logo
Казахстаны дасгалжуулагч ажлаа өгнө

Казахстаны дасгалжуулагч ажлаа өгнө

2012/08/11
"Лондон-2012"-оос шавь нар нь дөрвөн ч алтан медаль цуглуулан олныг шуугиулсан Казахстаны хүнд атлетикийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Алексей Ни огцрох бодолтой байгаа тухай kaztrk.kz сайт мэдээлэв. "Би 5 олимп, 15 ДАШТ-ээр явлаа. Одоо залуустаа зам тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ч Казахстанд дасгалжуулагч нарын сайн бааз нэгэнт бүрэлдсэн тул намайг орлох нэгэн лав олдоно" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Олимпоос дөрвөн аварга төрүүлсэн тул түүнд одоо хүрээгүй зорилго гэж үгүй гэнэ. Иймээс "өөрийнхөө амьдралаар амьдармаар байгаагаа" хүлээн зөвшөөрчээ.
Харин Казахстаны хүнд атлетикийн холбооны удирдлагын зүгээс энэ талаар ямар нэг тогтсон шийд үгүй агаад "Энэ шийдвэрийн тайлбарлахад хэцүү тул нутагтаа түүнийг ирэхэд нь яагаад огцрох болсон учир шалтгааныг нь сонсох ёстой" хэмээжээ.
"Лондон-2012"-оос Казахстаны шигшээ багт Светлана Подобедова, Зульфия Чиншанло, Майя Манеза, Илья Ильин гэсэн гурван бүсгүй, нэг эрэгтэй тамирчин туйван өргөлтөөр алтан медаль авчирсан юм.

С.Амар 
МОНЦАМЭ

Сэтгэгдэлүүд

Дээш