Нэг баррель газрын тосны ханш $80-аас доош буув |
2014.11.14
Лхагва гарагт Брент газрын тосны ханш нэг баррель нь 4.4%-иар буурч, $77.52 буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ. АНУ-ын газрын тосны жишиг ханш ч мөн сүүлийн дөрвөн жилийн ёроолын цэгт хүрч, баррель нь $74.28 болсон байна. Хар алтны ханш өнгөрсөн зунаас хойш огцом унасан ба 6-р сарынхтай харьцуулахад ханш нь 30%-иар буураад байгаа юм.
Дэлхийн газрын тосны экспортын 40%-ийг бүрдүүлдэг OPEC-ийн гишүүн орнууд олборлолтоо бууруулахгүй гэж арилжаанд оролцогчид үзэж байгаа энэ үед ханшийн уналт тохиож байна.
OPEC-ийн 12 гишүүн орон энэ сарын сүүлээр хуралдаж, олон улсын газрын тосны зах зээлийн асуудлыг хэлэлцэх товтой байна. Газрын тосны ханш унасан тохиолдолд дэлхийд нефтийн экспортоороо тэргүүлэгч Саудын Араб тэргүүтэй OPEC-ийн орнууд голдуу нийлүүлэлтээ хязгаарлаж, үнийг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөхийн тулд олборлолтын хэмжээгээ танадаг юм. Тэдгээр орнуудын хувьд төсвийн зарцуулалт нэмэгдэж байгааг нөхөхийн тулд газрын тосны ханш өндөр байх нь ашигтай байдаг аж.
Гэхдээ Саудын Араб болон Кувэйтийн газрын тосны сайд нарын хамгийн сүүлд хэлсэн үгнээс харахад OPEC-ийн орнууд олборлолтоо танах асуудал дээр санал нэгдэхгүй байх магадлалтай байгааг шинжээчид онцолж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
|
|
Лхагва гарагт Брент газрын тосны ханш нэг баррель нь 4.4%-иар буурч, $77.52 бую...
|
|
|
|
Өндөр алба хашиж байсан хүмүүсийг шалгаж эхэлжээ
8 цаг 28 минутын өмнө
|
Авлигатай тэмцэх байгууллагын даргыг огцруулах саналд татгалзсан хариу өгчээ
8 цаг 31 минутын өмнө
|
АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хамгийн том “хохирогч”
2018.04.12
|
FINANCIAL TIMES: Рио Тинто Монгол Улсын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй...
2018.04.02
|
OECD: Швейцари улс авлигын эсрэг эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай
2018.04.02
|
|
|
|
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. |
|
|
|