logo
“Хар Хувцастнууд 3” кино удахгүй нээлтээ хийнэ

“Хар Хувцастнууд 3” кино удахгүй нээлтээ хийнэ

2012/05/09
Алдарт жүжигчин Вил Смит "Хар Хувцастнууд 3" шинэ киногоо сурталчлахаар Өмнөд Солонгост хүрэлцэн иржээ. Түүнийг ойроос харахаар олон мянган шүтэн бишрэгчид нь цугласан байна. Смит шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилж, гарын үсгээ өгснийхөө дараа эхнэр Жада Пинкетт Смитийн хамт зургаа авахуулжээ.
"Хар Хувцастнууд 3" шинжлэх ухааны зөгнөлт киноны нээлт өмнөх анги болох “Хар Хувцастнууд 2” кино гарснаас хойш бараг 10 жилийн дараа буюу тавдугаар сарын 25-нд болох юм байна. 106 минут үргэлжлэх энэ киног 215 сая доллараар бүтээжээ.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш