Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Эмэгтэй хүнийг чихэндээ санжгануулсан хэлхээстэй ээмэг, хуруундаа гялалзуулсан таван лангийн ээмэгээр нь нүнжигтэй, юмтай, эд мэддэг, эд хэрэглэдэг,  эд зүүдэг гэж ярьдаг.  Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй нэг нь “ганган хүнд гархи нэмэр” гэж атаархсандаа хорсож хэлэх байх л даа.

Гэтэл эр хүнийг юугаар нь шинждэг вэ. Унасан морь, өврөөсөө гаргах тоосго шиг том хөөрөгнөөс нь гадна хотын дундчууд бол гутлаар нь дугаарлах гэж үзнэ. Гутал нь цэвэрхэн эр хүн бол соёлтой, биеэ аятайхан авч чаддаг, жинхэнэ мужикт тооцогдоно. Дээгүүрээ хувцасны шүүгээ шиг тэвхийсэн дөрвөлжин цээжтэй эр доогуураа “хоол нэхсэн” ангайсан гуталтай явж таарахгүй биз дээ. Гутлаа өөртөө тааруулж, арчилж тордож явна гэдэг бол биеэ зөв авч явах наад захын соёл байдаг.

Том фирмийн гоё шаахай өмсчихөөд тоосоо арчиж чадахгүй явсанаас байгаа “банхар”-аа тольгүй хүүхнүүд нүүрээ харахаар гялалзтал тослоод явж байсан нь дээр ч юм шиг. Ер нь тэгээд сайтар зүлгэж арчсан гутлын хоншоор дээр локотрын дэлгэцэн дээр ил гарсан сөнөөгч онгоц ч зурайтал харагддаг юм шүү дээ. “Үлээ”-гээгүй шүү би. Гутлаа сайн зүлгээд үз, дараа нь миний худлаа ярьсан уу, үнэн хэлсэн үү гэдгийг мэдэх болно. Сайтар тосолсон гутал дээр цас борооны дусал ч “эмээ”-гээд буудаггүй юм.

Явган явж байгаа хүнд машины толийг ч орлох үе тохиолдоно. Сурагч байхаасаа л би муу шаахайгаа зүлгэж, “машины толь” болгох дуртай. Араас машин ирээд мөргөх вий гэж гуталдаа харж явна... Ямар ч үед гутал арчдаг даавууны өөдөс халаасанд байдаг. Гудамжны атаманууд намайг нэгжээд “ Энэ нээрээ дүүрчихсэн амьтан шүү. Ганц самаркант авч явахгүй байж гутлаа арчих алчууртай” гэж инээлдэнэ. Үнэндээ бол тэдэнд гутлаа арчих цаасны өөдөс ч байхгүйдээ хүн дээрэмдэж зогсож байгаа байхгүй юү...

Хайртай охинтойгоо үдшийн бүрийгээр уулзаад захиагаа өгөх гээд андуураад гутлынхаа алчуурыг өгч пакталсан удаатай шүү... Хүн хөлд ороод хамгийн анх нөхөрлөдөг зүйл бол гутал. Хамраараа газар хатгаж унах эцсийн мөчийг хүртэл хоёр хөлдөө угласан “үнэнч анд “ нь гутал. Нас хөгшрөөд, хэнд ч хэрэггүй амьтан болоод гэртээ гиюүрч суухад хүн муутай найз нөхдөөс илүү тэрхүү хуучин муу “гутал-андууд” дурсагдана гээч.

Мөнх тэнгэрийн зарлигаар хөлд анх ороходоо өмсөж явсан гуулин хонхтой бойтогноос минь авахуулаад зуны шаахай, сандаал, гэрийн углааш, таавчиг, биеийн тамирын пүүз, өвлийн эсгий болон цасны гутал гээд хичнээнийг би нөгөө ертөнц рүү цөлөв дөө. Хаалганы хажуугаар өшиглөсөн бөмбөг шиг олныг цааш харуулсан даа. Өмнө нь жилд хоёр гутал өмсдөг түүндээ зан тавиулаад дараагийн жил дамнуулдаг байсан бол нийгэм солигдоход дагаад бутарсан дотоодын үйлдвэрлэл шилээ харуулсанаас хойш урд зүгийн гутлыг сарын нэг зайлшгүй авч өмсөх “такс”-тай болов.

