logo
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

2026/04/20

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд өнөөдөр 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварчээ.

Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргээ шуурхай унтраан нурманд оруулаад байна. Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш