Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
Энхмаа нүдээ нээлээ. Цэлийсэн цагаан таазыг хараад өөрийгөө эмнэлэгт ирчихсэнийг сая л ухаарлаа. Ам нь зуурчихсан юм шиг хөдөлж өгөхгүй, зовооно. Дуслын систем, амьсгалын аппарат залгаатай байгааг хамгийн түрүүнд мэдэрлээ. Үхэл яг мөрөн дээр нь сууж байгааг харах шиг болоход тэр охинтойгоо уулзахыг л хүсэж байв. Гэвч түүнийг дуудах гэж хичнээн хичээгээд чадсангүй. Сувилагч бүсгүй Энхмааг ухаан орсныг мэдсэн бололтой. Нэг юм яриад байсан ч тэр юу ч сонссонгүй. Бас түүний хэлж байгаа үгсийг ч сонсохгүй байгааг мэдээд урам нь хугаран нүдээ анихад бөөн бөөн ус шанааг нь даган урсаж эхлэв.
Өөдгүй эм... Өчнөөн жил өөрөөсөө хүртэл нуусан энэ үнэнийг үхэхийнхээ өмнө хэлж, нүглээ цайруулчих боломж ч олдохгүй юм байна л даа гэж бодохоор л түүний сэтгэл давчдан, амьсгал нь боогдох гэж байх шиг санагдаад цээжийг нь бөөн хар чулуу дарчих шиг санагдав.
Сувилагч бүсгүй эмчийг дуудаж ирсэн бололтой. Тэдний яриа их л алсад сонсогдож байснаа тодорч эхлэв. “Америкийн иргэн. Уг нь Монгол хүн л дээ. Амрах гэж ирсэн бололтой. Тархины зүүн талын харвалт гэсэн оноштойгоор хүргэгдэж ирсэн. Саяхан ухаан орж байна. Ах дүү гэхээр хүн байхгүй бололтой. Тэрэлжийн амралтнаас дуудлага өгсөн байна лээ. Ойр дотных нь хүмүүсийг ярих болов уу гээд гар утсыг нь асаах гэсэн чадахгүй байна. Нууц дугаарыг нь мэдэхгүй болохоор асааж болохгүй юм” хэмээн ярьж, эмч түүний нүд рүү анхааралтай харснаа цааш эргэхийг мэдэв. Энхмаа хашгирахыг хүссэн ч хөдөлж чадсангүй. Түүний шүд зуурчихсан, хэл нь хөшчихсөн бололтой.
Энхмаа хүний газар орхиод ирсэн охиноо бодоод дахиад л шаналж эхэллээ. Хэдийгээр тэр гэртээ байгаа ч гэсэн хэзээ ч үл мэдэх тэр л үнэнийг өөрөөс нь сонсоосой гэж байлаа. Охин нь, Жаргалмаа нь өнөөдөр 40 нас хүрчихсэн, хоёр ч хүүхэдтэй, төлөв төвшин сайхан л амьдарч байгаа. Гэхдээ л тэр охиндоо үнэнийг хэлж чадахгүй нь гэж бодохоор дахиад л шанааг нь даган ус урсаж эхлэв.