Хэдэн төгрөгтэй болбол юуны түрүүнд гутал худалдаж авна. Мэдээж, хэд гурван төгрөгтөө тааруулж, захаас хямдханыг нь харж авна. Өнгө зүсээрээ хүний нүд хуурахаас биш үнэн чанартаа сар өмсвөл их юм шүү дээ. Ул мулан дээрээ “Маde in Itaiia” гээд биччихсэн, үзэх царай нь өөлөхийн арга үгүй.  Зарж байгаа хүн ч “рекламдах” гэж “ерөөл” уншина. “Та энэ гутлыг өмссөнөөрөө тамын амьдралаа өөрчлөх болно” гэнэ.

Худалдаж авлаа. Сар болохгүй ул нь өлмийгөөрөө цоороод, өсгий нь ханзраад уначихна. Эхлээд өлмий, дараа нь өсгий гээд программ суулгасан мэт ээлж дараагаараа “явах”-ыг яана. Ерөөсөө “хятад ухаан” гэдгийг үйлдвэрлэсэн гутлаар нь ойлгох хэрэгтэй юм шүү дээ. “Хайяа, сайхан гутал аббаа” гэдэг хятад наймаачны нялуун үгийг үнэг ч давж гарахгүй.

Учир нь олдохгүй юм гэж хорвоо дэлхийгээр дүүрэн байна, хятадад үйлдвэрлэсэн итали гутал өмсөх үү, италид үйлдвэрлэсэн хятад гутал өмсөх үү... Хятадууд харин европод хамгийн гайгүй юмаа гаргадаг гэж байгаа. Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал гэрээний торгууль төлнө. Тэгэхээр зальтай хятадууд үйлчлүүлэгчээ дугаарлаж үзэхээ хэнээс ч илүү мэддэг.

Манайхан болохоор хамгийн хямд чанаргүйгий нь авчирна. Угаасаа манайд чанаргүй юм зарахгүй бол хүн ам цөөхөн болохоор ашиггүй. Чанаргүй гутлыг сар бүр нэгийг өмсвөл жилд арван хоёр хос гутал. Эх оронч сэтгэлгүй манай наймаачид хорин жил гутал зөөлөө гээд хятадуудын чинжүү санааг давахгүй.

Италид бол өөр. Чанартай нэг гутлыг жилд нэгийг өмсөнө. Чанараа дагаад үнэтэй. Энэ чинь л миний хэлэх гээд байсан наймааны “ухаан” юм. Чанаргүй дээрээ бүр чанаргүй гэж байна. Хальс юмуу юу юм бэ? Будагтай цаас уу?..

Ноднин би нэг “гялгар” гутал захаас аваад гэртээ хүрэлгүй “салаад” унаж билээ. Таксигаар гэртээ хүргүүлэх замд таксины жолооч “Өнөөдөр би ийм юм гурвыг үзэж байна. Өглөө нэг залуугийн захаас худалдаж авсан гутал нь зулгаараа салаад гуталчинд хүргүүлсэн. Өдөр нэг хүүхэн гоёлын шаахайных нь өсгий мултраад гэртээ хүргүүлсэн. Чи одоо гурав дахь нь болж таарлаа” гээд учиргүй инээсэн...

Нэг гутлыг дараагийн цалин хүртэл өмсөнө гэдэг бас л хүнээс “авъяас” шаардана. Гуталчинд тахлуулна. Чулуугүй газраар тойрч явна. Автобусанд хүнд гишгүүлчихэлгүй “нүдний цөцгий” шиг “хайрлах” гээд бөөн асуудал. Цалин хүртэл салахгүй хүргэчихвэл их юм. Үүнийгээ тэмдэглэж зуу татсан ч яах вэ.

Эр хүнийг гутал чимдэг үнэн шүү. Сайхан хүүхэн дагуулчихаад царай муутай гуталтай явбал юу гэх вэ. Хүүхний тэнгэр хаяна биз дээ. Гутал сонгож авах, гутал өмсөх гэдэг чинь эр хүний бас л нэг эрдэм. Гоё гутал өмсчихөөд догонцож явбал ямар харагдах вэ? Хөлөө холгож, цэврүү нь хагараад хорсож өвдсөндөө нулимс нь цийлэгнэн яваа өндөр өсгийт шаахайд дуртай хүүхнүүд маань даанч өрөвдөлтэй шүү.

