Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Шөнийн харанхуй чимээгүйхэн гэтсээр өрөөг сүүмийх төдий гэгээтэй харанхуй бүрхэв. Яг энэ мэтчилэн үл мэдэгдэх айдас намайг нөмрөн авлаа. Сувилагч аль хэдийнэ орж ирээд надад сайхан амрахыг хүсэн гэрэл унтраагаад гарч одсон байсан юм. Би түүнд “Гэрэл битгий унтраагаач” гэж хэлэхийг хүссэн боловч сувилагчийг яагаад гэж асуух байх гэж айгаад хэлээгүй юм. Хэрэв би түүнд учраа хэлсэн бол намайг солиорсон гэж бодох байсан биз. Гэхдээ энэ эмнэлгийнхэн хэдийгээр цонхоор юу хардагаа хэлээгүй ч намайг жаахан юмтай гэж бодоцгоодог улс.

Ямартай ч тэр юмыг би өрөөнд ороод ирэхгүй байх гэж найдаж байлаа. Мөн би заавал цонхоор харах хэрэггүй биз дээ, ингэхэд ер нь. Харин яг одоо гэрэл унтрахад би тэр юмыг бусад олон шөнийнх шиг тэр газраа зогсож байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Орны зүүн талд байх үдшийн шүүдэрт цантсан цонхоор гудамж руу сайн харах аргагүй байсан ч бараг л өнгөгүй тунгалаг дүрс өрөөнд байхыг олж харав. Гэвч би энэ дүрснээс хүний төрхийг тодорхой харж байлаа.

Тэр өндөр, туранхай бас цагаан өнгийн хувцастай юм. Өрөөнд сүүмэлзэх гэгээнд түүний цагаан цамц гэрэлтэн харагдана. Тэрбээр өрөөний голд зогсоод эргэн тойрноо ажиглан харж байх шиг. Гэв гэнэт түүнийг толгойгүй болохыг би анзаарлаа. Яг нөгөө хэн шиг. түүний цамцны зах шарласан толботой ажээ. Хүзүүний дундуур тастуулсан хэсэг цэнхэр, ягаан өнгөтэй бөгөөд ямар нэг гүн нүх дунд нь байх агаад үе үе уур гарах шиг санагдав. Мөн салбайж унжсан арьс нь хүйтэн шарангуй өнгөтэй харагдана. Түүнийг харах тусам миний хүзүүнд нь нүх гэж харсан юм улаан хоолой, гуурс агаад үе үе уур гарахын зэрэгцээ шингэн улаан зүйл бургилж байхыг анзаарав. Яг л ус буцалж байгаа юм шиг бургилах аж.
Хэдийгээр тэр толгойгүй ч гэсэн намайг хараад байхыг нь би мэдэрлээ. Урд нь бас ингэж мэдэрч байсан ч одоо бол бүр бат итгэлтэй хэлж чадна. Толгойгүй хүн үнэхээр намайг харж байлаа. Тэр над руу гар далайв. Гар ч гэж дээ, арьс нь бараг шуугдаж, өмөрч илжирсэн сарвуугаа далайлаа. Гэнэт надад толгойг нь тасалсан нь ямар аз вэ, тэгээгүй бол бүр юм ярьж айлгах байсан байх гэсэн бодол зурсхийгээд өнгөрөв. Би дэрээ урдаа барилаа. Гэнэт тэр дэрийг базаад авах шиг болов. Цус урссан урт долоовор хуруугаараа нэг юм дэрэн дээр сараачих шиг болоод өрөөний булан руу шидэж орхих нь тэр.

