Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс нулимстай захиа илгээв…
2014.06.26

Сайн байцгаана уу? Би танай сонинд гарсан “Солонгосын садар жуулчин өвгөд” гэсэн нийтлэлийг уншаад энэхүү захидлаа бичлээ. Би 28 настай, одоогоос 5 жилийн өмнө солонгосын иргэнтэй гэр бүл болсон юм. Тухайн үед манай гэр бүлийн байдал тийм ч сайхан байгаагүй. Аав маань найгүй архичин, бас гэр бүлийн хүчирхийлэгч байсан тийм л азгүй гэр бүлд төрсөн охин. Гэхдээ өнөөдөр надад харийн хүнд тамлуулж байхын оронд архичин эцэг эх хоёртоо зодуулж байсан нь хамаагүй дээр санагдаж байна. Анх 2009 онд би зуучлалаар нөхөр болох хүнтэйгээ зөвхөн цээж зургийг нь хальтхан харснаар танилцаж сонголтоо хийсэн билээ. Харин би өөрөө үл таних тэр эрд хэдэн зургаа илгээж биеийн өндөр, жин, гэр бүлийн байдал гээд л олон зүйлээ тоочин байж энэ “шалгалтанд” тэнцсэн гэж хэлж болно.

 Урилга, виз гээд шат дараалсан алхмуудын дараа би хэл усыг нь ч мэдэхгүй хүний нутаг руу ниссэн. Онгоцноос буухад миний нэрийг мурий сарий бичсэн цаас өргөсөн намхан залуу бас нэг настай авгай намайг тоссон. Энэ хүн бол миний нөхөр бас хадам ээж болох хүмүүс байсан юм. Нөгөө танилцуулга дээр байсан хувийн жижиг үйлдвэрийн эзэн гэх залуу маань ажилгүй дээрээс нь надаас 11 насаар ах, ээжийн эрх хүү байсан. Гурван дүүтэй. Айлын том хүү… Мэдээж баян биш. Ингээд хэлийг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, ёсыг нь мэдэхгүй харийн бэр, мэдэхгүй олон зүйлийнхээ боол нь болсоор хэдэн сар өнгөрсөн.

Очсон өдрөө шууд л нөхөр болсон солонгос эртэй нэг оронд орж хэлгүй, дур хүсэлгүй, хайр үгүй хүчирхийлэлд автсан. Цаг хугацаа өнгөрсөөр л… Би жирэмсэн болж манайх охинтой болсон. Надаас 11 насаар ах, 1 метр 52 см өндөртэй солонгос эр миний охины аав. Өнөөдрийг хүртэл би хадмуудтайгаа амьдарч байгаа. Хадам ээж миний өмсөх хувцсыг сонгож өгдөг. Хамт зах гараад яг өөрийнхөө насанд таарсан урт банзал, сул ноосон цамц, өсгийгүй углааш авч өгдөг. Мэдээж хамгийн хямдаас нь… Монголд байгаа ээж дүү нар маань намайг үйлдвэрийн эзэн баян эртэй суугаад аз жаргалтай байгаа гэж боддог байх. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ. Өнөөдрийг хүртэл намайг тайтгаруулдаг ганцхан зүйл бол миний охин. Хадамдаа уурлаж, нөхөртэйгөө хэрэлдэхээрээ би эх монгол хэлнийхээ хамгийн муухай хараалуудыг түүж байгаад урсгадаг. Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь зөвхөн би л өөрөө шүү дээ. Өөр олон зүйл миний сэтгэл дотор байгаа. Түүнийгээ уудлах зориг, зүрх надад алга… Баяртай.

Солонгос дахь цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын саяхны судалгаагаар Солонгос улсын эрчүүд нь гаднын бэр авах явдал элбэг гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа Ази, зүүн өмнөд Азийн улсын бүсгүйчүүд голлодог байна. Тус төвийн захирлын өгүүлснээр Солонгост гаднаас ирж буй бүсгүйчүүдийн ихэнх нь эдийн засгийн шалтгаанаар ирдэг ба Солонгос эртэй суусан хойноо хэл соёл, амьдрал ахуйн урьдчилан төсөөлсөн, төсөөлөөгүй янз бүрийн асуудлаар тус төвд хандах нь элбэг байдаг гэнэ. Цагаач бүсгүйчүүдийн 37% бусдын болон төлбөрт зуучлалаар, 34.3% нь ойр дотны найз нөхдийн дэмжлэг зуучлалаар, 10% өөрсдөө, 7% нь шашны байгууллагын шугамаар Солонгос нөхөртэйгөө танилцан ирсэн байдаг ажээ.

Эх сурвaлж: Одоо цаг сонин


Сайн байцгаана уу? Би танай сонинд гарсан “Солонгосын садар жуулчин өвгөд...

Уншсан: 342 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 8
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Шилдэг онигоонууд
2013.07.29
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Оройтсон болзоо
2016.11.22
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Онигоо
2012.07.27
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Ялаа
2011.07.18
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Шувууд буцах цагаар
2015.07.09
Ганцхан удаа...
2015.07.16
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/
2012.03.24
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011