Өмнө зүгийн гоёмсог торгон арьст шаахайны буянаар эрчүүд маань ихэнхи нь шивэртэй болжээ. Энэ бүгдийг дагаад гутал дагасан наймаанууд цэцэглэн хөгжинө. Хөлийн эвэрт түрхдэг тос түрхлэг, шивэр арилгадаг бүтээгдэхүүнүүд төрөл бүрээрээ шил шилээ хараад худалдан авагчаа хүлээнэ. Чийг татуулдаггүй улавч, гутлын уланд дэвсэх хусны үйс, хөлний арьс зөөлрүүлэх тос гээд гуталтай “хүн бүрийн хэрэгцээ цөм багтана”. Түүний цаана гутал тослогч, гутлын засварчин гээд бүхэл бүтэн үйлчилгээний баг үйлчлүүлэгчдээ хүлээж байгаа. Өчигдөрхөн таны хорхог хийж идэж байсан хонины арьс өнөөдөр гутал болчихсон хоёр дахь удаагаа таны төлөө зүтгэж яваа ч билүү. Хүний хэлээр ярьдаг сан бол эх орондоо буцаж ирлээ гээд сувд хэлхэх байсан даа.

Арьс шир, гутлын үйлдвэрлэл гээд олон шат дамжлагыг даван туулсаны эцэст хөлд углах хөнгөхөн гутал чинь ач тустай наймаачдын гараас танд ирнэ. Гутал бол яах вэ, эд юм чинь элэгдэл хорогдол болоод нэг өдөр таныг “орхиод” явна. Танд юу үлдэх билээ? Юу...? Боож үхэх бор шидэмс дутсан юм шиг үдээс нь үлдлээ  гэж үү? … Үгүй дээ үгүй, таны хоёр хөл гутлаа дагаад хогийн цэг рүү явчихгүй бол цэврүү нь хатуурч бухын үдээр шиг болсон эвэртэйгээ үлдэнэ. Мэдэхгүй мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэж үнэн. Хөлөө арчилж, эврээ авч чадахгүй гуч дөчин жил явсан хүмүүн ч байх юм. Тэр хүн ч яахав, толгойгоо мөрнөөсөө мулталчихалгүй өдий олон жил болж. Хөөрхий муу хөл нь их хохирчээ. Хөлөө та хайрла л даа. Танд гэм хийсэн гэж үү? Өсөхөөс өтлөх хүртэл чинь “үнэгүй морь “ шиг зүтгэсэн шүү дээ. Төрсөн биений чинь тасархай, төрөл солигдсон хүн адгуус хөлөө хайрла.

Тархи нь ажиллахгүй бол хөл нь зовно гэж энэ. Эвэртэй хөл дээрээ юм унагаагаад ч юмуу эсхүл автобусан дотор хүн гишгичих вий гэж айж бэмбэгнэж явдаг арчаагүй зангаасаа салах цаг боллоо. Манай компани та бүхэнд зориулж, хөлийн эвэр арилгах шингэн эм бэлдмэл зарж байна.

Таны хөл гуталдаа холгосон бол, цэврүүтэж хагарсан бол, эвэршиж, явахад тань хүндрэлтэй байдаг бол манайд хандана уу? Бид таны хөлийг эврээс чинь салгаж, сайн дураараа өвдөлтөнд дарлуулсан боолын сэтгэхүйг чинь өөрчлөх болно. Манай байнгын дистрибютор бол Банжиг.нет юм. Та бүхэн зүгээр ч нэг юм уншаагүй гэдэгтээ эвэргүй болсоныхоо дараа итгэх болно. Манай уриа бол “ Хөл эвэргүй бол гутал холгохгүй” гэдэг уриатай. Мөн манайх “гутал хөл холгохгүй байх ерөөл”-ийг Гандан хийдээр уншуулж үйлчилнэ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.  

Даваажавын Эрдэнэмөнх

Эмэгтэй хүнийг чихэндээ санжгануулсан хэлхээстэй ээмэг, хуруундаа гялалзуулсан ...

Уншсан: 11848 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Шилдэг онигоонууд
2013.07.29
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Чамайг хvлээнэ /Өгүүллэг/
2013.06.29
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Шувууд буцах цагаар
2015.07.09
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Оройтсон болзоо
2016.11.22
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Онигоо
2012.07.27
Ялаа
2011.07.18
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/
2012.03.24
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожэ...
2013.05.20
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Зодог шуудаггүй барилдуул!
2012.06.12
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Нөхрийг нь уурлуулж байгаад эхнэрийг нь... /18+/
2013.06.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011