logo
Сэтгэл гутралаас болж амиа хорлох нь элбэг байна

Сэтгэл гутралаас болж амиа хорлох нь элбэг байна

2012/08/16
-ХҮҮХДҮҮД АМИА ХОРЛОХ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ БАЙНА-
Манай улсад сүүлийн хэдэн жил амиа хорлох явдал ихсэх боллоо. Тэр дундаа хүүхдүүд санаатай болон санамсаргүй байдлаар амиа хорлох болсон нь эцэг эхчүүдийн санааг зовоход хүргэж байна. Ийм алхам хийж байгаа хүүхдүүдийн ихэнх нь амьдралын боломжоосоо эсвэл сэтгэлийн хат дутуу байдлаас болдог гэж сэтгэл зүйчид дүгнэж байна.
Эх орны ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар амиа хорлож байна. Энэ нь нийгмийн байдал болон өрхийн төсөвтэй холбоотой байдаг байна. Мөн сэтгэл гутрал бол амиа хорлоход хүргэдэг хамгийн том шалтгаан болж байгаа юм. Хүүхдүүд гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж эсвэл бүх юмыг хэт бэлэнчилдгээс сэтгэл санаанд нь их өөрчлөлт ордог байна.
Хүүхдийн амиа хорлолтод өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил гол нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийг хэт их хорионд байлгах, үзэл бодлыг нь боогдуулах нь өөрийгөө азгүйд тооцоход хүргэдэг ажээ. Үүнээсээ гарах гарц нь амиа хорлох явдал гэж бодсоноор тэд болчимгүй алхам хийдэг байна. Тиймээс эцэг эхчүүд аль болох хүүхэдтэйгэ ойр дотно байж сэтгэл санааг нь хуваалцаж байх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна.
С.Амар
МОНЦАМЭ
 

Сэтгэгдэлүүд

Дээш