Энхбаяртай тэмцэх газар болж хувир...
2016.03.28
Абдул Каримыг нэр бүхий бөхчүүдээр дарамтлуулжээ
2015.12.08
“Хар үйл явдал”-ыг нэрлэж эхэллээ
2015.10.22
Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас С...
2015.10.22
О.Ганбат ГЕГ дахь аалзны тороо нэхэж эхэллээ
2015.10.15
УИХ-ын дэд дарга М.Энхболд саналаа өглөө
2016.06.29
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нэ...
2017.02.24
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2016.07.27
“Дипломат шуудан” гэх халхавчаар их хэмжээний ...
2016.06.22
Хотын дарга Э.Бат-Үүлийг ажлаас нь огцруулъя
2015.10.09
Сайдад нэр дэвшигч дөрвөн хүнийг томилбол ашиг сон...
2016.07.25
Хятадад ял эдэлж байсан ялтанг эх оронд нь шилжүүл...
2016.07.26
Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал
2016.12.19
Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон ...
2014.07.09
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
"Газрын наймааны загалмайлсан эх" Г.Өнөрболор БХБЯ...
2016.07.22
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011