logo
Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна

Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна

2025/05/21

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг хоёр дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Гүйлтийн арга хэмжээ нь 6-17 насны ангиллаар зохион байгуулагдах тул оролцох боломжтой. Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Уг арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
  • Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
  • Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн
  • Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна
  • • The Open Mic арга хэмжээнд оролцох боломжтой
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш