logo
Мотоциклийн хорхойтон үхлээс зугтаж чаджээ

Мотоциклийн хорхойтон үхлээс зугтаж чаджээ

2011/05/03
Америкийн нэгэн мотоциклийн хорхойтон Зак Перез гэгч үхэлтэй нүүр тулсан ч амьд гарч чадсан азтай бөгөөд азгүй нэгэн ажээ. Тэрээр 25 настай, мотоциклын улаан хорхойтон аж. Азгүй гэхийн учир нь сүй тавихынхаа өмнөх орой осолд орсон бол азтай нь тэрээр хамгаалалтын дуулга, хувцасныхаа ачаар амьд гарч чаджээ. Зак ажлаа тараад хурдны замаар гэр лүүгээ явж байтал гэнэт хурдны замд түгжрэл үүсч, машинууд хурдаа сааруулахад Зак ч хурдаа хассан байна. Гэтэл түүний ард явж байсан машин хурдаа хасч чадалгүй араас нь хүчтэй мөргөжээ. Мөргөлтийн хүчинд Зак замын гол руу чулуудагдаж, мотоцикл нь хоёр машины дунд хавчуулагдан хумхисан цаас шиг л болсон байв. Зак “Би машинд мөргүүлж, агаарт шидэгдэн газар унаснаа санаж байна. Газар унангуутаа чадах чинээгээрээ зүүн эгнээ рүү мөлхөж, хурдтай яваа машинуудад дайруулахгүйг хичээсэн ч бие маш их өвдөж, хөдөлж, босч чадаагүй” гэжээ. Иракт цэргийн алба хаасан Зак тусламж авч чадалгүй, нэлээд хугацааг замын голд өнгөрүүлсний эцэст эмнэлгийн тусламж авсан байна.
 

Сэтгэгдэлүүд

Дээш