Одоогоос 38 жилийн өмнө Энхмаа хамаг мөнгөө шавхаж, архи уудаг нөхрөө охинтойгоо хаячихаад Америк руу гарч билээ. Тэгэхэд охин нь дөнгөж хоёр л настай байсан. Олон улсын хуралд суух нэрээр виз гаргуулж авсан бүсгүй цүнхэндээ хэдхэн хувцастай, охиныхоо зургаар дүүргэсэн альбом, ганц англи монгол тольтой л хил давж байлаа. Хоёр хоног хуралд суусан болж, бүртгүүлж, буудлаар эргэлдэж байсан бүсгүй гурав дахь өдрөө зугтаачихсан. Хэл сайн мэдэхгүй, хүн танихгүй бүсгүй харийн нутагт хөлөө олох гэж хэрдээ л зүтгэсэн. Байраа зарж виз гаргуулчихсан, охиноо бүтэл муутай нөхрийнхөө ээж дээр үлдээчихсэн учраас түүнд зүтгэхээс ч өөр арга байсангүй. Овоо цалин мөнгөтэй ажил хийнэ. Тэгээд охиноо татаж авна гэсэн ганцхан бодолтой л амьдарч байсан цаг үеүдээ тэр эргэн дурсав. Гурван жил түргэн хоолны газар ажиллаж, шал угааж, аяга таваг цэвэрлэж явсаар тэр Роберттой танилцаж билээ. Таван одтой том буудалд менежер хийдэг америк эр Энхмаад эхнээсээ л талтай хандаж, ази бүсгүйг өөрийнхөө туслахаар авч, бас ногоон паспорт авахад нь туслаж, хааяа оройн зоогонд урьдаг байлаа. Харь нутгийн тэр эрд Энхмаа хүүхэдтэй, нөхөртэй гэдгээ ч хэлсэнгүй. Хэцүү амьдралаас зугатаж, хэдэн төгрөг ахиу олох гэж ирснээ ч ярьсангүй. Үнэндээ яриад байх ч шаардлага гарсангүй. Охиноо санан, нутгаа бодож нойргүй хонох бүсгүй хадмынх руугаа залгана. Нөхөр нь үргэлж л эзгүй. Охин нь ээжийгээ бараг мартчихсан юм шиг санагдахад байж ядан бачуурч, дэрээ амандаа наан олон шөнө уйлж хонодог байлаа. Тэр нэг зул сарын баяраар Роберт түүнд гэрлэх санал тавихад бүсгүй уухайн тас зөвшөөрөв. Дөрвөн жил Америкт амьдарч, бас ч гэж овоо дасаж дадаж байсан учраас тэр Роберттой гэрлэж, охиноо авчирч, хүний нутагт айж эмээх зүйлгүйгээр амьдарна гэж тооцсон хэрэг. Үнэхээр ч тэр гэрлэлтээ батлуулмагц Монгол руу явах гэж яарч байлаа.
Буянт-Ухаагийн буурал дэнж дээр хэн ч түүнийг тоссонгүй. Дөрвөн жил хүний нутагт амьдарсан бүсгүй такси хөлслөн буудалд бууж, цүнхээ тавьчихаад, тэр оройноо л хадмындаа давхиад очив. Нөхөр нь гэртээ байсангүй. Бусдын хайр халамж үгүйлсэн охин нь нэг л зутруухан байгааг хараад тэр охиноо цээжиндээ тэврэн нулимсандаа халтартал уйлж билээ. Жаахан Жаргалмаа ч түүнээс бишүүрхэн хаалган цаагуур орох гэж зүтгэж, “Ээждээ ир” гэхэд эргэн эргэн харан зугтахыг харах түүнд хамгийн хүнд байв. Хүүгээ байхгүй байгаад хадам ээж нь сэтгэл нь зовсон бололтой. Цаадах чинь охиноо тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Чи яахав сайхан газар амьдраад их мөнгө хураагаа байлгүй. Охиноо аваад явж болно” хэмээн ярих нь хөөгөөд ч байгаа юм шиг санагдаад болсонгүй. Энхмаа жаахан тайвширлаа.
-Би буцаад явнаа. Танай хүү амьдралаа бодог. Харин би охиноо аваад явна шүү хэмээн эрс шийдэмгий хэлэхэд хадам ээжийнх нь царай хувьсхийж:
-Тэр ярихгүй ээ. Ач охиныхоо шээстэй зууралдаж өчнөөн жил болчихоод зүгээр өгөөд явуулчихгүй шүү хэмээн тун шазруухан хэлэв. Гэхдээ тэр авгай Энхмаагаас мөнгө л салгах санаатай байгааг анзаарсан бүсгүй нэг их олон ч юм ярьсангүй. Бүтэн долоо хоног хөөцөлдөж байж арай гэж нөхрийгөө олж авлаа. Архи уух дуртай, уухаараа ааш муутай болчихдог тэр эрийг хараад л түүний ой гутав. Нөхөр нь өөр бүсгүйтэй хамт амьдарч байгаа нь илт. Тэгсэн хэрнээ “Би чамаас салахгүй” хэмээн зүтгэж эхлэв. Хамгийн гол нь Энхмаагаас мөнгө салгах л гэж зүтгэж байгааг анзаарсан бүсгүй
