logo
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2026/02/24

2026 оны хоёрдугаар сарын 23-наас 
2026 оны гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,   25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн улархаг нутгаар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 24-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, 26-наас 03 дугаарр сарын 02-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: 24, 26, 28-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө -22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд цас, 26-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27-32 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш