Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өдрийн өнгө /2014-01-08/
2014.01.08

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 8. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. уд гараг. Өдрийн барилдлага Рашаан.  Шүтэн барилдлага Сэрэхүй.  Наран 08.38-д мандаж, 17.11-д жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр материаллаг байдалд хамаатай хүндрэл гарах нь. Амьдралын түвшин буурах хандлагатай. Бусдын зөвлөгөөг дагах хэрэггүй. Энэ нь зөвхөн хохирлыг авчирна. Өөрийн зөн билэг, ухаанд найд. Та энэ сөрөг үйл явцыг зогсоож чадна. Магадгүй та бардам зангаа даран удирдлага эсвэл хайрт хүндээ буулт хийх байх.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Баяр хөөр, хайр сэтгэл, харилцан ойлголцлыг билгэдсэн өдөр. Сэтгэл санааны тогтворгүйжилт арилж байдал сайжирна. Зарим асуудлууд өөрсдөө шийдэгдэх болно. Аялал, уулзалтууд таатай. Аз жаргал тайван байдал танд ирнэ. Та ихэнхдээ дүнсгэр, уйтгартай, тээнэгэлзсэн байдалтай байна. Таны ур чадвартай байдлаас үүдэн бүтээлч дүр зураг бий болно.

 

Ихрийн орд (5/21-6/21): Тааламжтай өдөр. Ашигтай хэлэлцээрийг өнгөрөөж болохгүй. Шинжлэх ухаан болон биеийн тамираар хичээллэдэг хүмүүст таатай байна. Мэдээлэл ихээр ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч зөв хооллож, дасгал сургуулилт хийж байх үедээ өөрийн дуртай хөгжмөө сонсох нь таныг амрааж чадна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Таныг хайр сэтгэлд биш юм гэхэд ажилд, гэр ахуйд аз ивээх өдөр. Ямар ч бүтээлч ажил эхэлсэн тааламжтай байна. Сэтгэлийнхээ тайван байдлыг хадгалан ихэнх үйл явдлыг зөнд нь орхин, нөлөө, чадвараа зөвхөн шийдвэрлэх ач холбогдолтой үед л хэрэглэ. Уран сэтгэмжээ ашигла.

 


Арслангийн орд (7/23-8/22): Хэрэгцээгүй бүхнээс ангижирч цэвэрших өдөр. Сайн мэдэхгүй ажлаа бүү барьж ав. Бодож төлөвлөснөө ирэх долоо хоног хүртэл хойш тавь. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарыг чухалчил. Хүүхдүүдтэйгээ хамт та жаргалтай байх болно.



Охины орд (8/23-9/22):  Хянуур байх өдөр. Гадуур гарч тохирсон хувцас авч үсээ засуулан шинэ дүр төрхөө бүрдүүл. Олны танил байх гэсэн хүсэл тань урьд өмнөхөө илүү байх бөгөөд та тэдний нэг хэсэг болон харагдахыг хүснэ. Хэн нэгэнд өөрийнхөө асуудлыг ярихаас болгоомжил. Үүнийгээ дотныхоо итгэлтэй найздаа хэлэх хүртлээ хадгал

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Энэ өдөр таны сэтгэл санаа таагүй байна. Магадгүй танд ойр дотны хүнээс халамж хэрэгтэй ч юм уу. Уйдаж суух бол таны ажил хэрэг биш. Дарга тань шинэ шинэ ажил үүргүүдээр дарах магадлалтай. Иймээс тайвшралгүй ажиллаад бай.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Завгүй өдөр. Таны гэрт олон зочин зочилно. Танд тийм ч таатай биш байна. Та өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хамт ажиллагсаддаа бүү гомдол мэдүүл. Үүнийг тань хэн ч тоохгүй нь. Таны удирдлагууд санаачилгатай ажилтнуудыг үнэлж, үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх тааламжит мөчийг ашиглаж чадна.

