logo
С.Батболд шиг Тавантолгойг ард түмэнд өгөх шийдвэр гаргах хүн бий юу?

С.Батболд шиг Тавантолгойг ард түмэнд өгөх шийдвэр гаргах хүн бий юу?

2024/04/29
 

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ саяхан баталсан. 30 жил ярьсан Баялгийн сангийн хуулийг энэ парламент хамгийн сүүлийн чуулганаараа батлав. Энэ хуулийн зорилго нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо, ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх юм. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордод 16 орд газрыг хамруулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү 16 ордоос 7 нь төрийн мэдэлд байна. Энэхүү Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Асгат, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй гэсэн 7 ордоос иргэд үр ашиг хүртэж эхлэх тухай яригдана.

Үүн дотроос “Эрдэнэс Тавантолгой”-н орд 1072 хувьцаанаас эхлээд нийт монголчууд ганц үр өгөөжөө өгч байгаа орд. Үүнээс өөр газрын хэвлий, баялгаас нийт монголчууд одоогоор үр шим хүртээгүй явж ирсэн. ЭТТ ордын лиценз анх хувийн аж ахуй нэгжээс төр рүү хэрхэн шилжиж ирсэн түүхийг нэхэн санацгаая.

Тавантолгойг УИХ-ын гишүүн С.Батболд гадаад дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв шахалтыг үл харгалзан монголчуудад авчирсан түүхтэй. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө 2007 онд Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг нэг ч хүрз хатгалгүйгээр хадгалж,  хамгаалж байгаад аж ахуй нэгжээс Төр рүү шилжүүлсэн байдаг. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ “Сү.Батболд бол ард түмний өмнө гавьяа байгуулсан хүн шүү” гэж хэлж байсан удаатай. Үүний дараа 2011 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгох түүхэн шийдвэрийг гаргаж, тус ордыг жинхэнэ ард түмний өмч болгох үндэс суурийг тавьсан. Ингээд Монгол Улсын иргэн бүрт ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөг олгох УИХ-ын шийдвэр гарч, монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн тохиолдол энэ байв.

Одоог  хүртэл “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааны ашгаар Улаанбаатарчуудын утаагүй түлш үйлдвэрлэх, төмөр зам гэх мэт томоохон бүтээн байгуулалт төслүүдийг санхүүжүүлж байгаа  төдийгүй иргэдэд бэлнээр 1072 хувьцааны ногдол ашиг тараагдсаар байна.

Сая УИХ-аар Баялгийн сангийн тухай хууль баталснаар монголчууд газрын хэвлийн баялгаас хүртэх өгөөж нэмэгдэхээр болоод байгаа.

Ер нь манай улсад байгалийн баялаг, орд газар тэр дотроо гадныханд очсон лиценз ордыг хадгалж, хамгаалж байгаад нийт ард түмэндээ хүлээлгэж өгсөн өөр ямар жишиг байгаа юм бэ. Үүнээс өөр жишиг байхгүй. Тиймээс Тавантолгойг анх монголчуудад авчирч, байгалийн баялгаас хүртэх жишиг тогтоосон улстөрч С.Батболдын түүхэн гавьяаг мартаж болохгүй юм.

Цаашид монголчууд газрын хэвлийн баялгаас гадаад,  дотоодын компани,  цөөн хэдэн гэр бүл биш, нийт ард түмэн үр өгөөж хүртдэг болох ёстой. Баялгийн сангийн тухай хууль баталж гаргасны зорилго ч энэ. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор стратегийн 16 ордоос хувийн аж ахуйд шилжсэн 9 орд, тэдгээртэй ямар гэрээ хэлцэл хийх тухай яригдана. Тэр үед С.Батболд шиг хувийн эрх ашгаа хаяж, ард түмэнд Тавантолгойг өгсөн шиг хувьд авсан орд газраа шилжүүлэх эр зоригтой хүн гарч ирэх нь юу л бол.   

Сэтгэгдэлүүд

Дээш