Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
Галсан элий балай амьтан ухаан мэдрэлгүй шахам жолоочийн хажууд суун осолдохгүй л амьсгалж байлаа. Гар утасных нь цэнэг дуусч байгаа дохио өгөн хаанах нь мэдэгдэхгүй нэг хэлээр жаахан хүүхэд нэг юм хэлнэ. Бодвол утасны чинь цэнэг дуусч байна гэж л хэлээд байгаа бололтой. Үүнийг сонссон таксины жолооч Галсангийн гар утсыг ёстой амаа олохгүй магтаж гарах нь тэр.
-Манай охин яг чинийх шиг ийм утастай болмооор байна гээд л намайг ердөө амраадаггүй шүү. Ер нь наад утас чинь ямар үнэтэй байдаг вэ?
-Мэдэхгүй ээ. Манай талийгаач эхнэр л худалдаж авсан. Чи намайг гэрт минь үнэгүй хүргэж өгөөд жаахан бензин нэмээд өгчих. Тэгээд энэ утсыг өөртөө ав тэгэх үү. Одоо надад хэрэггүй, охиндоо өгнө биз.
-Үнэн ярьж байгаа биздээ найз минь хэмээн жолооч санамсаргүй хожоотой наймаа хийх болсондоо урамшин инээд алдан асуулаа.
-Би худлаа яриагүй ээ, үнэн. Галсан ингэж хэлж жолоочийн санааг амраагаад гэртээ нэлээн дөхөж ирснээ сая анзаарч бас одоо оройн 17 цаг болох дөхөж байгааг мэдэж авав. Хоолойноос нь цус олгойдож байсан эхнэрийн нь үхэл нүдэнд нь харагдах шиг болж гэнэт огиудас нь хүрэв. Бас Оюунчимэгийн өөрийгөө хоолойгоо шилээр дүрж хороосон нь ч санаанд нь оров. Ингээд Галсан жолоочид машинаа зогсоо гэж бараг л хашхирах шахам хэлээд зогсоов. Жолооч ч амласан ёсоор багаажиндаа хадгалж явсан таван литрийн хуванцар савтай бензинийг Галсангийн гарт атгуулахад Галсан оронд нь гар утсаа өгөв. Ингээд Галсанг хүргэж ирсэн таксины жолооч эр түүнийг бодлоо өөрчлөх вий гэсэн шиг ум хумгүй ирсэн замаараа буцаад давхиж одлоо. Галсан яг одоо үхэхийг үнэхээр их хүсч байлаа. Гэхдээ үхэхээсээ өмнө амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн махчны сүнс шүглэсэн гэгдээд байгаа муу ёрын байшинг шатааж өшөөгөө авах зорилго өмнөө тавьжээ. Түрүүний эмнэлэгт уулзсан энэ муу ёрын байшинг барьсан эр “Муу ёрын сүнсний орогносон газрыг хурдхан шатаахгүй бол тэр сүнс нь биежчихнэ” гэсэн үг Галсангийн чихэнд цуурайтсаар байлаа. Галсан маш ихээр тамирдан ядарчээ. Тэрээр таван литрийн саваар дүүрэн бензинийг арай ядан өргөсөөр гэр лүүгээ бага багаар дөхөж байв. Гэтэл Галсангийн араас нэг эмэгтэй хүн “Хүүе Саруулын аав аа” хэмээн дуудах нь тэр. Саруул гэсэн охиныхоо нэрийг сонссон Галсан сандарч догдолсон нүдээр эргэн харахад өнөөх өмнө нь гэрт нь ирж байсан охиных нь ангийн багш Ганцэцэг байв. Тэрээр Галсан руу дөхөж ирээд
-Охиноос чинь одоо болтол сураг гараагүй л байна уу? Хэмээн асуулаа
-Үгүй ээ гараагүй л байна
-Ээжийн нь санаа зовоод сүйд болж байгаа байх даа?
-Ээж нь өөд болсон
-Өө яана аа. Уучлаарай би мэдсэнгүй. Их эвгүй юм асуучихлаа.
-Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Тэр муу хараал идсэн байшингаас л болж байга нь тэр.
Ганцэцэг ГАлсангийн саяын үгийг сонсоод бага зэрэг бодолд автсан мэт царайлав. Тэрээр Галсантай зэрэгцэн маш удаанаар алхаж байснаа
-Нээрээ ч тийм байж мэднэ. Танай тэр байшинд ердөө айл тогтдоггүй гэж хүмүүс ярилцдаг юм билээ.
-Энэ байшинг баригдахаас өмнө тэнд юу байсан юм бэ? Галсан ингэж асуухдаа Ганцэцэг рүү огтхон ч харсангүй зөвхөн өмнөх замаа л ширтэн алхана. Тэрээр одоо юу ч сонссон сонирхохгүй байсан бөгөөд хурдхан шиг л очиж амьдралыг нь балласан муу ёрын байшингаас өшөөгөө авахын түүс болж байлаа.