Миний дотор яг л бөөн мөс залгичихсан юм шиг хүйт оргиж, хөл, гараа ч хөдөлгөж чадахаа болилоо. Гэхдээ айсан гэвэл бас худлаа, түүний надад хэлэх гээд байгаа зүйлийг би ойлгоод ч байх шиг. Хэдий удаан ингэж байсныг хэлж мэдэхгүй. Үүр хаяарч, нөгөө толгойгүй эрхэм агаарт замхран алга болсныг ч анзаарсангүй. Нэг мэдэхэд байдгаараа хашгирчихсан зогсож байлаа. Гэнэт хөл мэдээ орж би өөрийн мэдэлгүй гуйван шил мөргөж орхив.
- Чамд тэгээд юу хэрэгтэй юм бэ? Намайг тайван байлга. Чи өөрөө эхлээ биз дээ? хэмээн хашгирч байсан гэнэ би.
Яг энэ үед сувилагч гүйн орж ирээд:
- Ганаа гуай, та яагаад тольтой яриад байна аа хэмээн асуув. Би дагжин чичирч, шүд минь зуурчээ. Сувилагч намайг арайхийн хэвтүүлээд аяга ус уулгалаа. Би биеэ эргүүлж хана руу харж хэвтэх гэхдээ орны хажууд унасан дэрэн дээр “Миний толгойг эргүүлж өг!” хэмээн цусаар мурий сарий бичсэн байхыг олж харав.
Би даруй босож, зүв зүгээр алхсаар сувилагчийг дуудаж намайг цагдаагийн газартай холбож өгөөч гэж хэлсэн юм. Харин энэ удаа урьдчилан хорих төвийн төмөр сараалжин хаалгатай өрөөнд бусад сэжигтнүүдийн хамт хоригдож, шөнө амар тайван сайхан унтаж байна. Харин мөрдөн байцаагчийн “Та тэгээд хохирогчийн сүнстэй таараад хэргээ хүлээхээр шийдсэн юм уу?” гэсэн асуулт одоо ч инээд хүргэсээр байх юм.
Яг нэг сарын өмнө телевизээр Сонгинохайрхан дүүргээс толгойгүй хүний цогцос олдлоо. Алуурчныг эрэн сурвалжилж байна гэж мэдээлж байхад би инээд хүрэн олж харагдаарай хэмээн бодсоор унтахаар орондоо орж байсан юм. Харин гай болж мухар олгой үрэвсээд эмнэлэгт хэвтэхдээ архан талын байшинд морг дотор тэр муугийн толгойгүй цогцос хадгалагдаж байгаа гэж зүүдэлсэн ч үгүй.

Толгойг нь хаана байгааг хэлж өгч санаа амарсан даа. Хэ хэ... Хүний санаанд оромгүй газар... Мод тарих нүхийг дахин гүнзгийлж байгаад хийчихсан юм. Харин цагдаа нартай очиход аль хэдийнэ мод суулгачихсан байж билээ.
Өмгөөлөгч намайг хий үзэгдэл харсан болон толгойгүй хүний юу ярьсан зэргийг мэдүүлэгтээ заавал хэлээрэй гэнэ. Ингэвэл шоронд биш эмнэлэгт хэвтэж болох талтай. Ер нь солиотой хүн болж тоглодог ч юм уу? Энд тэнд боол мэт ажил хийж, бөөсөн чинээ цалин авч байснаас амьдралаа учир утгатай болгосон бус уу, би. Хэн нэгний үхэх, амьдрахыг би өөрөө шийдэж болно. Сонин сэтгүүл, хүн амьтны байдаг, байхгүй гэж маргадаг нөгөө ертөнцийн сүнс сүүдэртэй уулзаж учирч болно. Ер нь эндээс элдэв аргаар суллагдаад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Үгүй бол шоронд ч зөндөө хүн сүгнүүд байна даа, уул нь. Энд хамт хоригдож байгаа нэг муу нусан жур онгироо сэхүүн амьтны толгойгүй сүнстэй ярьж үзэхсэн гэж хүсдэг болоод байхад чинь. Хэд хоног сайхан амарч байгаад дахин нэг толгойгүй сүнстэй учрах юм шүү. Нээрээ, хүний толгойг гялгар торонд хийгээд газар булчихаар бөмбөг шиг бөөрөнхий болоод хөөчихсөн байдаг юм билээ. Гэхдээ мэдээж зун хүн хороох юм бол шүү дээ.

Шөнийн харанхуй чимээгүйхэн гэтсээр өрөөг сүүмийх төдий гэгээтэй харанхуй бүрхэ...

Уншсан: 271 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Шилдэг онигоонууд
2013.07.29
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Оройтсон болзоо
2016.11.22
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Онигоо
2012.07.27
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Ялаа
2011.07.18
Шувууд буцах цагаар
2015.07.09
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Шар заан гэж байдаггүй юм
2011.07.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011