- Эхлээд гэрлэлтээ цуцлуулмаар байна гэхэд нөхөр нь “Яахав. 10 сая төгрөг өгчих” гэж нүүрээ ч улайлгахгүй мөнгө нэхэж эхлэх нь тэр. Энхмаа аргаа барж:
-Мөнгө өгч болноо. Би охиноо ч бас авна хэмээн хатуухан хэлэхэд
-Надад хоёр өрөө байр авч өгчихөөд, 10 сая төгрөг нэмж гэрлэлтээ цуцлуулаад хүүхдээ аваад яв гэдэг шаардлага тавив. Энхмаад мөнгө сонин биш, харин хүүхдээ аваад буцах нь л чухал байлаа. Өдөржин шүүх цагдаагаар эргэлдэж, шөнө нь Роберттой утсаар ярина. Түүнийг Монголоос гэнэтхэн хүүхэд өргөж авах болсонд мань эр гайхаж байгаа нь илт. Эхлээд цааргалж, янз бүрийн шалтаг тоочиж байснаа эцэст нь аргагүйн эрхэнд зөвшөөрөв. 2000 оны үеэс Америкт ази африк гаралтай, ядуу зүдүү хүүхэд өргөж авдаг мода ид дэлгэрч байсан учраас тэр нэг их татгалзаж чадсангүй. Нутагтаа ирж, мөнгө өгч байж гэрлэлтээ цуцлуулж, төрүүлсэн охиноо хоёр өрөө байраар сольж авчихаад Энхмаа Америкт хөл тавьж билээ. Жаргалмаагийн нэрийг Женни болгон өөрчилж, хайр халамжаар дутаахгүйг хичнээн хичээвч охин нэг л элгэмсэж өгсөнгүй. Роберт найз нартаа ази охин, ядуу тарчиг амьдралтай хүүхэд өргөж авснаа ид бах болгон ярина. Тэрний яриаг Жаргалмаа сонссон нь илт. Олон удаа Энхмаа “Чи миний охин” гэж хэлж үзсэн. Харин Жаргалмаа тоомжиргүйхэн хардаг байлаа. Тэр бүрийд өнгөрсөн бүхий л амьдралаа сөхөн ярьж, яагаад өөрийнхөө төрсөн охиныг үрчилж авах болсноо хэлэх зориг дутаж өнөөдөртэй золгосон байлаа.

Өөрөөсөө хүртэл нуучихсан энэ үнэнийг хэлэхгүй хэтэрхий их цаг алдаж дээ гэж бодохоор дахиад л шанаа нь нойт оргин нулимс асгараад болдоггүй. Үнэндээ тэр эмнэлэгт хичнээн удаан хэвтсэнээ ч мэдсэнгүй. Хөөрхөн ааштай, халуун гартай сувилагч охин түүнд дусал залгаж байхдаа “Америкийн элчин сайдын яам руу бид мэдэгдсэн. Охин чинь ирж яваа. Та удахгүй эдгээд босч ирнээ. Битгий үргэлж уйлаад бай л даа. Гол нь тайван бай” хэмээн ятгах, загнахын завсар Энхмааг тайвшруулах гэж оролдов. Түүний энэ үг, “Охин чинь ирж яваа” гэдэг ганцхан өгүүлбэр л Энхмааг сэргээгээд ирэх шиг санагдав.
Өөрөөсөө хүртэл нууж хайрласан үр минь, ээж нь чамайгаа иртэл хүлээнээ хэмээн Энхмаа амандаа шивнэхэд шанааг нь даган ус урсаж байлаа.

Энхмаа нүдээ нээлээ. Цэлийсэн цагаан таазыг хараад өөрийгөө эмнэлэгт ирчихсэний...

Уншсан: 152 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Инээд бэлгэлэх хэдэн хором №1
2011.08.15
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Шилдэг онигоонууд
2013.07.29
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Оройтсон болзоо
2016.11.22
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
Онигоо
2012.07.27
Илбэчин /Хошин өгүүллэг/
2013.06.03
Шувууд буцах цагаар
2015.07.09
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Ялаа
2011.07.18
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Философи /Онигоо/
2012.05.28
Ганцхан удаа...
2015.07.16
Ээждээ бичсэн захидал хошин өгүүллэг
2012.01.30
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Зодог шуудаггүй барилдуул!
2012.06.12
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Хайрын тухай гунигт түүх
2013.12.20
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011