 

 
Нумын орд (11/22-12/21):  Худал хуурмаг өдөр. Таныг сайн үгээр хуурах амархан болохоор та анхааралтай байгаарай. Та өөрийнхөө хатуу зан чанараа харуулах хэрэгтэй ч юм билүү. Шаардлагатай төлбөрүүдийг удаан бүү хойшлуул. Харьцаанд хагарал гарах магадлалтай, учир нь таны тэсвэр дуусч болно. Та урвалт ба хууралтыг өршөөхгүй дуусашгүй удаан хүнд санагдаж болно.

 

 

Матрын орд (12/22-1/19):  Хянуур байх өдөр. Анх сонсоход ашигтай юм шиг санал хуурамч байж ашиг өгөхгүй. Үдээс өмнө гадны хүнтэй муудалцаж болзошгүй. Өнөөдөр урьд урьдынхаас илүү тэвчээр шаардана. Худалдаа наймаа хийх, том эд зүйл худалдан авахдаа бүх эрсдлийг бодолцож байж шийд. Үдээс хойш хүүхдүүддээ анхаар. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй.

 


Хумхын орд (1/20-2/18): Материаллаг байдлаа шийдэхэд сайн өдөр. Мөнгө хүлээлтгүй орж ирнэ. Урлагийн хүмүүст энэ өдөр амжилт илүү их байна. Тоо, хянамгай байдал таны бүхий л эхлэлд бодит үр дүнгээ өгнө. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай дуусна.

   

Загасны орд (2/19-3/20) Түгшүүрт зөн совин ирж, сэтгэл догдлох өдөр. Өнөөдөр санхүүгийн хүндрэл гарч болзошгүй байна.Найз нөхдөөсөө материаллаг тусламж хүс. Зээл авахаас бүү ай. Энэ бол түр зуурын хүндрэл. Хамгийн гол нь сэтгэл санааны тайван байдлыг эрхэмлэн, дотоод ертөнцөө таагүй үйл явдлаас хамгаал.

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллы...

Уншсан: 2451 | Түгээх |
Холбоотой мэдээ
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Паладин"
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
2016.10.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Бугуйн цагны тэсрэлт – Samsung Gear S2 “Инфогр...
2015.11.17
Сошиал ертөнцөд бусдаасаа ялгарцгаая
2015.10.21
Улаанбаатарт 18 хэм дулаан
2015.10.13
Хамгийн ховдог улс
2015.10.09
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Туркийн гайхамшигт хар сарнай
2015.10.02
Өнөөдрийн зурхай /2015.09.24/
2015.09.24
Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд томорсоор байга...
2015.09.22
Өнөөдрийн зурхай /2015.09.18/
2015.09.18
Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад ...
2015.09.08
Түүхэн дэх хамгийн зартай дээрэмчид: Бонни & Клайд...
2015.08.27
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?
2014.03.27
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Гэрийн тэжээмэл муур хэрэмний зулзагыг өөртөө дасг...
2011.06.03
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Дэлхийд алдаршсан монгол хатан Сорхагтани бэхи
2011.10.13
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
Хүний биеийн талаарх сонирхолтой баримтууд
2012.03.24
Сансар огторгуйгаас дэлхийн аль ч өнцөг буланг хар...
2011.09.10
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
Монголд 123 цахар ястан байдаг нь хамгийн цөөнд то...
2011.12.10
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Нөхрийн минь Нууц амраг чамд баярлалаа
2013.03.04
Google 3D мэдрэгчтэй ухаалаг утсаа танилцууллаа
2014.02.24
Монголын цаст оргилууд
2011.12.14
Дэлхийн хамгийн харгис 10 хүн
2011.10.11
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж ...
2014.03.31
Сөнөсөн тэнгисээс давстай орчинд тэсвэртэй бактери...
2011.11.12
Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын ...
2015.02.02
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
Өдрийн өнгө /2014-01-08/
2014.01.08
Филиппиний хилерүүд
2011.06.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011