logo
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

2026/01/27

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцуулав.

Үргэжлүүлэн зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулгыг хийж НИТХ-ын хурлын хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, төрийн дээд шагналд уламжлах тухай, сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлуудыг НИТХ-ын Ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн НИТХ-ын Зөвлөлөөр дэмжлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш