Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Монголын өгүүллэгийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож буй юм. Тиймээс энэ  жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг түүний нэрэмжит болгон зохион байгуулж байна. Наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театр болж уран үгийн шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд олон зохиолч бүтээлээ сойсноос зохиолч, сэтгүүлч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн”  өгүүллэг тэргүүн байрыг эзэллээ. “Утгыг чимэг” наадмын бүтээлүүдийг манай урлаг соёлынхон уншиж амьдруулдаг.

Ингээд “Утгын чимэг” наадмын шилгүүдийг сонирхуулъя.

Тэргүүн байрт Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн"

2-р байранд Ц.Түмэнбаяр “Нангиад хатан”

3-р байранд  Б.Пүрэвдаш “Зээрээ, зүрхээ хоёр”

4-р байранд Ц.Доржготов “Гичий чонын гиншээ”

5-р байранд М.Энхболд “Хандгайн уруул” зэрэг өгүүллэгүүд тус тус шалгарсан юм.


МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Утгын чимэг” наадмын тэргүүн байрт шалгарсан өгүүллэгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

 

Цоожны ганц шүдлэн

Хэтний уул аяндаа ноцчихоор их халуунд хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэж,  омруу, цавь руу нь зээтүүлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины түрүүч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргүүлэн  харайж хүрчээ. Эзгүй хэдэн байшин суурь богийн хөл аяс, чимээ шуугианд цуурайтан тэрүүхэндээ суурин газрын цуурай хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бүгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хүн ер нь усанд орсон юм уу, үгүй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна.

Ар хойтоод нь ялимгүй гүдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхүү уйтгар гуниг, хүлээлт, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгаслан урсаад, мэлмэгнэн гүймэгтэх нь чив чимээгүй. Өдөр өдөрт гүнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бүлээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа. Хярын борог хөвдөд эрүү чилж, махан тараг лаглайсан хонь ямаа таван үе илүү ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийх тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын түүс ээ. Аргагүй л зуны  хэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.

-“Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сүүмэлзэгч гэр лүү дөхөж очвол, сүүлний хонхорцог нь ширэлдсэн доожоогүй хөгшин банхар сүрхий духайн харснаа хуцсан ч үгүй шогшин ирж дагав. Нүдээрээ дүүрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгүй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л үлджээ.  Өглөөн сэрүүнд явсаны ортой багахан үүрэг хуурай шар харгана, уутны ихэнх тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хүн гарч ирэх нь гэрийн эзээн.

-Өчигдөр ар луу хонь дарж яваа хүн харагдсан. Та байж л дээ. Бөөрийн хөл рүү хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгүй асуув.

-Жаахан хөх хомоол унгасгасны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгүй байна шүү. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?

-Зусахгүй гээд яах  билээ. Цоожны нэг шүдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та!  гэхийн  өнгө нь хүнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зүүн хаяагаар сүйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хүрсэн хүүгээ үлгүүлж нялхамссан эхнэр хүн орж ирүүт залхуутайхан өндийж, хүүгээ түлхэн энгэрээ хумисхийв.

-Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ дээ?

Хар хүн толгойгоо боосон дайртай ямбуу ороолтоо авч, нүүрээ тойруулан арчаад,

-Нэг , хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгүй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, үгүй юм үү, бүү мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шүдлэн барьж өгсөн гэж манай энүүнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндүүлээстэй эхнэр рүүгээ дохиод,

-Үгүй ээ, чи!, хүнд аяганы амсар зуулгаач! гэлээ. Чухам ганц аж амьжиргааны нь  тухай ярьсанаас уу, хавь ойртоо хүн орж ирээгүйгээс үү, угаас сэхээ сийрэг мөхөсийнх үү, үүлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхүүлэв.

-Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу!
Цоожийг нь бүтэн байлгахыг манаж байвал барав биш үү? гэтэл, эзэгтэй хар хүнээсээ өрсөн,

-Хө-ш,Та минь, хэлээд юүхэв ээ. Ядруу улсыг чинь амьтан хүмүүс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн энэ муу сайнууд яав л гэж боддог шиг байна гээд суудлаа засан, үгтэж цухалдсанаа мөнөөх “элэг баригсаддаа” хэлсэн юм шиг аминдаа шилбэлзлээ.

-Эрх биш нэг булгийн амьтан, ах дүү байна. Цоожныхоо нэг нэг юм бариад өгнө байлгүй дээ.

-Аа-аа.., мэдэхгүй. Хоёр дугуйт зайдалсан, хонио ч мориор хариулахаа байчихсан улс харагдах юм. Моторт нь байтугай морь ч үгүй айлд атга ноолуур нь аштай юу гээд элгэмсэх сэтгэлтэн байна уу даа, ер нь гээд өнөөнөөс нааш сонинд ороож шүлсдэж шүлдсэн тамхиа асаав. Авгай нь залгуулан,

-Манай энэ гэж нэг л их тамхи татаж өдөр сар өнгөрөөсөн хүн. Салхигүй энэ халуунд эсгийний ноос хатаагаад савбал болмоор. Тоож ноосоо саваадуулах хүн алга гэх юм. Хаашаа ч болсон түмэн олон юм бэ дээ! гэж цөхрөл үнэртүүлэн үглэв.

Ингэж ярихад нь эхнэр рүүгээ нүдээ цавчлан, сүрхий уурлах нь уу гэмээр харж суусан нөхөр “Гээд одоо яахав дээ” гэсэн аятай инээмсэрч сууна. Гэтэл, чимээ авиагүй багийн төвөөс гэнэт хоёр дугуйтын мотор хавь ойрыг дэргэлзтэл цочоон асч хөдлөөд, төдхөнөө алсран холдлоо. Харин мөн чигээс ойрхоон, яаж яваад байгаа нь тойм тэмдэггүй хүний явдал, бас амандаа юм үглэмэглээд байх нь тодорч, “Ойлон толгойтой ч аавын хүү, өвлөх хөрөнгөгүй ч хүний хүү-ээ..,” хэмээн ээдэгнэж хэлгийтсэн цаанаа бядгүй агсамнал наашилсаар гадаа ирэв. 

Аав ээж хүү гурав агшин зуур нэг нэгнээдээ түгшүүртэй хараад, босон харайцгааж сарампай хаалгаараа босгоны тоос манаруулан чихэлдэн гарав.

-Хэдүйдээ ямар гай нь бас хүрч ирээд, хэдүйдээ манай энэ үйлсгүй гуйлгачин очоод бас уучихдаг байна аа! гэж авгай гасалж байна. Айлын том хүү дайвлан, хоёр хөл дээрээ илтэд биеэ даахааргүй болжээ. Гэрийн зүүн ор, эргэнэг эргүүлдэж яваад, ил элбэг данхтай шимийн архинаас балгачихсан жаал хүүхдээс ер ялгаагүй тультираатан хэвлүүтэж,

-Баячуудын архийг балга балгаар ууна аа. Өнжөөд л сав саваар авчраад хурааж байна. Энэ хэдэн цоожнуудын чинь цаана архи гэж нуур далай. Хусам долоогоогүй зусч байгаа хүн, малын буян байна, уучих! гээд байхаар нь уучихлаа. Архи чинь рашаан биз дээ, аав аа..? гэж бузгай үг сөргөснөө хүү газарт ялчгасхийтэл суулаа.

-Хусамтай хусамгүй чамайг хүн болгосон. Аагаа багтааж ядсан улсын бахыг хангаж байдаг чи бид хоёр мөн заяасан  аав хүү хоёр шүү. Алив одоо гэрийн сүүдэрт унт!

-Унтахгүй ээ, халуун газар их унтахаар харангадаж үхдэг гэж та хэлсэн. Би үхмээргүй байна. Цэрэгт л явмаар байна.

-Нас чинь болоогүй. Зарлан нь ирэхээр явуулна. Одоо унт аа, унт!

-Би хэзээ ирэх нь мэдэхгүй хэдэн шүдлэнгийн хий хошного сахиж, нар сар сарласан навсархай дөрвөн ханатад гандаж суумааргүй байна. Хар цай хатсан гамбиртай энэ халуунд шатаж үхлээ. Ойлон толгойтой , оочих аягагүй, өвлөх хөрөнгөгүй хүний хүү гэдэг хэцүү юм аа. Уут дүнхүүтэй ноос ноолуур, урсгачихвал энэ булгийн уснаас ч их архи ааруул хураасан энэ олон шавар амбаар сахиж сууна гэдэг гутамшигтай байна. Нэг шүдлэнгийн цоожны цаана та нар юу байдаг гэж санана! гээд агсарсан хүүгийн үг аргагүй идээний дээж хүртэж, цээж бодол чинэсэн хүн шиг цэцэн ажээ. Эрүүл согтуу хоёрынхоо яриаг сонсч, нүүрээ мэнчийлгэн зогссон эхнэр,

-Юу байна тэгээд? гэж балчир хүүхэд нь архи уусанд уурсаж гэмшсэн, бахардан аюусанаасаа тун ангид, тун сониучаар асуулаа. Хүү бүүр нэг давилуутсан согтуу өнгөөр ханхалзан:

-Ишш.., ээж минь юм юм байна. Хураасан эсгий, элдсэн сэгсүүрэг, эмээл хазаар.., тэр битгий хэл тэмээний бөх.., гэснээ гэнэт огиулан бөөлжлөө. Тэгээд амнаасаа шүлс бөөлжис савируулан,

-Ээж таны барааг нь хараад үхвэл барав гэдэг чинь ч байдаг юм.
Ээж нүдээ гялалзуулсан гайхалзаж, хомхойхон “-Юу тэр вэ” гэхдээ хамар духны нь хөлс бөнжигнөжээ.

-Яагаав дээ, яагаав, аав тууварт яваад ирэхэд богцноос нь гоожоод гээгдчихсэн гэж ярьдаг гоё даавуу. Би Амбаагийн амбаарыг ганцхан хөшчихөөд авчихсан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй, их гоё. Өчигдөр таныг түлээнд явсны ард авчираад авдрын танагаа мялаачихсан шүү, муухай хүү нь. Та ороод үз дээ. Нэг шүдлэнгээр тийм даавууг солиод яасан ч яадаг юм гээд хөлчиж согтсоноос сүүмгэртсэн гэнэхэн нүдээрээ их хэрэг бүтээсэн хүн шиг, баярлаж байна уу гэсэн шиг ээжээдээн тогтоож харав.

Энэ үгийг сонссон ээж их л уярангуйгаар хүүгийнхээ амны шүлсийг арчиж байснаа, гэнэт байдгаараа далайн алгадаж,

-Үгүй ээ, юу гэнэв ээ, ороолон чинь, энэ хэдэн цоожийг онгойлгоод, хамаг амьтны юм онгичиж байгаа юм байна шүү дээ. Ээ-ээ, үйл гэж. Шоронгийн хадаас болох нь уу чи, яав даа даанч, яав даа даанч! хэмээн орилон хашгирсанаа суунтусч, гаслан уйлж эхэллээ.

Эхийгээ хүчтэй алгадахад бөөлжсөндөө нүүр шааж унасан хүүгээ эцэг нь гэрийн сүүдэр рүү чирж, бага хүү ээжийнхээ нулимсыг арчин, эздийнхээ амьдралын гашууныг шингээсэн гулгидас бөөлжсийг хөгшин банхар урт улаан хэл гарган шалир булир долоолоо. Үд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалганы босгон дээр самардаж гарсан гүрвэл амныхаа энгээр аахилах ажээ.

Баастын ЗОЛБАЯР

Монголын өгүүллэгийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт С.Эрдэнийн мэн...

Уншсан: 607 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Шилдэг онигоонууд
2013.07.29
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Оройтсон болзоо
2016.11.22
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Шувууд буцах цагаар
2015.07.09
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Онигоо
2012.07.27
Ялаа
2011.07.18
Ганцхан удаа...
2015.07.16
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/
2012.03.24
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Зодог шуудаггүй барилдуул!
2012.06.12
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011