Ганцэцэг Галсангийн асуултанд хариулах гэж байгаа бололтой ээрч түгдэрч байснаа ярилаа.
-Өмнө нь тэр газар өнөөх Цэнгэл гэдэг охин чинь аавтайгаа амьдардаг байсан юм билээ. Одоогийнх шиг ингэж олон айл тэр газар бууж зүрхэлдэггүй байсан. Тэр охин дандаа л нэг хэвийн дүрэмт хувцастай явдаг, тэр нь хог шороонд хутгалдчихсан, заримдаа бүр цус болчихсон харагдах нь элбэг тохиолдоно. Энэ хавийнхан тэр хоёрт их дургүй байдаг байсан юм. Учир нь тэр аав охин хоёрыг цогцосоор хооллодог гэж ярилцдаг байсан. Харин нэг удаа хүүхдээ энэ энгэрт нутаглуулсан эцэг эх ах дүү нар нь шарилыг нь эргэхээр очтол өнөөх аав охин хоёр чинь шарилыг нь ухаж аваад идэж байсан гэдэг. Үнэхээр аймшигтай. Тэгээд л олон хүмүүс сэжиглээд тэр махчин аавыг нь алаад шатаачихсан, охиныг нь ч гэсэн хороогоод ноорхой гэрийн нь тэр буурин дээр хамтад нь газар ухаад булчихсан гэдэг. Гэхдээ энэ бол цуу яриа л даа. Ямартай ч бараг арваад жилийн өмнө үнэхээр л Цэнгэл гэдэг охин манай сургууль дээр үе үе ирдэг байсан юм. Аймар муухай өмхий үнэртэй гээд хүүхдүүд их сэжиглэж тойрч гүйлддэг байсан санагддаг. Тэр үед би дунд ангид сурч байсан тухайгаа танд дээр хэлсэн шүү дээ.
Галсан Ганцэцэгийн энэ хэлсэн бүгдийг нэг бүрчлэн сонсож авлаа. Галсанд бүх юм тодорхой болсон мэт санагдана. Гэхдээ ганцхан зүйл л одоо болтол таавар хэвээр үлдээд байгаа нь Саруулын сураг өнөөг хэр нь гараагүй явдал байв. Галсан Саруулын ангийн багш Ганцэцэгт баяртай ч гэж хэлэлгүй зам салан гудамж тойрон эргэлээ. Галсан цогцосоор хооллодог махчин хүмүүсийн сүнсэнд манай гэр бүл нэг мөсөн хорлогджээ хэмээн амандаа үглэн байшин руугаа бага багаар дөхсөөр байв. Түүнийг бага байхад нь эмээгийн нь ярьдаг байсан “Муу хүний сүнс төөрч будилаад бусдад гай болдог юм” гэдэг үг одоо л үнэн юм шиг Галсанд санагдаж байлаа.
Галсанд өнөөх амьдралыг нь сүйтгэсэн ад зэтгэрийн байшин одоо тодхон харагдахаар болжээ. Тэрээр “хэдэн мөчийн дараа чамаас юу ч үлдэхгүй болтол шатахыг чинь харна аа” хэмээн амандаа үглэн эцсийн хүчээ шавхан алхсаар байв. Түүний толгойд энэ хараал идэж махчин этгээдийн сүнс орогносон байшинг газрын хөрснөөс арчиж хаяхгүй бол дараачийн удаа олон хүнд гай болно гэсэн бодол төрж тэр бодол нь өөрийгөө эцсийн хүчээ шавхан алхахад хүргэж байлаа. Галсан бүр аргагүй тамирдан ядарчээ. Хэрлэн Оюунчимэг хоёрын үхэл нүдэнд нь харагдаж Батжаргалын аврал эрэн зоорь луу унаж байсан хар дарсан зүүд нь хүртэл санаанд нь давхар давхар орж ирж байлаа. Энэ мөчдөө Галсан газар дээр ганц хайртай охиноо амьд мэнд байгаасай хэмээн эрхгүй хүсч байгаагаа мэдэрч байв. Магадгүй энэ ертөнц дээр өөрийн үр удмаа үлдээх гэсэн түүний энэ санаа сүүлчийн нь хүсэл байсан биз. Галсан хашаандаа хүрэхэд арваадхан алхам үлдээд байгаа энэ үедээ таварцаглан ойчиход авч яваа савтай бензинийх нь таг мултарч асгарав. Галсан уг бензинийг асгахгүйг хичээн хамаг тэнхээгээ шавхан өндийж саваа өргөх гэсээр байтал бараг тал газар асгарчээ. Гэхдээ үлдсэн тал нь байшинг шатаахад хангалттай хүрнэ гэж өөртөө хэлсээр хашааныхаа хаалганд тулж ирэв. “Чамайг даа” хэмээн шүд зуун хэлсээр Галсан хашаандаа ороод шууд л байшингаа тойруулан бензинээ цацаж гарлаа. Байшин дотроо ч орсонгүй. Магадгүй дотроос нь ямар нэгэн юм авах хэрэг ч түүнд байсангүй бололтой. Энэ байшинг шатаагаад дараа нь амиа хорлон энэ новшийн амьдралаас хагацна гэж бодож байгаа түүнд ямар нэгэн эд юмны хэрэг байхгүй нь ч аргагүй биз