Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04

Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа. Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар. Yдэш орой. Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг нь алдалгүй харахыг хичээнэ. 

”Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц… Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй” гэж цас бодлоо.

Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсганалаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгэнэ.

Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлээсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа. Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ.

Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй. “Намайг хараач.намайг хараач”. Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.

Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ.

Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.

 Зохиолч Х.Болор-Эрдэнэ /“Зүрхэнд үйлдвэрлэв” номноос…/   

Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа. Г...

Уншсан: 325 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Шилдэг онигоонууд
2013.07.29
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Оройтсон болзоо
2016.11.22
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Онигоо
2012.07.27
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Ялаа
2011.07.18
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Шувууд буцах цагаар
2015.07.09
Ганцхан удаа...
2015.07.16
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/
2012.03.24
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011