ээ. Ингээд Галсан байшингаа тойруулж бензинээ цацаж дуусаад үргэлж халаасандаа авч явдаг асаагуураа гаргаж ирэх мөчид “Зогс, бүү хөдөл” гэсэн захирангуй дуу ард нь сонсогдох нь тэр. Цагдаа нар түүний байшинг отож байжээ. Хашааны гадна талаас бас байшингийн булан тойроод өч төчнөөн зэвсэглэсэн цагдаа нар гарч ирэхэд өнөөх өчигдрийн аллагын гэрч болсон хажуу айлын өгөр эмгэн ч хамт гарч ирж харагдав. Галсан тэднийг үнэндээ огтхон ч тоолгүй нэг гайхаж харснаа асаагуураа гаргаж асаахыг завдтал буун дуу тасхийж Галсан асаагуураа алдлаа. Цагдаа түүний гар луу нь бууджээ. Гэсэн ч Галсан дахин тонгойж нөгөө гараараа асаагуурыг авах гэхэд цагдаа нар түүнийг барьж аваад дарж унаган гавлалаа. Галсан эцсийнхээ хүчийг шавхан тэмцэж байшинг шатаахыг хичээсэн ч яаж ч чадсангүй. Энэ үед хашааны үүдэн дээр хэд хэдэн цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар ирж зогслоо. Галсан байшинг шатаагаад өгөөч хэмээн байдгаараа хашхиран орилсоор. Түүний үгийг цагдаа нар сонссон ч үгүй. Харин дарга нь бололтой нэгэн энгийн хувцастай махлаг эр “амаа тат” гээд шанаанд нь улаа бутартал цохиод авав. Тэгснээ нөгөө гартаа барьсан станцаараа “Нөгөө хоёр хүний хоолойг огтолж алсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчиллаа. Хэрэгтэн хэргийн газраа шатаахыг завдсан ч манай мэргэн бууч үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон” хэмээн мэдэгдээд хэрэгтэнг машинд суулга гэж тушаав. Гэтэл энэ үед Галсангийн нөгөө эчнээ танил болоод бүр загнуулаад амжсан хэсгийн цагдаа хүрч ирээд Галсанг цохисон саяын даргад илтгэлээ. Гэмт хэрэгтэн Галсангийн ор сураггүй алга болсон гэгдэж байсан охин Саруулын цогцсыг оршуулгын газрын ойролцоогоос оллоо. Хэрэгтэн охиноо зориуд төөрүүлж алаад эхнэр бусад дүү нараа ч хүйс тэмтэрсэн бололтой. Хэрэгтний гуянд нь хүндээр шархдуулсан Батжаргал хэмээх дүү нь хэдхэн цагийн өмнө эмнэлэгт шархны халуунаар өөд болсон мэдээ ирсэн хэмээн мэдэгдэв. Галсангийн зүрхээр хатгуулаад явчихлаа. Хилсдсн бүх үйлдлүүдийг үл тоолоо гэхэд охиных нь үхсэн тухай мэдээ хөөрхий эцгийг галзууруулахад хүргэв. Галсан “Миний охин Саруул үхэх ёсгүй” хэмээн хамаг чадлаа шавхан эсэргүүцэж байсан ч цагдаагийн машинд чихэгдэн орлоо. Энэ үед Галсан өөрийг нь сугадаж яваа цагдаа нарын нэгнийх нь буу хуйндаа сул байгааг харж амжив. Галсан ухаан мэдрэлгүй шахам тийчлэн орилж машин хөдлөх агшинд шатааж амжаагүй муу ёр шүглэсэн байшин руу эцсийн удаа харахад цонхны цаанаас өнөөх хувхай царайтай Цэнгэл охин инээмсэглэн ширтэж байв. Харин үүнийг нь Галсангаас өөр хэн ч анзаарсангүй.
Галсанг суулгасан цагдаагийн машин дөнгөж хөдөлмөгц уг машин дотроос буун дуу тасхийх чимээ гарч орчлонг цочоолоо.
 

Галсан элий балай амьтан ухаан мэдрэлгүй шахам жолоочийн хажууд суун осолдохгүй...

Уншсан: 438 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Шилдэг онигоонууд
2013.07.29
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Шувууд буцах цагаар
2015.07.09
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
Оройтсон болзоо
2016.11.22
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Онигоо
2012.07.27
Ялаа
2011.07.18
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/
2012.03.24
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Зодог шуудаггүй барилдуул!
2012.06.12
Нөхрийг нь уурлуулж байгаад эхнэрийг нь... /18+/
2013.06.18
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011